Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Бөөр авах мэс заслын эмчилгээний аргуудыг харьцуулан судалсан нь
    (2020-02-15)
    Ч.Сарантулга
    ;
    Я.Эрдэнэ-Очир
    ;
    Р.Ганбаатар
    ;
    Д.Жаргалсайхан
    ;
    Т.Тогтохбаяр
    Үндэслэл: Бөөрний эсийнөмөн (БЭӨ гэх) бөөрний хучуур эсээс гаралтай хорт хавдар бөгөөд нийт хорт хавдрын тохиолдолын 3% бөгөөд Америкийн SEER-н бүртгэлээс харахад 2016 оны байдалаар 100,000 хүн амд 13 орчим болж нэмэгдсэн байна1. Тохиолдол хяналтийн, эргэмж судалгааны загварыг ашиглан ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт 2013 оноос 2019 оны 6-сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн, КТийн шинжилгээгээр аль нэг талын бөөрөнд үүсгэвэртэй гэсэн оношоор мэс засал эмчилгээнд орж мэс заслын дараах эд эсийн шинжилгээгээр БЭӨ оношлогдсон өвчтнүүдийн түүхээс дараах мэдээллүүдийг түүвэрлэн боловсруулалт хийлээ. Үр дүн: Сүүлийн 5-н жилийн хугацаанд нийт 342 тохиолдол бөөр авах төгс мэс заслын НМЗ-211, ХДМЗ-132 хийгдсэн. 2013-2017 онд НМЗ-157, ХДМЗ-37 буюу 4,2:1 харьцаатай байсан бол 2018-2019 онд НМЗ-54, ХДМЗ-95 буюу 1:1.75 болж дурангийн мэс заслын тоо эрс нэмэгдсэн. Дүгнэлт: БӨ-н мэс засал эмчилгээнд бөөрийг хэвлийн дурангаар авах арга нь эмчилгээний нэгэн арга болгон сонгож болох нь нотлогдож байна. Цаашид өвчтөний 5 жил амьдрах хугацаа болон бөөр хадгалах мэс заслыг нэвтрүүлж судлах боломжтой юм.