Dashtsoodol, Nyambayar
Loading...
Товч нэр
Dashtsoodol, Nyambayar
Бүтэн нэр
Dashtsoodol Nyambayar
Латин нэр
Dashtsoodol Nyambayar
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын цуснаас дархлааны NK эсийг сонгомлоор ялган авч тодорхойлсон дүн(2021-04-06) ;Б.Халиун ;Э.Намуун; ;Б.АриунзаяаБайгалийн устгагч эс (Natural Killer, NK) нь захын цусны лимфоцитийн 5-20 хувийг эзэлдэг, хавдрын эс болон вирусээр халдварлагдсан эсийг хамгийн түрүүнд таньж устгадаг1. NK эсийг цэврээр ялган авах нь дархлаа эсийн эмчилгээний үр дүнтэй шууд хамааралтай байдаг2. NK эсэд суурилсан хорт хавдрын дархлаа эмчилгээ нь дэлхийн олон оронд хийгдэж байгаа ба NK эсийг сонгомлоор ялган авах нь манай улсад дархлааны эсийн эмчилгээ нэвтрэхэд суурь судалгааны нэг хэсэг болно. Судалгаанд сайн дурын оролцогчийн захын цусыг шинжлэгдэхүүн болгон ашиглав. Захын цуснаас мононуклеар эсүүдийг фиколлын уусмал ашиглан нягтын зөрүүгээр ялган авав. Мононуклеар эсүүдээс NK эсийг CD56 микро соронз ашиглан соронзтой холбогдсон эсийг ялган авах технологи (Magnetic Activated Cell Sorting, MACS, Miltenyi Biotec, Germany) ашиглан ялган авав. Судалгааг “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүйн Төв Лаборатори ба Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв.
