Л.Сундуй-Янжмаа
Loading...
Товч нэр
Л.Сундуй-Янжмаа
Бүтэн нэр
Лувсангэндэн Сундуй-Янжмаа
Латин нэр
Luvsangenden Sundui-Yanjmaa
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюуны хомсдолтой хүмүүсийн өөртөө үйлчлэх чадвар, асран хамгаалагчийн ачааллын харилцан хамаарал(2021-06-10) ;С.Дэлгэрмаа; ; ; Оюуны хомсдолын гол шинж нь юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгох, суралцах, асуудлыг шийдвэрлэх оюуны чадамж дутуу хөгжсөн, эмнэлэг хэвтэх шаардлагагүй, нийгмийн харилцаанд оролцох оролцоо дутуу хөгжсөн, өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар, энгийн үйлдлийн чадвар дутуу хөгжсөн байдаг. Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр УБ хотод 2019 оны байдлаар нийт 10018 оюуны хомсдолтой хүмүүс байдаг бөгөөд үүнээс эрэгтэй 5065, эмэгтэй 4953 байна. Манай оронд оюуны хомсдолтой хүний сувилахуйн талаарх судалгааны ажил хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Иймээс оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчдад үүсч буй ачааллыг үнэлэх зорилго тавьсан. Арга аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд байгаа оюуны хомсдол онош нь батлагдсан 643 үйлчлүүлэгчийг сонгон, тэдний асран хамгаалагч нь судалгаанд оролцохыг зөвшөөрсний дагуу судалгааг явууллаа. Үр дүн: Заритын асуумжаар оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг үнэлэхэд 89.6% (n=576) нь ачаалалтай, 10.4% (n=67) нь ачаалалгүй байв. Судалгаанд хамрагдсан 643 хүний 75.6% өөртөө үйлчлэх чадвар сул байгаа нь асран хамгаалагчийн ачаалал даган ихэсдэг болох нь статистик ач холбогдол бүхий батлагдав. Дүгнэлт: Оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг оюуны хомсдолтой хүний өөртөө үйлчлэх чадвартай харьцуулахад асран хамгаалагчийн ачаалал нь өөртөө үйлчлэх чадвартай хамааралтай байна.
