Т.Буянхүү
Loading...
Товч нэр
Т.Буянхүү
Бүтэн нэр
Түвшинтөр Буянхүү
Латин нэр
Tuvshintur Buyankhuu
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр, шээлгүүрийн чулууг бамбай булчирхайн үйл ажиллагаатай уялдуулан судалсан дүн(2024-01-21) ;С.Тулгаа ;Б.Чинзориг ;А.Ариунзаяа ;Ж.МөнхцэцэгҮндэслэл: Бөөрний чулуу нь бөөр, шээс дамжуулах замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд манай орон төдийгүй дэлхий даяр ихсэж байгаа өвчин юм. Гипертиреоидтэй өвчтөнүүдийн 20% нь сийвэнгийн кальцийн хэмжээ өндөр эсвэл бага зэрэг нэмэгддэг. Гипертиреоид нь бөөрний чулуу үүсгэдэг бөгөөд бөөрний тахир сувганцраар эргэн шимэгдэх кальцийг нэмэгдүүлж, гиперкальциемийг үүсгэдэг. Зорилго: Бөөр, шээлгүүрийн чулуутай хүмүүст бамбайн булчирхайн чТ4 даавар, чТ3 даавар, aнти-ТРО, анти-TG болон TSH дааврыг тодорхойлж, цусан дахь кальцийн түвшинтэй холбон судлах Зорилт: 1. Судалгааны бүлгүүдэд бамбайн булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тодорхойлох, 2. Бамбайн булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг цусан дахь кальцийн түвшинтэй холбон судлах Арга, аргачлал: УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан, тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд цусан дахь кальцийн үзүүлэлтээс гадна бамбайн дааврууд болох чT3 (трииодтиронин), чT4 (тетраиодтиронин), TSH (бамбайг идэвхжүүлэгч даавар), Anti-TG (тиреоглобулины эсрэг эсрэгбие), Anti TPO (бамбай булчирхайн пероксидазын эсрэгбие)-ийг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад бамбайн дааврууд болох чT3-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.110±0.245 pg/mL, хяналтын бүлэгт 2.124±0.135 pg/mL, чT4-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.288±0.135 ng/dL, хяналтын бүлэгт 2.153±0.123 ng/ dL, TSH-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.481±0.235 µIU/mL, хяналтын бүлэгт 2.245±0.326 µIU/mL, Anti-TG-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.613±0.71 AU/mL, хяналтын бүлэгт 3.323±0.78 AU/mL, Anti TPO-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 8.015±2.98 AU/mL, хяналтын бүлэгт 7.028±3.94 AU/mL байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). Дүгнэлт: 1. Бөөр, шээлгүүрийн чулуутай бүлэг болон хяналтын бүлэгт бамбай булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй (чT3, чT4, TSH, Anti-TG, Anti-TPO) статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). 2. Бөөр, шээлгүүрийн чулуутай хүмүүст TSH дааврын хэмжээ нэмэгдэх тусам кальцийн түвшин ихэсч байгаа (r=0.265, p<0.05) нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байж болзошгүй юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2 өвчинтэй хүмүүст PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг тодорхойлсон дүн(2024-12-21) ;А.Ариунзаяа ;Б.Алтанхишиг ;Э.Номин-эрдэнэ ;Б.ЭрдэнэсувдБ.ТовуусүрэнҮндэслэл: Чихрийн шижин нь инсулины шүүрэл багасах болон инсулинд дөжирснөөр цусны глюкоз ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм. Чихрийн шижинг 6 хэвшинжид хуваан авч үздэг бөгөөд чихрийн шижингийн нийт тохиолдлын 90 хувийг чихрийн шижин хэвшинж 2 эзэлдэг байна. Чихрийн шижин хэвшинж 2 нь олон хүчин зүйлсээс болж үүсдэг өвчин бөгөөд эдгээр хүчин зүйлсийн нэг нь генетикийн хүчин зүйл юм. Сүүлийн үеийн судалгаануудаас харахад чихрийн шижин хэвшинж 2-той холбоотой 70 орчим ген байгаа бөгөөд эдгээрийн нэг нь PPAR гамма ген юм. PPAR гамма ген нь таргалалт, чихрийн шижин, атеросклероз, хорт хавдар зэрэг олон өвчин эмгэгт оролцдог байна. Чихрийн шижин хэвшинж 2 өвчинтэй PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг уялдуулан судалсан судалгаа манай улсад хараахан хийгдээгүй байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг уялдуулан судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол, хяналтын загварыг ашиглан хийсэн. Тохиолдлын бүлэгт чихрийн шижин хэвшинж 2-той 91 өвчтөн, хяналтын бүлэгт 92 хүнийг хамруулан нийт оролцогчдоос өлөн үеийн цус цуглуулав. