Altansukh, Suvdanchimeg
Loading...
Товч нэр
Altansukh, Suvdanchimeg
Бүтэн нэр
Altansukh Suvdanchimeg
Латин нэр
Altansukh Suvdanchimeg
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгой хүзүүний хавдартай, бүрэн шүдэлбэртэй хүмүүсийн амны мөөгөнцөрт өвчний эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг судалсан нь(2023-05-18); ;Б.Оюунцэцэг ;Г.Номин; Үндэслэл: Мөөгөнцөрт өвчин (кандидоз, candidosis) гэдэг нь кандидын Цагаан өнгөр төрлийн нөхцөлт эмгэг төрөгч хөрөнгөн мөөгөнцөрөөр үүсгэгддэг арьс, C.Albicanes салст, дотор эрхтэнд тархдаг оппортунист халдвар юм. Амны салст, хэл, Салстын өвчин завьж, уруул, хатуу, зөөлөн тагнайд ээдэм шиг цагаан өнгөр тогтон хорсох, Ам хуурайших хуурайших, ам хатах өвдөх зовуурь ихэвчлэн эмнэл зүйд илэрдэг. Өвчин Үүсгэгч үүсгэх механизм нь бүрэн тогтоогдоогүй, үүсгэгчийн салст бүрхэвчид наалдах механизмаар тодорхойлогддог ч мөн эзэн биеийн хамгаалах чадвар, эпитель эсийн хориг, иммуноглобулин А, шүлсний хүчин зүйлс нь чухал нөлөөтэй. Шүдэлбэртэй, шүлс ялгаралт буурах, амны салстын эмгэгүүд, кортикостероид эмчилгээ хийлгэх, чихрийн шижинтэй, үений эмгэг өөрчлөлттэй, ХДХВ-ийн халдвартай, ДОХ-той, хорт хавдартай, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг, толгой хүзүүний туяа эмчилгээ хийлгэх зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болдог. Амны мөөгөнцөр өвчин жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч шинж тэмдэг балархай хэлбэрээр явагдаж байна. Тиймээс лабораторийн шинжилгээгээр үүсгэгчийг зүйлийн түвшинд илрүүлэн эмнэлзүйд илрэх шинжийг тодорхойлох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.Зорилго: Толгой хүзүүний хавдартай, бүрэн шүдэлбэртэй хүмүүсийн амны мөөгөнцөрт өвчний эмнэлзүйн шинжийг судлах. Арга, аргачлал: Бид уг судалгааг тохиолдол хяналтын загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Ингэхдээ Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасаг, толгой хүзүүний мэс заслын тасгаар үйлчлүүлж байгаа 40 үйлчлүүлэгч, Нүүр ам судлалын төв эмнэлэгээр үйлчлүүлж байгаа бүрэн шүдэлбэртэй болон шүдэлбэргүй 40 нийт 80 үйлчлүүлэгчийг хамруулсан. Оролцогчдоос 3 бүлэг 12 асуулт бүхий асуумж судалгааг авч, бодит үзлэгийг нэг эмч дагнан хийн мэдээллийг картад тэмдэглэсэн. Судалгаанд оролцогчдын амны салстаас арчдас авч үүсгэгчийг лабораторийн шинжилгээгээр ялган дүйсэн. Үүсгэгч илэрсэн оролцогчдыг тохиолдлын бүлэг, илрээгүй оролцогчдыг хяналтын бүлэгт хамрууллаа. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгааны үр дүнг Stata-25 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Амны салстын мөөгөнцөрт өвчний үед илрэх эмнэлзүйн шинжийг асуумжийн аргаар судлахад тохиолдлын бүлэгт ам хуурайших 59.57%-д, аманд гашуу оргих 42.55%-д илэрч байсан бол хяналтын бүлэгт ам хуурайших 39.39%-д, аманд гашуу оргих 33.33%-д илэрч байсан бол бодит үзлэгээр тохиолдлын бүлэгт хэл өнгөртөх 42.55%д, салстад цайвар өнгөр үүсэх 42.55%-д, суурь салст улайх 36.17%-д, салст хуурайших 38.03%-д илэрсэн байна. Цагаан цайвар өнгөр үүссэн эмнэлзүйн шинж хяналтын болон тохиолдлын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.022). Дүгнэлт: Амны салстын мөөгөнцөрт өвчний эмнэлзүйд хэл өнгөртөх, салстад цайвар өнгөр үүсэх, суурь салст улайх, салст хуурайших шинжүүд харьцангуй өндөр тохиолдож байв. Мөөгөнцөрт өвчний үүсгэгч илэрсэн ч эмнэл зүйн шинж тэмдэг балархай тохиолдлууд давамгайж байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Сэргээн засах клиник”-ийн шахмал шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийн зүйлийг тодорхойлсон нь(2024-05-13); ; ;Б.