Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шүдний эмнэлэгт хандсан хүүхдийн айдас болон шүд цоорох өвчний хамаарлыг судалсан дүн (Удвал дент шүдний эмнэлгийн жишээ дээр)
    (2024-01-28)
    Б.Намуун
    ;
    Б.Баярмаа
    ;
    Г.Номин
    ;
    ;
    Үндэслэл: Хөгжиж буй орнуудын хувьд шүд цоорох өвчин нь хүн амын дунд ялангуяа хүүхдийн дунд тогтмол давтамжтай тохиолддог учир цоорлын хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчилгээнд дасан зохицох үйл явц нь чухал байдаг. Хүүхдийн шүдний эмчилгээний үеийн айдас нь олон жилийн турш шүдний эмч нарт өдөр бүр тулгардаг томоохон асуудал болж, үзлэгийн үеийн менежментэд нөлөөлсөөр ирсэн. Зорилго: Хүүхдийн шүдний эмчилгээнээс айх айдсын түвшнийг шүд цоорох өвчний ээнэгшлийн байдалтай уялдуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийг түшиглэн, “Удвал дент” шүдний эмнэлгээр үйлчлүүлж буй 153 хүүхдийг хамруулсан. Үйлчлүүлэгч хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаар асуумж болон The Dental Sub-scale of Children’s Fear Survey Schedule (CFSS-DS) сорилыг бөглүүлэн айдсын түвшнийг үнэлж, амны хөндийн үзлэг, эмчилгээ хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын ШЦӨний тархалт 94.3% байсан бол ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлт нь 6.12±3.2 ЦЛА/ш байна. Судалгаанд хамрагдагсдын шүдний эмчилгээнээс айх айдсын тархалт 51% буюу талаас дээш хувь нь 38 болон түүнээс дээш оноо авсан (95% CI:43%-59%) байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд ШЦӨ-ний тархалт 94.3% байсан бол ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлт нь 6.12±3.2 ЦЛА/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байна. 2. Судалгаанд хамрагдсан 4-12 насны хүүхдийн дунд шүдний эмчилгээнээс айх айдсын тархалт 51% (95% CI:43%-59%) байгаа нь тодорхойлогдлоо. 3. Судалгаанд хамрагдагсдын айдсын түвшнийг ШЦӨ-ний ээнэгшилтэй харьцуулан судалж үзэхэд хүүхдийн цоорсон шүдний эзлэх хувь нэмэгдэх тусам шүдний эмчилгээнээс айх айдсын түвшин ихсэж байгаа нь ажиглагдлаа (p<0.001).