Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дорноговь аймгийн хэмжээн дэх хөдөлмөрийн чадвар алдалтаар нас, хүйсийн хамаарлыг судалсан дүн
    (2022-06-12) ;
    Ж.Энхтуул
    ;
    Б.Мандаасүрэн
    ;
    Д.Сансармаа
    Үндэслэл: Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын менежментийг сайжруулах, зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгжүүлэх шаардлагатай байна. Зорилго: Бид энэхүү судалгааны хүрээнд Дорноговь аймгийн хэмжээн дэх хөдөлмөрийн чадвар алдалтаар нас, хүйсийн хамаарлыг судлах зорилго тавьж ажилласан. Арга, аргачлал: Дескриптив судалгааны аргын ретроспектив загварыг ашиглан энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Хугацааны цуваан дахь үзүүлэлтүүд хүйсийн хувьд ялгаатай эсэхийг Independent–sample T test ашиглан шалгасан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон жилийн цуваанд энгийн экспоненциал тэгшитгэл ашиглан хэтийн төлөвийг тооцов. Үр дүн: Бидний судалгаагаар зонхилон тохиолдож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо тасралтгүй, үзүүлэлт тус бүр өссөн дүнтэй байна. Дорноговь аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон байдал өмнөх оноос 5.5 хувиар өссөн. Хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэж буй өвчлөлийн 79.5 хувийг мэдрэл, мэс засал гэмтэл, сэтгэц, нүд, чих хамар хоолой, дотрын өвчин эзлэж байгаа бөгөөд сүүлийн 5 жил тогтвортой буураагүй байна. Хөдөлмөрийн чадвар алдалт ба хүйсийн хамаарлыг авч үзвэл хөдөлмөрийн чадвар алдалт эрэгтэйчүүд давамгайлж байна (p>0.001). Насны хувьд 71.5 хувь нь ид хөдөлмөрлөх насны иргэд байна. Тухайлбал гэмтэл согогийн өвчний улмаас 30-44 насныхан, мэдрэлийн өвчний улмаас 40-49 насныхан, дотрын өвчний улмаас 50-54 насны хүмүүс хөдөлмөрийн чадвар тогтоолгосон нь харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. Сэтгэц болон зан үйлийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн 30-34 насны эрчүүд, 40-44 насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь харьцангуй өндөр байна. Дүгнэлт: Дорноговь аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон байдал өмнөх оноос 5.5 хувиар өссөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, үзүүлэлт тус бүр тасралтгүй нэмэгдэж, хүйсийн хувьд эрэгтэйчүүд зонхилж байна (p>0.001). Насны хувьд 71.5 хувь нь хөдөлмөрийн насны (p>0.003) байна.