Оюунцэцэг ;Г.НоминБ.БаярмааҮндэслэл: Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж наслалт өсөн Candida albicans нэмэгдсээр байгаатай холбоотой шүдгүйдэл ихэсч, нүүр амны согог Шүлс заслын эмчилгээ, тэр дундаа авагддаг шүдэлбэрийн хэрэгцээ өссөөр Салстын өвчин байна. Манай орны хувьд 2009 оны байдлаар 65-74 насны хүмүүсийн Мөөг 21.6% нь бүрэн шүдгүй, 74.1% хэсгийн шүдгүйдэлтэй ба зөвхөн 4.1% нь л бүрэн шүдтэй байсан нь шүдгүйдэл өндөр хэмжээнд байгааг илэрхийлж байна. Хэдийгээр шахмал шүдэлбэр нь дэлхий нийтэд түр хэлбэрээр ашиглагддаг боловч манай орны хувьд олон жилээр тогтмол зүүх хандлагатай байдаг бөгөөд Монгол улсад 2014 онд хийгдсэн судалгаагаар 35-44 насны нийт 3117 хүмүүсийн 40% нь шүдэлбэртэй байсны 95% нь авагддаг шахмал шүдэлбэртэй байсан тоо баримт байна. Ахимаг насны хүмүүст шүлс ялгаралт багассантай холбоотойгоор амны шингэний физик, химийн шинж чанар өөрчлөгдсөнөөс салстын чийгшил, уян хатан байдал алдагдаж, хамгаалах чанар багасан амны мөөгөнцөрийн өвчнөөр өвчлөх эрсдэл ихэсч олон дагалдах зовууриуд илэрдэг. Иймд манай улсад түгээмэл ашигладаг шахмал, бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн амны салстын байдлыг мөөгөнцөрийн үүсгэгчтэй холбон судлах нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Сэргээн засах клиник”-ээр үйлчлүүлж буй шахмал шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийн зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын “Сэргээн засах клиник эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байгаа шахмал, бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн амны салстын байдлыг байгалийн гэрэлтүүлгийн дор үзлэгийн нэг удаагийн толь ашиглан тодорхойлж, амны салст, хэлнээс арчдас авч, тэжээлт орчинд (амиес) ургуулав. Кандид хром агар дээр ургасан, ялган дүйлт хийж, мөн VITEK 2 COMPACT аппаратын тусламжтай зүйлийг тодорхойлов. Судалгааны үр дүнг статистикийн Stata-25, Microsoft Excel программ ашиглан боловсруулалт хийж, нарийвчилсан статистик шинжилгээг хийсэн. Үр дүн: Шахмал бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн 45%-д ам хуурайших, 5%-д нь ам хорсох шинж тэмдэг илэрсэн ба үүсгэгчийг илрүүлэх шинжилгээгээр 75%д амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгч илэрсэн бол шахмал шүдэлбэр зүүдэггүй хяналтын бүлгийн үйлчлүүлэгчдийн 35%-д үүсгэгч илэрсэн байна. Дүгнэлт: Шахмал бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийг ялган дүйж тодорхойлоход тохиолдлын бүлэгт 75%-д Candida albicans, 5%-д Candida rugosa, 5%-д Candida famata, 5%-д Candida ciferrii, 5%-д Candida dubliniensis тус тус тодорхойлогдсон бол хяналтын бүлэгт 35%-д Candida albicans илэрсэн үр дүн гарлаа. Тохиолдлын бүлэгт өвчний эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг илэрсэн ч эмгэг төрүүлэгч мөөгний хэд хэдэн зүйл хяналтын бүлэгтэй харьцуулахад тодорхойлогдсон нь шахмал шүдэлбэртэй хүмүүст амны мөөгөнцөрийн өвчин архаг хэлбэрээр явагдаж байна гэж бид үзэж байна.
