А.Дүүрэнбилэг
Loading...
Товч нэр
А.Дүүрэнбилэг
Бүтэн нэр
Авирмэд Дүүрэнбилэг
Латин нэр
Avirmed Duurenbileg
Албан тушаал
Гэрээт багш
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийслэлийн өргөө амаржих газарт жирэмсний чихрийн шижин өвчний тохиолдлыг судалсан нь(2020-01-01) ;Wurihan ;Baoyinbatu; ;Н.ДуламсүрэнО.ДолгормааЧихрийн шижин өвчин нь бодисын солилцооны алдагдлаас шалтгаалан үүсч, цусанд дахь инсулиний хэмжээ буурч, глюкозын хэмжээ ихэсдэг эмгэг. Жирэмсний чихрийн шижин эх, урагт богино болон урт хугацааны хүндрэл үүсгэдэг учир дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэхүү өвчний улмаас эмэгтэйчүүдэд жирэмсэн үеийн артерийн даралт ихсэлт, манас таталтын урьдал, төрөх үед том ураг, ураг орчмын шингэний ихсэлт, ургийн бүтэлтийн улмаас кесар хагалгааны давтамж нэмэгдэх, төрсний дараа чихрийн шижингийн 2 хэлбэр үүсдэг. Арга, аргачлал: Судалгааг эргэн лавламж судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн Өргөө амаржих газарт 2017-2019 оны хооронд чихрийн шижин оноштой төрсөн 156 эхийг тохиолдлын бүлэгт, төрөх замаар хэвийн төрсөн эрүүл 200 эхийн төрөлтийн түүхийг хяналтын бүлэгт сонгосон. Үр дүн: Нийслэлийн Өргөө амаржих газарт жирэмсний чихрийн шижин өвчнөөр эмчлэгдэн, төрсөн эмэгтэйчүүдийн дундаж нас тохиолдлын бүлэгт 33.01±5.39, харин хяналтын бүлэгт 29,29±5,26 нас байв. Тохиолдлын бүлгийн эмэгтэйчүүдэд чихрийн шижин өвчний удамшлын асуумжийг судлахад 12,8% (n=20) -д удамд нь чихрийн шижингээр өвчилж байжээ. Чихрийн шижин өвчин жирэмсэн үед тохиолдох нь эмэгтэйн удамд чихрийн шижингээр өвчилж байсан өгүүлэмжтэй статистик ач холбогдлын түвшинд хүчтэй хамааралтай байв (p=0.000). Жирэмсний чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүдийн жирэмслэхээс өмнөх үеийн БЖИ 29.96 ± 5.02, харин хяналтын бүлгийн эмэгтэйчүүдийн БЖИ 23.08 ± 3.87 байсан нь статистик ач холбогдлын түвшинд хүчтэй хамааралтай байв. Дүгнэлт: НӨАГ-т жирэмсний чихрийн шижингийн тохиолдол жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Жирэмсний чихрийн шижин өвчин үүсэхэд эхийн нас, таргалалт, удамшил нь эрсдэлт хүчин зүйлс болж байна.
