Batbayar, Enkh‐Orchlon
Loading...
Товч нэр
Batbayar, Enkh‐Orchlon
Бүтэн нэр
Batbayar Enkh‐Orchlon
Латин нэр
Batbayar Enkh‐Orchlon
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад бүртгэгдсэн эрүүний хугарлын тохиолдлыг судалсан дүн(2025-01-01) ;Г.Ганцэцэг ;Ю.Ганбаатар ;Г.Батболд ;Д.НямцэрэнҮндэслэл: Гавал нүүрний бүтэц нь хүний биед хамгийн их гэмтэл авдаг хэсгүүдийн нэг бөгөөд эрүүний хугарал нь хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр юм. Эрүүний хугарлын тэргүүлэх шалтгаанууд зам тээврийн осол, уналт, хүн хоорондын хүчирхийлэл, спортын гэмтлүүд жагсдаг. Манай оронд эрүүний хугарлын тохиолдол түгээмэл бүртгэгддэг төдийгүй эрэгтэйчүүд зонхилон өртөж байна. Одоогийн байдлаар эрүүний хугарлын талаарх үндэсний хэмжээний тоо баримтад дүн шинжилгээ хийгдээгүй байна. Энэхүү судалгааны зорилго нь эрүүний хугарлыг өргөн хүрээтэй, хүн ам зүйн хүчин зүйл, гэмтлийн шалтгааныг тодорхойлоход оршино. Зорилго: Монгол улсад сүүлийн 10 жилд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдол болон түүний шалтгааныг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвд 2014-2023 оны хооронд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдлыг хамруулсан ба тохиолдол бүрийг өвчний олон улсын ангиллын (ГС^-10) дагуу 802.6 кодыг ашиглан мэдээ материалыг цуглуулсан. Үүнд өвчтөний нас, хүйс, оношлогдсон эмнэлгийн мэдээлэл, гэмтлийн шалтгааныг ГС^10 кодын дагуу тэмдэглэв. Өвчтөний насыг Үндэсний статистикийн хорооны ангиллын дагуу бүлэглэсэн. Статистик боловсруулалтыг 8Р88 26.00 программ ашиглан хи-квадрат болон нэг хүчин зүйлийн регресс тестийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд эрүү хугаралтай нийт 2872 өвчтөн бүртгэгдсэн ба тэдний дундаж нас 31.1±12 жил байв. Тохиолдлын тоо 20-40 насны бүлэгт хамгийн их байсан бол эрүүний хугарал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 5.6 дахин их тохиолдсон байна. Бүртгэгдсэн гэмтлийн шалтгаанд хүчирхийлэл (42%), амьд механик хүчинд өртөх (17%), уналт (16%) болон зам тээврийн осол (15%) тэргүүлж байна. Гэмтэл оношлогдсон байдлыг судлахад Улаанбаатар хотод гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тасаг, харин орон нутагт яаралтай түргэн тусламж болон дотрын тасаг бүртгэгджээ (р=0.001). Орон нутагт гэмтэл авсан өвчтөн хотод гэмтсэн өвчтөнтэй харьцуулахад дотрын тасагт (ОК=79), шүдний тасагт оношлогдох магадлал (ОК=29) статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р=0.001). Дүгнэлт: Монгол улсад 2014-2023 онуудад эрүүний хугарлын тохиолдол нийт 2872 бүртгэгдсэн бөгөөд зонхилон 20-40 насны бүлэгт тохиолдож байна. Эрүүний хугарлын голлох шалтгаан нь хүчирхийлэл, амьд механик хүчинд өртөх, уналт болон зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хот болон орон нутагт ялгаатай байдлаар авч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгой хүзүүний хавдрын дараах эрүүний согогийг чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн үр дүн ба сайжруулах арга замыг эрэлхийлэх нь(2025-01-01); ;С.Денис; ;М.ЯнжинлхамГ.АмарсанааҮндэслэл: Хортой хавдрын улмаас тайрагдсан хоншоор болон эрүү ясны согогийг нөхөн сэргээх нь өнгөрөгч жилүүдэд төвөгтэй асуудлын нэг байсаар ирсэн. Хавдрын улмаас (гэмтэл болон үрэвсэлт өвчин. төрөлхийн гажиг мөн хамаарна) тайрагдсан эрүү. хоншоор ясны согог нь зажлах. залгих. ярих. эдгээртэй холбоотой үйл ажиллагааны хямралыг бий болгодог. 1950 оноос өмнөх үед эрүү хоншоорын хатуу эдийн согогийг нөхөн сэргээдэггүй байсан ба ясны үргэлжилсэн байдлыг металл ялтас ашиглан сэргээж зөөлөн эдийг орчны эдээр хааж үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны алдагдлыг сэргээдэггүй байжээ. 