Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Толгой хүзүүний хавдартай, бүрэн шүдэлбэртэй хүмүүсийн амны мөөгөнцөрт өвчний эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг судалсан нь
    (2023-05-18) ;
    Б.Оюунцэцэг
    ;
    Г.Номин
    ;
    ;
    Үндэслэл: Мөөгөнцөрт өвчин (кандидоз, candidosis) гэдэг нь кандидын Цагаан өнгөр төрлийн нөхцөлт эмгэг төрөгч хөрөнгөн мөөгөнцөрөөр үүсгэгддэг арьс, C.Albicanes салст, дотор эрхтэнд тархдаг оппортунист халдвар юм. Амны салст, хэл, Салстын өвчин завьж, уруул, хатуу, зөөлөн тагнайд ээдэм шиг цагаан өнгөр тогтон хорсох, Ам хуурайших хуурайших, ам хатах өвдөх зовуурь ихэвчлэн эмнэл зүйд илэрдэг. Өвчин Үүсгэгч үүсгэх механизм нь бүрэн тогтоогдоогүй, үүсгэгчийн салст бүрхэвчид наалдах механизмаар тодорхойлогддог ч мөн эзэн биеийн хамгаалах чадвар, эпитель эсийн хориг, иммуноглобулин А, шүлсний хүчин зүйлс нь чухал нөлөөтэй. Шүдэлбэртэй, шүлс ялгаралт буурах, амны салстын эмгэгүүд, кортикостероид эмчилгээ хийлгэх, чихрийн шижинтэй, үений эмгэг өөрчлөлттэй, ХДХВ-ийн халдвартай, ДОХ-той, хорт хавдартай, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг, толгой хүзүүний туяа эмчилгээ хийлгэх зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болдог. Амны мөөгөнцөр өвчин жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч шинж тэмдэг балархай хэлбэрээр явагдаж байна. Тиймээс лабораторийн шинжилгээгээр үүсгэгчийг зүйлийн түвшинд илрүүлэн эмнэлзүйд илрэх шинжийг тодорхойлох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.Зорилго: Толгой хүзүүний хавдартай, бүрэн шүдэлбэртэй хүмүүсийн амны мөөгөнцөрт өвчний эмнэлзүйн шинжийг судлах. Арга, аргачлал: Бид уг судалгааг тохиолдол хяналтын загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Ингэхдээ Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасаг, толгой хүзүүний мэс заслын тасгаар үйлчлүүлж байгаа 40 үйлчлүүлэгч, Нүүр ам судлалын төв эмнэлэгээр үйлчлүүлж байгаа бүрэн шүдэлбэртэй болон шүдэлбэргүй 40 нийт 80 үйлчлүүлэгчийг хамруулсан. Оролцогчдоос 3 бүлэг 12 асуулт бүхий асуумж судалгааг авч, бодит үзлэгийг нэг эмч дагнан хийн мэдээллийг картад тэмдэглэсэн. Судалгаанд оролцогчдын амны салстаас арчдас авч үүсгэгчийг лабораторийн шинжилгээгээр ялган дүйсэн. Үүсгэгч илэрсэн оролцогчдыг тохиолдлын бүлэг, илрээгүй оролцогчдыг хяналтын бүлэгт хамрууллаа. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос судалгааг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгааны үр дүнг Stata-25 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Амны салстын мөөгөнцөрт өвчний үед илрэх эмнэлзүйн шинжийг асуумжийн аргаар судлахад тохиолдлын бүлэгт ам хуурайших 59.57%-д, аманд гашуу оргих 42.55%-д илэрч байсан бол хяналтын бүлэгт ам хуурайших 39.39%-д, аманд гашуу оргих 33.33%-д илэрч байсан бол бодит үзлэгээр тохиолдлын бүлэгт хэл өнгөртөх 42.55%д, салстад цайвар өнгөр үүсэх 42.55%-д, суурь салст улайх 36.17%-д, салст хуурайших 38.03%-д илэрсэн байна. Цагаан цайвар өнгөр үүссэн эмнэлзүйн шинж хяналтын болон тохиолдлын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.022). Дүгнэлт: Амны салстын мөөгөнцөрт өвчний эмнэлзүйд хэл өнгөртөх, салстад цайвар өнгөр үүсэх, суурь салст улайх, салст хуурайших шинжүүд харьцангуй өндөр тохиолдож байв. Мөөгөнцөрт өвчний үүсгэгч илэрсэн ч эмнэл зүйн шинж тэмдэг балархай тохиолдлууд давамгайж байгаа нь тодорхойлогдлоо.