Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн хоног болоогүй нас баралтыг судалсан нь
    (2021-03-21)
    А.Болор-Эрдэнэ
    ;
    ;
    Б.Хостуяа
    ;
    ;
    Т.Тэгш-Эрдэнэ
    Эмнэлгийн үр дүнгийн буюу чанарын үзүүлэлт бол хоног болоогүй нас баралт юм. Эмнэлэг өвчтөнг хүлээн авч, өвчний түүх нээсэн цагаас хойш 24 цагийн дотор нас барсан тохиолдлыг хоног болоогүй нас баралт гэнэ. Зорилго: Сүүлийн 10 жилд нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн хоног болоогүй нас баралтын тохиолдол, шалтгаан, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлоход оршино. Арга аргачлал: 2007-2016 онуудад Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн нийт нас баралтын түүх, түүнээс хоног болоогүй нас барсан 69 тохиолдлын архивын материалыг ашиглан дескриптив судалгааны загвараар судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Эмнэлгийн тасаг нэгжээр нь ангилж үзвэл төрөх тасагт 28/40.5%/, дотрын тасагт 16/23.1%/, мэс заслын тасагт 9/13%/, мэдрэлийн тасагт 6/8.6%/, хүүхдийн тасагт 4/5.7%/, халдвартад 3/4.3%/, яаралтайгийн тасагт 2/2.8%/, сүрьеэгийн тасагт 1/1.4%/ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Хоног болоогүй нас баралтын 43% нь эмнэлэгт ирээд 8 цагийн дотор, 57% нь 8-24 цагийн дотор энджээ. 0-5 насны хоног болоогүй нас баралтад 0-7 хоногтой нь 90%, 8-28 хоногтой 7%, 2-5 нас нь 3%-ийг тус тус эзэлж байгаагийн 0-7 хоногтой нярайн нас баралтын гол шалтгаан нь уушгины үрэвслийн бус эмгэгшил, бүтэлт, ургийн гажиг, 1-5 насанд хатгалгаа, вирусийн халдвар, суулгалт байна. Дүгнэлт: 2007-2016 онд нийт 275 нас баралт бүртгэдсэнээс 69 тохиолдол буюу 25.9% хувь нь хоног болоогүй нас баралт байв. Сүүлийн жилүүдэд хоног болоогүй нас баралт 16.6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Хоног болоогүй нас баралтыг шалтгаантай нь холбож судлахад дутуу төрөлт 8, цус харвалт 6, гавал тархины гэмтэл 2, бусад 10 тохиолдол байна.