З.Болортулга
Loading...
Товч нэр
З.Болортулга
Бүтэн нэр
Загдсүрэн Болортулга
Латин нэр
Zagdsuren Bolortulga
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тохойн гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн үеийн ясны бариа заслын эмчилгээний үр дүн(2024-04-13) ;Жин Ай Хуа ;Б.Бадамцэрэн ;Э.Амарзаяа ;Ба Ху ШанУудамҮндэслэл: Тохойн үений атгаалын гадна хажуугийн үрэвсэл бол бугуйн үений нугалах, сунгах хөдөлгөөний давтагдах ачааллын улмаас humeral epicondyle шөрмөс нь гэмтэж, тохойн үений гадна хажуугийн булчин шөрмөсний хэсэгт өвдөлтөөр тодорхойлогдон “Теннис тохой” нэр бүхий, олон улсын өвчний 10-р ангилалд ( ICD-10 ) М77.01-т хамааруулан ангилсан байна. Хүн амын 13% нь өвчилж,сүүлийн жилд 4.3%-5.5%аар нэмэгдэж байна. Тус эмгэгт мэс заслын бус гаж нөлөө багатай, стандарт эмчилгээ тодорхойгүй ч үйлчлүүлэгчийн сонирхлын дагуу бариа заслын эмчилгээг өргөн хэрэглэгдсээр ирсэн. Уламжлалт ясны бариа засал нь монгол хүний авьяас ур ухаанаар бий болсон эмчилгээний хамгийн сайн туршлагат, бие махбодод гэмтэл учруулдаггүй, гарын мэдрэмжээр эмчилдэг noninvasive арга юм. Монголчуудын дэлхийн анагаах ухааны хөгжилд оруулсан олон эмчилгээний аргуудын нэг нь монгол ясны бариа заслын арга юм. Зорилго: Тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн үеийн уламжлалт ясны бариа засал эмчилгээний үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУҮТЭмнэлгийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны ясны тасагт түшиглэн эмнэл зүйн санамсаргүй хяналтат туршилт судалгааны аргаар 30 эмчлүүлэгч хамруулан,эмчилгээний бүлэгт хар архин бариа засал, хяналтын бүлэгт дасгал хөдөлгөөнийг 10 удаа хийж гүйцэтгэв. Тохойн өвдөлтийг (Patient-Rated Tennis Elbow Evaluation 2010 ) үнэлэх асуумж, Оксфордын тохойн онооны үнэлгээг ашиглан эмчилгээний үр дүнг дүгнэв. Үр дүн: Бидний судалгаанд тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвсэл онош бүхий 30 өвчтөн хамруулахад дундаж нас 49.5±8.5, эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 14:16 байв. Уламжлалт ясны бариа засал нь тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн өвдөлтийг PRTEE оноо 51.9-ээс 13.8 ( хамгийн сайн оноо 0, хамгийн муу оноо 100 ) бүхий ач холбогдолтой бууруулж, тохойн хөдөлгөөний үйл ажиллагааны оксфордын тохойн оноогоор өвдөлтийг 45.4-аас 91.1; тохойн хөдөлгөөний үйл ажиллагаа 27.5-аас 90.7; нийгэм-сэтгэл зүй 37.5аас 94.6 ( хамгийн сайн оноо 100, хамгийн муу оноо 0) бүхий тохойн өвдөлтийг бууруулж, хөдөлгөөний идэвхийг сайжруулсан үр дүнтэй байв. Дүгнэлт: Тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвслийн хөнгөн, дунд зэргийн үед уламжлалт ясны бариа засал тохойн өвдөлтийг бууруулж, хөдөлгөөний идэвхийг сайжруулан эмчилгээний үр дүн өндөртэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бугалга ясны хугарлын үеийн мөрний үйл ажиллагаанд уламжлалт ясны бариа засал эмчилгээний үр нөлөө(2026-04-16); ;Jin Ai Hua ;Ba Hu Shan ;Tа NaWu Da MuҮндэслэл: Монголын уламжлалт ясны бариа засал нь ясны хугарлыг эмчлэх мэс заслын бус эмчилгээний арга бөгөөд үр дүнг эмнэлзүйн нотолгоонд тулгуурлан судалсан судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болов. Зорилго: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний үйл ажиллагаанд уламжлалт ясны бариа засал эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 6 сараас 2025 оны 12 сар хүртэл хугацаанд ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэгт эмчлүүлсэн бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 тохиолдолыг санамсаргүй бус аргаар ясны бариа засал эмчилгээний бүлэг (n=64), мэс засал эмчилгээний бүлэгт (n=56 ) хувааж, эмчилгээний дараах 1, 3, 6 сард мөр, бугалганы үйл ажиллагааг үнэлэх Constant–Murley, Оксфордын үнэлгээ (OSS), өвдөлтийн түвшин үнэлэх VAS үнэлгээний аргаар тус тус үнэлэв. Үр дүн: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугаралтай нийт 120 өвчтөн эмчилгээний хоёр бүлэгт суурь үзүүлэлтүүдийн хувьд статистик ялгаа илрээгүй (p>0.05). Уламжлалт ясны бариа заслын бүлэгт эмчилгээний 1 болон 3 сард өвдөлт мэс заслын эмчилгээний бүлгээс статистик ач холбогдолтой буурсан байна. (p<0.01) Эмчилгээний дараах 3 болон 6 сард өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа сайжирч (p<0.01), 6 сард мөрний үйл ажиллагаа мэс заслын бүлгээс илүү сэргэсэн байв. (p=0.049). Мэс заслын бүлэгт эмчилгээний эхний 1 сард үений хөдөлгөөн болон булчингийн хүч хурдан сэргэсэн боловч эмчилгээний дараах 6 сард хоёр бүлэгт ижил түвшинд сайжирсан байв. Дүгнэлт: Бугалга ясны мэс заслын хүзүүний хугарлын үеийн мөрний хөдөлгөөний далайц болон булчингийн хүчний сэргэлтэд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй. Харин ясны бариа засал эмчилгээ нь өвдөлтийг богино хугацаанд намдааж, булчингийн хүчийг сайжруулах давуу талтай байв. Эмчилгээний дараах 3 болон 6 сарын хугацаанд гар, мөрний үений үйл ажиллагааны сэргэлт мэс заслын эмчилгээнээс илүү эерэг нөлөөтэйг тодруулав.
