Gavaabaljir, Enkhtushig
Loading...
Товч нэр
Gavaabaljir, Enkhtushig
Бүтэн нэр
Gavaabaljir Enkhtushig
Латин нэр
Gavaabaljir Enkhtushig
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Урсгал эс тоолуурын аргаар Т эсийн цитокиныг бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба дараа шинжилсэн дүн(2024-05-13); ; ;А.Ариунаа ;Ж.СаранцэцэгТ.ӨлзийхүүҮндэслэл: Цитокин нь эсийн дохио дамжуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг уураг бөгөөд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дарангуйлах, халдвар, үрэвсэл, гэмтлийн үеийн дархлааны хариу урвалыг зохицуулна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын өмнө болон дараа цитокины түвшинг хянах нь дархлааны хариу урвалыг үнэлэх, эрхтэн ховхролтыг урьдчилан таамаглах, эмчилгээг удирдахад чухал ач холбогдолтой. Урсгал эс тоолуурын арга нь олон төрлийн цитокины агууламжийг зэрэг судлах боломжийг олгодог өндөр мэдрэг шинжилгээний арга юм. Зорилго: Бөөр шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн ийлдсийн Т эсийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар тодорхо лох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг когорт судалгааны загвараар 2023 оны 07 сараас 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатоийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнө болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах 30 хоногт цусны шинжлэгдэхүүн цуглуулж Human Th Cytokine Panel (13-plex) with Filter Plate (BioLegend®) цомгийг ашиглан 13 төрлийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд нийт 10 хүн хамрагдсан ба эрэгтэй 5, эмэгтэй 5, дундаж нас 36±12.01 жил байв. Бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба шилжүүлэн суулгасны дараа 30 дах хоногт цуглуулсан шинжлэгдэхүүнд 13 төрлийн (IL-2, 4, 5, 6, 9, 10, 13, 17A, 17F, 21, 22, IFN-γ, TNF-α) цитокиныг шинжлэхэд цитокины хэмжээ хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Дүгнэлт: Бидний шинжилсэн Th цитокины агууламж бөөр шилжүүлэн суулгахын өмнө болон дараа статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. Дараагийн судалгаанд эдийн тохирооны шинжилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ зэрэг цитокины түвшинд нөлөөлж болох хүчин зүйлтэй холбон судлах нь ач холбогдолтой байна.
