Ц.Даваачимэг
Loading...
Товч нэр
Ц.Даваачимэг
Бүтэн нэр
Цэрэннадмид Даваачимэг
Латин нэр
Tserennadmid Davaachimeg
Албан тушаал
Багш
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 60 жилийн түүхэн хөгжлийг тоймлох нь (АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС)(2022-11-01) ;Х.Удвал ;Ц.Сарантуяа; ;Б.ХостуяаЭрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, үе үеийн ахмадууд, төгсөгчид, шавь нар, зорилго нэгт хамт олноороо бахархан хойч үеийнхэндээ зориулан, он цагийн дараалал, түүхэн хөгжлийн үечлэлийн баримтат эх сурвалжид үндэслэн эмхэтгэж, энэхүү судалгааг хийсэн болно. Зорилго: АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн түүхэн хөгжлийг үечлэн тоймлох. Арга, аргачлал: Монгол улсын Засгийн газрын архив, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар (ЗДТГ)-ын Хууль эрх зүйн хэлтэс (ХЭЗХ)ийн харъяа Төрийн архивын тасаг, Дорноговь аймгийн ИТХ-ын архив, АШУҮИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар (ЗХНГ)-ын архив, сургуулийн архивын баримтууд, түүхт ойн ном, түүхийн баримт, дурсамж материалиудыг ашиглан судалгааг 2022 оны 06 сарын 20-оос 2022 оны 09 сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Үр дүн: АШУҮИСийн Дорноговь аймаг дахь АУС нь 60 жилийн түүхийн хуудсанд: 1. Хүн эмнэлгийн техникум (1962-1991), 2. АУИС-ийн харъяа Анагаах Ухааны Коллеж (1992-2004), 3. АУИС-ийн харъяа Анагаах Ухааны Эрдэм Шинжилгээ–Сургалтын төв, 4. ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны Коллеж (2004-2010), 5. ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь салбар сургууль (2010-2013), 6. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС (2014 оноос) болтлоо анх захирал, орон тооны 8 багш1, 12 ажилтан, 129 сурагчтай2 үйл ажиллагаа нь эхэлж байсан бол өнөөдөр үндсэн багш 52, гэрээт багш 12, ажилтан, ажилчин-26, 600 гаруй оюутантай сургууль болон өргөжсөн байна. Дүгнэлт: АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 60 жилийн түүхэндээ “Хүн эмнэлгийн техникум”-аас АШУҮИС-ийн салбар сургууль болтлоо 6 үе шатыг дамжин хөгжиж, бүс нутагтаа төдийгүй Монгол улсдаа “Дорноговийн Анагаах” нэрээр алдаршин, Алсын хараа, Эрхэм зорилгодоо хүрэх, үнэт зүйлээ тодорхойлсон, эрүүл мэндийн салбарт 8081 мэргэжилтнийг бэлтгэн гаргасан, уламжлал-шинэчлэлийг хослуулсан эрдмийн их уурхай болон хөгжсөн байна.