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн захын цуснаас ДНХ ялгах протоколын дагуу ДНХ-ийг ялгав. PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг аллель өвөрмөц ПГУ-ын арга ашиглан бай дарааллыг олшруулаад гель электрофорезд гүйлгэн үр дүнг тодорхойлов. Цуглуулсан мэдээллийг боловсруулахад GraphPad PRISM программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: PPAR гамма генийн rs1801282 полиморфизмын СС, СG, GG генотип, аллель, генетик загварыг тохиолдол ба хяналтын бүлэгт харьцуулав. PPAR гамма генийн rs1801282 полиморфизмын гомозигот СС генотипийн давтамж эрүүл бүлгийн хүмүүст 72 (78.2%), ЧШХШ 2-той бүлгийн хүмүүст 68 (74.7%), гетерозигот СG генотипийн давтамж хяналтын бүлгийн хүмүүст 19 (20.8%), ЧШХШ 2 бүхий бүлгийн хүмүүст 20 (22%), гомозигот GG генотипийн давтамж хяналтын бүлэгт 1 (1%), ЧШХШ 2 бүхий бүлэгт 3 (3.3%) тус тус илэрсэн. Эдгээр генотипүүд нь хоёр бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй (p>0.05). Дүгнэлт: PPAR гамма генийн rs1801282 полиморфизмын эрсдэлт G аллель, GG генотиптэй хүмүүс ЧШХШ 2-оор өвдөх эрсдэл ажиглагдсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци болон MTHFR, MTR, MTRR генүүдийн полиморфизмуудыг тодорхойлсон дүнҮндэслэл: Үрийн шингэний шинжилгээгээр хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй хүмүүсийн 30-50% нь генетикийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Y-хромосомын AZF (azoospermic factor) локусийн микроделеци нь эрэгтэй үргүйдлийн хамгийн түгээмэл шалтгаан юм. Европын Андрологийн Академи (EAA)-ээс азоосперми болон хүнд хэлбэрийн олигозооспермитэй эрэгтэйд AZF локусын микроделецийг тодорхойлохыг зөвлөдөг байна. Эр бэлгийн эсийн хуваагдал болон хөгжилд фолийн хүчлийн солилцоо чухал үүрэгтэй байдаг бөгөөд энэхүү солилцоог явуулдаг MTHFR, MTR, MTRR генүүдийн зарим полиморфизм нь олигозоосперми, азоосперми үүсэхэд нөлөөлдөг хэмээн үздэг байна. Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци болон MTHFR генийн 677 C>T болон 1298 A>C полиморфизм, MTR генийн 2756 A>G полиморфизм, MTRR генийн 66_A>G полиморфизмуудыг уялдуулан судалсан судалгаа манай улсад хараахан хийгдээгүй байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци болон MTHFR генийн 677 C>T болон 1298 A>C, MTR генийн 2756 A>G, MTRR генийн 66_A>G полиморфизмуудыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төвийг түшиглэн судалгаанд нийт оролцогчдын захын цуснаас ОХУ-ын “DNA-Technology” ХХК-ийн ПРОБА-РАПИД Генетика ДНХ ялгах цомог ашиглан ДНХ ялгав. “AZF Microdeletions REAL-TIME PCR Genotyping Kit” ашиглан AZFийн 13 микроделеци (sY84, sY86, sY127, sY134, sY142, sY242, sY254, sY255, sY615, sY1125, sY1197, sY1206, sY1291) тодорхойлов. Харин “Folate Metabolism REAL-TIME PCR Genotyping Kit” ашиглан MTHFR генийн 677 C>T болон 1298 A>C полиморфизм, MTR генийн 2756 A>G полиморфизм, MTRR генийн 66_A>G полиморфизм тус тус тодорхойлов. Үр дүн: Бидний судалгаанд үрийн шингэний давтан (2 ба түүнээс дээш) шинжилгээгээр хүнд хэлбэрийн олигозоосперми болон бөглөрөлт бус азоосперми гэж оношлогдсон 18-44 насны 11 эрэгтэй хамрагдсан. Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци илрүүлэхэд нэг хүнд sY1291(AZFc) микроделеци илэрсэн. Түүнчлэн нэг хүнд оролцогчид sY1197(AZFc) микроделеци илэрч бусад судалгаанд оролцогч нарт AZF микроделеци илрээгүй. MTHFR генийн 677 C>T полиморфизмын гомозигот CC генотипын давтамж 55% (6), гетерозигот CT генотипын давтамж 18% (2), гомозигот TT генотипын давтамж 27% (3) илэрсэн. Аллелийн давтамжийг тооцоолохдоо Харди Вайнбергийн хуулийг ашиглав. C аллелийн давтамж 64% (14), эрсдэлт T аллелийн давтамж 36% (8) байна. MTHFR генийн 1298 A>C полиморфизмын гомозигот AA генотипын давтамж 64% (7), гетерозигот AC генотипын давтамж 27% (3), гомозигот CC генотипын давтамж 9% (1), A аллелийн давтамж 81% (17), эрсдэлт C аллелийн давтамж 19% (4) байна. MTR генийн 2756 A>G полиморфизмын гомозигот AA генотипын давтамж 64% (7), гетерозигот AG генотипын давтамж 36% (4), гомозигот GG генотипын давтамж илрээгүй, A аллелийн давтамж 82% (18), эрсдэлт G аллелийн давтамж 18% (4) байна. MTRR генийн A66G полиморфизмын гомозигот AA генотипын давтамж 36% (4), гетерозигот AG генотипын давтамж 64% (7), гомозигот GG генотипын давтамж илрээгүй, A аллелийн давтамж 68% (15), эрсдэлт G аллель 32% (7) байлаа. Дүгнэлт: Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци судалгаанд оролцогчдын 18%-д буюу бага илэрсэн үед MTHFR, MTRR, MTR генүүдийн полиморфизмыг тодорхойлоход фолийн хүчлийн солилцооны алдагдал үүссэн тохиолдолд идэвхжүүлсэн фолийн хүчил (5-MTHF) хэрэглэснээр цусан дахь гомоцистейны түвшинг хэвийн байлгахад ач холбогдолтой байдаг.