3 хэмжээст виртуал төлөвлөлтөөр эрүү болон хоншоор ясны согог болоод түүнийг нөхөн сэргээх чөлөөт ясны далбанг яг таг тааруулан төлөвлөх бүрэн боломжтой. Хагалгааны явцад донор ясыг бэхлэх ялтсыг гараар нугалан төгс тааруулах боломжгүй байдаг ба хагалгааны өмнө 3 хэмжээст төлөвлөгөөний дагуу энэхүү ажлыг хийж гүйцэтгэх нь илүү үр дүнтэй бөгөөд хагалгааны цагийг богино болгож өгдөг. Мөн шүдний имплантыг нөхөн сэргээлтийн хамт төлөвлөж өгснөөр бүтэц. үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжтой. Зорилго: Монгол улсад хийгдсэн эрүүний нөхөн сэргээлтийг тахилзуур ясны чөлөөт далбангаар сэргээсэн тохиолдлыг үр дүнг судлах. сайжруулах арга замыг эрэлхийлэх. Арга, аргачлал: Судалгааг тохиолдлын цуврал загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Хавдар Судлалын Үндэсний төв. Нүүр ам судлалын төв эмнэлэг. Монгол-Япон эмнэлэг дээрх хийгдсэн нөхөн сэргээх хагалгааны мэдээллийг цуглуулсан. Өвчтөний нас. хүйс. эрүүний согог үүссэн шалтгаан. тахилзуур ясны тайралтын хэмжээ. хагалгааны хугацаа. чөлөөт далбангийн ишеми хугацаа. ашигласан судасны тоо. болон далбангийн судасны хөлний урт зэрэг мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгааны хугацаанд нөхөн сэргээх хагалаанд чөлөөт далбан ашигласан 400 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 29 тохиолдолд эрүүний ясны согогийг тахилзуур ясны чөлөөлт далбан ашиглан сэргээсэн байна. Нөхөн сэргээх хагалгаанд орсон өвчтөнүүдийн дундаж нас 40.0±18.3 жил байсан ба хүйсийн хувьд 15 (52%) нь эмэгтэй байсан. Эрүүний согог үүссэн шалтгаан нь хорт хавдар 13 (45%). хоргүй хавдар 6 (21%). болон өмнө үүссэн согог 10 (34%) байсан. Эрүүний хавдрыг 3 ^ төлөвлөлт ашиглан тайрч. тахилзуур ясны чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн байдал. 3 ^ төлөвлөлт ашиглан хийгдсэн энэхүү хагалгааны нийт хугацаа 9 цаг 30 минут байсан бол далбангийн ишеми хугацаа 2:40 минут байв. Дүгнэлт: Монгол улсад 2012-2025 онуудад эрүүний согогийг нөхөн сэргээхэд тахилзуур ясны чөлөөт далбанг нийт 29 тохиолдолд хэрэглэсэн. Уламжлалт аргааг нөхөн сэргээхэд ишеми хугацаа их байсан бөгөөд энэхүү хугацааг богиносгоход 3 ^ төлөвлөлт чухал ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүний ясны аварга эст хавдрыг тайрч шилбэний тахилзуур яс ба шүдний имплантаар сэргээсэн тохиолдол(2023-05-22) ;Г.Ганцэцэг ;Э.Энх-Уул ;Э.Гандөл ;Х.ОтгонцэцэгБ. АнхбатУдиртгал: Эрүүний ясны аварга эсийн гэмтлийг 1953 онд Жафф «аварга эсийн нөхөн төлжих гранулом» гэж нэрлэхдээ эрүүний бусад гэмтлээс салгасан.1 Аварга эст хавдар нь 20-30 насны ихэвчлэн эмэгтэйчүүдэд ховор тохиолддог. Эмнэлзүйн тохиодол: Өвчтөн Д, 21 настай, эмэгтэй, оюутан. Өвчний түүх: 2021 оны 7 дугаар сард баруун хацар орчим хавдсан тул эмчид хандах үед эмийн эмчилгээ хийсэн. 2021 оны 11 дүгээр сард баруун доод хоёрдугаар их араа шүдээ авхуулсан боловч хавдар багасаагүй. Эрүүний баруун талд өвдөлтгүйгээр томорч нүүрний тэгш хэм алдагдана гэсэн зовиуртай Монгол – Японы эмнэлгийн мэс заслын тасагт хэвтсэн. Компьютер томографид баруун доод эрүүний их бие, гол хэсгийг хамарсан 5.1х3.4х6.0 см хэмжээтэй, +18HU. +34HU. +45HU нягтралуудтай, нэгэн төрлийн бус бүтэцтэй, эрүүний ясыг жигд бус остеолитическая деструкц болон жигд бус ханаар хүрээлэгдсэн том хэмжээний үүсвэр тодорхойлогдоно. Эдийн шинжилгээний үр дүнд giant cell granuloma оношлогдсон. Дүгнэлт: Өвчтөнд эрүү ясны баруун талыг хэсэгчлэн тайрах, үүссэн согогийг шилбэний тахилзуур яс чөлөөт судастай далбангаар, шүдний согогийг имплант тулгууртай протезоор нөхөн сэргээх мэс засал хийсэн. Монгол улсад эрүүний согогийг судастай чөлөөт далбангаар нөхөн сэргээх мэс засал 2011 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд шүдний согогийг имплант тулгууртай протезоор нөхөн сэргээсэн анхны тохиолдол болсон.
