Ganbold, Tsogzolmaa
Loading...
Товч нэр
Ganbold, Tsogzolmaa
Бүтэн нэр
Ganbold Tsogzolmaa
Латин нэр
Ganbold Tsogzolmaa
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмчлүүлэгчдийн дунд SARS-CoV-2 нүклейн хүчлийн илрэлт ба халдварын эсрэг өвөрмөц дархлаа тогтоц, эмнэлзүйн явцыг судалсан дүн(2021-06-10) ;С.Анхбаяр ;Ц.Наранзул; ;Н.БаясгаланГ.СарангуаКОВИД-19 цар тахлын хүрээ, SARS-CoV-2 вирусээр сэдээгдсэн амьсгалын замын цочмог хамшинжийн хүндрэлийн зэргийг тооцоолоход одоогийн мэдээлэл хангалттай нотолгоо өгч хараахан чадахгүй байна. Бид энэ судалгаагаар Монгол улсад уг цартахал анх голомтлон гарах үед бүртгэгдсэн 32 тохиолдлыг хамруулан амьсгалын дээд замд вирусийн ачаалал, цусанд вирусийн эсрэг өвөрмөц дархлааны хариу урвал (IgG болон IgM үүсэлт), уушгинд үүссэн өөрчлөлтийг эмнэлзүйн хүндхүндэвтэр болон хөнгөн 2 бүлэгт харьцуулан судаллаа. Судалгаагаар амьсгалын дээд замд вирусийн ачаалал SARS-CoV-2 халдварын дараах дөрвөн долоо хоногийн турш илэрч, цаашид Бх-ПГУ-ын шинжилгээнд “сөрөг” хариу гарсан бол IgG-гийн таньц вирусийн ачаалалтай урвуу хамааралтайгаар хоёр дахь долоо хоногт өсч цаашид тогворжсон. Харин IgM 2-3 дахь долоо хоногт үүсч цаашид буурсан. Хүнд-хүндэвтэр болон хөнгөн бүлгийг харьцуулахад IgG үүсэлт нь хүнд-хүндэвтэр өвчтөнд 10 дахь хоногоос эхлэн огцом өсөх хандлага ажиглагдсан бол хөнгөн өвчтөнд IgM-ийн таньц сул илэрлээ. Хүнд-хүндэвтэр бүлгийн өвчтөнүүдийн КТГын зургийг хөнгөн өвчтөнтэй харьцуулахад хүнд хэлбэрийн үед уушгины нэвчдэст өөрчлөлтүүд илэрч дэлбэнцрүүдийн агааржилт буурсан. Энэхүү судалгаа нь КОВИД-19 халдварын оношилогоо, өвчний үе шат, эдгэрэлтийг үнэлэх шалгуурт чухал ач холбогдолтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад хэрэглэж буй КОВИД-19 халдварыг илрүүлэх БХ-ПГУ цомог оношлууруудыг харьцуулан судалсан дүн(2022-11-02) ;Э.Цолмончимэг; ;Ц.Наранзул ;Ч.Бат-ОюунС.АнхбаярҮндэслэл: Дэлхийн зах зээл дээр ойролцоогоор 380 орчим цомог SARS CoV2 оношлуур худалдаалагдаж байгаагаас манай оронд Хятад, Орос, Коронавирус Герман, АНУ, Солонгос зэрэг улс орнууд болон дотоодод үйлдвэрлэсэн Томуу оношлуурыг Ковид-19-ийн халдварыг илрүүлэх шинжилгээнд ашиглаж Томуу төст өвчин байна. Одоогоор манай улсын зах зээл дээр байгаа Ковид-19-ийн халдварыг илрүүлэх бх-ПГУ-ын оношлуурын өвөрмөц болон мэдрэг чанарыг үнэлсэн судалгаа цөөн байгаа юм. Зорилго: Манай улсад хэрэглэгдэж буй бх-ПГУ-ын цомог оношлуурын өвөрмөц, мэдрэг чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд Манай улсад хэрэглэж буй