Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрүүний ясны аварга эст хавдрыг тайрч шилбэний тахилзуур яс ба шүдний имплантаар сэргээсэн тохиолдол
    (2023-05-22)
    Г.Ганцэцэг
    ;
    Э.Энх-Уул
    ;
    Э.Гандөл
    ;
    Х.Отгонцэцэг
    ;
    Б. Анхбат
    Удиртгал: Эрүүний ясны аварга эсийн гэмтлийг 1953 онд Жафф «аварга эсийн нөхөн төлжих гранулом» гэж нэрлэхдээ эрүүний бусад гэмтлээс салгасан.1 Аварга эст хавдар нь 20-30 насны ихэвчлэн эмэгтэйчүүдэд ховор тохиолддог. Эмнэлзүйн тохиодол: Өвчтөн Д, 21 настай, эмэгтэй, оюутан. Өвчний түүх: 2021 оны 7 дугаар сард баруун хацар орчим хавдсан тул эмчид хандах үед эмийн эмчилгээ хийсэн. 2021 оны 11 дүгээр сард баруун доод хоёрдугаар их араа шүдээ авхуулсан боловч хавдар багасаагүй. Эрүүний баруун талд өвдөлтгүйгээр томорч нүүрний тэгш хэм алдагдана гэсэн зовиуртай Монгол – Японы эмнэлгийн мэс заслын тасагт хэвтсэн. Компьютер томографид баруун доод эрүүний их бие, гол хэсгийг хамарсан 5.1х3.4х6.0 см хэмжээтэй, +18HU. +34HU. +45HU нягтралуудтай, нэгэн төрлийн бус бүтэцтэй, эрүүний ясыг жигд бус остеолитическая деструкц болон жигд бус ханаар хүрээлэгдсэн том хэмжээний үүсвэр тодорхойлогдоно. Эдийн шинжилгээний үр дүнд giant cell granuloma оношлогдсон. Дүгнэлт: Өвчтөнд эрүү ясны баруун талыг хэсэгчлэн тайрах, үүссэн согогийг шилбэний тахилзуур яс чөлөөт судастай далбангаар, шүдний согогийг имплант тулгууртай протезоор нөхөн сэргээх мэс засал хийсэн. Монгол улсад эрүүний согогийг судастай чөлөөт далбангаар нөхөн сэргээх мэс засал 2011 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд шүдний согогийг имплант тулгууртай протезоор нөхөн сэргээсэн анхны тохиолдол болсон.