Л.Сундуй-Янжмаа
Loading...
Товч нэр
Л.Сундуй-Янжмаа
Бүтэн нэр
Лувсангэндэн Сундуй-Янжмаа
Латин нэр
Luvsangenden Sundui-Yanjmaa
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины өмөнгийн эдэд CTLA-4 уургийн илрэлийг судалсан дүн(2023-02-16) ;Ю.Чинбат ;Н.Өлзий-Орших; ;Ч.ЭнхтуулҮндэслэл: Уушгины өмөнтэй үйлчлүүлэгчдийн эмчилгээнд дархлалын эмчилгээ нь үр дүнтэй байна. Дархлал эмчилгээ хийхийн тулд тухайн уургыг өмөнгийн эдэд тодорхойлох хэрэгтэй. Манай улсад уушгины өмөнгийн эдэд CTLA-4 уургын нийлэгжлийг судалсан судалгаа одоогоор байхгүй байгаа нь судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Уушгины өмөнгийн эдэд CTLA-4 уургийн илрэлийг судлах, эмнэлзүйн зарим үзүүлэлттэй харьцуулах. Арга, аргачлал: УНТЭ-ийн мэс заслын тасаг болон эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийг түшиглэн уушгины өмөн оношлогдсон 30 үйлчлүүлэгчийн хагалгааны болон биопсийн эдийн блокоос эдийн микроаррай бэлтгэн CTLA-4 уургийг иммуногистохимийн аргаар илрүүлэн шинжиллээ. Үр дүн: Иммуногистохимийн шинжилгээгээр CTLA-4 уургийн нийлэгжил нийт тохиолдлын 26 тохиолдолд эерэг илэрсэн бөгөөд CTLA-4 дундаж оноо 7.3, дундажаас дээш буюу өндөр идэвхжилтэй тохиолдол 10-т нь тодорхойлогдлоо. CTLA-4 уургийн өндөр идэвхжил илрэл 63аас дээш настай хүмүүсийн 35%-д, тамхи татдаг үйлчлүүлэгчдийн 30.7%, өмөнгийн I, II шатанд байгаа үйлчлүүлэгчийн 35.2%, III-IV үе шатандаа эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 30.7%-д тус тус илэрчээ. Бүлэг хооронд статистик ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Бидний судалгаагаар уушгины өмөнгийн эдэд CTLA-4 уургийн илрэл 86.6%д эерэг тодорхойлогдсон нь CTLA-4 уургын дарангуйлагч эмийн бэлдмэлийг хэрэглэх шаардлагатай байж болох юм.
