Batbayar, Enkh‐Orchlon
Loading...
Товч нэр
Batbayar, Enkh‐Orchlon
Бүтэн нэр
Batbayar Enkh‐Orchlon
Латин нэр
Batbayar Enkh‐Orchlon
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлтийг орон зайн төлөвт Монгол хүнд судалсан дүн(2024-12-21); ; ; ; Ж.ДэлгэрцэцэгҮндэслэл: Шүдний эмч нарын хувьд шүдний сувгийн эмчилгээг амжилттай гүйцэтгэх ажлын гол үндэс нь сурвалжийн сувгийн анатоми бүтцийн талаарх мэдлэг, анхаарал болгоомжтой нягт нямбай хийгдсэн сувгийн цэвэрлэгээ, хэлбэржүүлэх үйл явцад оршдог. Эндээс хамгийн их хүндрэл дагуулдаг сувгийн анатомийн хэлбэр бол С хэлбэрийн сувгийн систем юм. Учир нь С хэлбэрийн сувагтай шүдний сувгийн хана нимгэн, зарим хэсэгт нарийн тууз хэлбэр үүсгэсэн байдаг тул сувгийн механик цэвэрлэгээ хийж, хэлбэржүүлэх явцад сувгийн хөндийд зөөлц үлдэх, сувгийн хана цоорох зэрэг эрсдэл хүндрэлүүд үүсдэг болохыг эмч судлаачид тэмдэглэсэн байдаг. Иймд Байнгын хоёрдугаар их араа шүдний морфометрийн үзүүлэлтийг гурван хэмжээст орон зайн төлөвт буюу КЦКТ-ын шинжилгээний аргаар С хэлбэрийн сувгийн тархалтыг судлах нь эдгээр эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээг нарийн төлөвлөхөд ач холбогдолтой төдийгүй манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлт,С хэлбэрийн сувгийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 2014 оны 7 сараас Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн (НАСТЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт үйлчлүүлсэн 15-55 насны шинжлүүлэгчдийн Конус Цацрагт Компьютер Томографи (КЦКТ) зургаас зорилтот түүврийн аргаар 50 зургийг түүвэрлэв. Ингэхдээ хоншоор ба эрүүний хоёрдугаар араа шүдний сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийг сурвалж тус бүрээр тодорхойлж, нийт тохиолдол дотор С хэлбэрийн сувгийн тархалтыг судлав. Судалгааг ёс зүйн зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэсэн ба статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан хийв. Үр дүн: Хоншоорын хоёрдугаар их араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт 14.2%, эрүүний хоёрдугаар их араа шүдэнд 52.1% байв. Харин сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийн хувьд хоншоорын 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний хацар талын медиал, хацар талын дистал, тагнай талын сувагт Vertucci-ын I хэлбэрийн тохиолдол харгалзан 85%, 98%, 100% тус тус тодорхойлогдсон бол эрүүний 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний медиал сувагт IV хэлбэр зонхилон тохиолдож байсан нь нийт тохиолдлын 67% байна. Дүгнэлт: 1. Монгол хүний байнгын хоёрдугаар араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт эрүүний шүдэнд илүүтэй тохиолдож байна. 2. Сувгийн хэлбэрийн хувьд I ба IV хэлбэр зонхилон илэрлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний байнгын нэгдүгээр их араа шүдний хөндийн морфометрийг конус цацрагт компьютер томографын зурагт тодорхойлсон дүн(2024-04-13); ; ;Э.Энхмаа; Үндэслэл: Хүний шүдний хөндийн анатомийн онцлог нь шүд цоорох өвчин болон түүний хүндрэлийн эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг. Хүний байнгын нэгдүгээр их араа шүд нь хамгийн эхэнд, сүүн шүдний ард шүдэлдэг онцлогтой тул шүд цоорох өвчинд амархан өртөж, цоорлын болон шүдний сувгийн эмчилгээнд орох тохиолдол нь хамгийн их байдаг. Шүдний хөндийн морфометрийг рентген шинжилгээгээр тодорхойлдог ба Конус Цацрагт Компьютер Томограф (КЦКТГ)-ын арга нь хамгийн дэвшилтэт хувилбар тул бид байнгын нэгдүгээр их араа шүдний сурвалжийн сувгийн хөндийн морфометрийг КЦКТГ-ын зурагт судлахаар болов. Зорилго: Монгол хүний байнгын нэгдүгээр их араа шүдний хөндийн морфометрийг КЦКТ-ын зурагт тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив загвараар хийж гүйцэтгэв. Шалгуур үзүүлэлтийн дагуу зорилтот түүврийн аргаар бүтэн хэмжээст КЦКТ зургийг сонгож, зураг бүрд OnDemand 3D программын тусламжтай байнгын их араа шүдний хөндийн морфометрийг судлав. Үүнд шүдний сувгийн хэлбэр (Vertucci, 2005), зөөлцийн эврийн байрлалыг харааны аналоги хэмжүүрээр 3 судлаач тус тус тодорхойлж, үр дүнг дундаж үзүүлэлтээр тооцсон. Судалгааг ёс зүйн зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэсэн ба статистик боловсруулалтыг SPSS27 программ хангамжийг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд сонгогдсон 99 КЦКТГ-ын зурагт нийт 303 шүдэнд хэмжилт хийв. Хоншоорын нэгдүгээр их араа шүдэнд I хэлбэрийн суваг 90.4%, IV хэлбэр 7.8%, II ба V хэлбэр 0.7%-д тодорхойлогдлоо. Эрүүний нэгдүгээр их араа шүдэнд I хэлбэрийн суваг 57.7%, IV хэлбэр 32%, V хэлбэр 6.3%, III хэлбэр 5.1% тус тус илрэв. Цөгцний хөндийн хамгийн өндөр цэг буюу зөөлцийн эврийн байрлал хацар талын медиал талд байгаа нь хоншоорын нэгдүгээр их араа шүдний 97.3%-д нь, эрүүний нэгдүгээр их араа шүдний 98%-д илэрлээ. Дүгнэлт: Судалгаанд ашигласан КЦКТ зурагт 13-62 насны хүмүүсийн байнгын их араа шүдэнд Vertucci-ын I хэлбэрийн суваг зонхилон тохиолдож, хацар талын медиал талын зөөлцийн эвэр хамгийн өндөр байрлалд байна.