SARS-CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх 7 төрлийн бх-ПГУ-ын оношлуур болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д Ковид-19-ийн халдвар илрүүлэх нийт 94 сорьцыг уг судалгаанд хамруулав. Мөн уг оношлууруудын SARS-CoV-2 вирусийн РНХ-ийн агууламжаас хамааралтай илрүүлэлтийг судлахын тулд батлагдаад 1-2 хонож буй өвчтөнөөс хамар залгиурын арчдас цуглуулан 2 мл 0.9%-ийн NaCl-ын уусмалд SARS-CoV-2 вирусийн концентраци өндөртэй дээж (stock solution) бэлтгэж, тухайн дээжээ дараалан шингэрүүлгийн аргаар шингэрүүлэв. Шингэрүүлэлт тус бүрийг бх-ПГУ-ын аргаар шинжилж Ct утгыг тогтоов. Үр дүн: Судалгаанд SARS-CoV-2 илрүүлэх Seegene “AllplexTM SARS-CoV-2 Assay” (Seegene), XABT “Multiple Real-Time PCR Kit for Detection of 2019-CoV” (Xabt), WANTAI “SARS-CoV-2 RTPCR Kit” (Wantai), 3D MED “ANDIS SARS-CoV-2 and influenza A/B, RTqPCR Detection Kit” (3D MED), CHOROS MNG “SARS-CoV-2 RT-qPCR” (Choros MNG), BGI “Real-time fluorescent RT-PCR kit detecting 2019nCoV” (BGI), SD Sensor “STANDART M nCoV Real-Time Detection kit” (SD Sensor) гэсэн 7 оношлуурыг ашиглав. Шинжилгээний үр дүнгээр нийт 62 “Эерэг” сорьцыг “Эерэг” илрүүлсэн 4 (57.1%) оношлуур, 61 “эерэг” илрүүлэлт бүхий 1 (14.3%); 59 “Эерэг” илрүүлэлт бүхий 1 (14.3%); 58 “Эерэг” илрүүлэлт бүхий 1 (14.3%) байв. Харин “Сөрөг” сорьцыг 32 “Сөрөг” илрүүлсэн 4 (57.1%), 30 “Сөрөг” сорьц илрүүлсэн 2 (28.6%); 28 сөрөг сорьц илрүүлсэн 1 (14.3%) оношлуур байв. Мэдрэг чанар, өвөрмөц чанарыг 2х2 хүснэгтээр үнэлэхэд Seegene, Wantai, Choros MNG, SD Sensor оношлууруудын мэдрэг чанар 100%, BGI оношлуур 98.38%, 3D MED оношлуур 95.16%, Xabt оношлуур 93.54% байлаа. Түүнчлэн өвөрмөц чанарыг тооцоолоход Xabt, Wantai, 3D MED, BGI оношлуурууд 100%, Seegene, SD Sensor оношлуурууд 93.75%, Choros MNG оношлуур 87.5% байв. Эерэг болон Сөрөг илрүүлэх магадлал (PPV, NPV)-ын хувьд Xabt, Wantai, 3D MED, BGI оношлуурууд 100% эерэг илрүүлэх магадлалтай; Seegene, Wantai, Choros MNG, SD Sensor оношлуурууд 100% сөрөг илрүүлэх магадлалтай. Дүгнэлт: Манай улсад хэрэглэгдэж буй Ковид-19-ийн халдварыг илрүүлэх бх-ПГУ-ын оношлууруудын мэдрэг чанар болон өвөрмөц чанар харилцан адилгүй байв. Тухайлбал Seegene, Wantai, Choros MNG, SD Sensor оношлуурууд мэдрэг чанар өндөртэй байсан бол Xabt, Wantai, 3D MED, BGI оношлууруудын өвөрмөц чанар өндөр байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад 2021-2022 оны хүйтний улиралд томуу, томуу төст өвчин (ТТӨ) үүсгэгчдийн тандалтын дүн(2022-04-28) ;Ч.Хишигмөнх ;Ц.Наранзул ;Н.Баясгалан; У.Аззаяа
