Б.Цэлмэг
Loading...
Товч нэр
Б.Цэлмэг
Бүтэн нэр
Баатаржав Цэлмэг
Латин нэр
Baatarjav Tselmeg
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харааны бэрхшээлтэй болон хэвийн хараатай хүүхдийн амны хөндийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан дүнҮндэслэл: Харааны бэрхшээл нь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа, боловсрол эзэмших боломж болон эрүүл ахуйн дадал хэвшил, амны хөндийн эрүүл ахуйг бие даан сахих чадварт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл болдог. Иймд харааны бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн төлөв байдлыг үнэлснээр нүүр амны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулахад ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Харааны бэрхшээлтэй ба хэвийн хараатай хүүхдийн шүд, амны хөндийн төлөв байдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Нийслэлийн ерөнхий боловсролын харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль болон Логарифм сургуулийн 1-12 ангийн 174 хүүхдийг судалгаанд хамруулсан. Амны хөндийн үзлэгийг картад (ДЭМБ, 2013 он) тэмдэглэж, статистик боловсруулалт хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ ш+цл/ш байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд буйлны үрэвслийн тархалт 18.4% байсан бол хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. Шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Mуу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд шүд цоорох өвчний тархалт 76.4%, шүд цоорох өвчний эрчим 4.5±3.8 ЦЛА/ш+цл/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байв. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ш+цл/ш байна. 2. Судалгаанд хамрагдагсдын 14.9% нь буйлны үрэвсэлтэй байсан ба харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд 18.4%, хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. 3. Судалгаанд хамрагдагсдын шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь “Сайн” 66.7%, “Дунд” 18.4%, “Муу” 14.9% байсан ба бүлэг тус бүрээр харьцуулан үзвэл харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Муу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний эмнэлэгт хандсан хүүхдийн айдас болон шүд цоорох өвчний хамаарлыг судалсан дүн (Удвал дент шүдний эмнэлгийн жишээ дээр)(2024-01-28) ;Б.Намуун ;Б.Баярмаа ;Г.Номин; Үндэслэл: Хөгжиж буй орнуудын хувьд шүд цоорох өвчин нь хүн амын дунд ялангуяа хүүхдийн дунд тогтмол давтамжтай тохиолддог учир цоорлын хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчилгээнд дасан зохицох үйл явц нь чухал байдаг. Хүүхдийн шүдний эмчилгээний үеийн айдас нь олон жилийн турш шүдний эмч нарт өдөр бүр тулгардаг томоохон асуудал болж, үзлэгийн үеийн менежментэд нөлөөлсөөр ирсэн. Зорилго: Хүүхдийн шүдний эмчилгээнээс айх айдсын түвшнийг шүд цоорох өвчний ээнэгшлийн байдалтай уялдуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийг түшиглэн, “Удвал дент” шүдний эмнэлгээр үйлчлүүлж буй 153 хүүхдийг хамруулсан. Үйлчлүүлэгч хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаар асуумж болон The Dental Sub-scale of Children’s Fear Survey Schedule (CFSS-DS) сорилыг бөглүүлэн айдсын түвшнийг үнэлж, амны хөндийн үзлэг, эмчилгээ хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын ШЦӨний тархалт 94.3% байсан бол ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлт нь 6.12±3.2 ЦЛА/ш байна. Судалгаанд хамрагдагсдын шүдний эмчилгээнээс айх айдсын тархалт 51% буюу талаас дээш хувь нь 38 болон түүнээс дээш оноо авсан (95% CI:43%-59%) байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд ШЦӨ-ний тархалт 94.3% байсан бол ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлт нь 6.12±3.2 ЦЛА/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байна. 2. Судалгаанд хамрагдсан 4-12 насны хүүхдийн дунд шүдний эмчилгээнээс айх айдсын тархалт 51% (95% CI:43%-59%) байгаа нь тодорхойлогдлоо. 3. Судалгаанд хамрагдагсдын айдсын түвшнийг ШЦӨ-ний ээнэгшилтэй харьцуулан судалж үзэхэд хүүхдийн цоорсон шүдний эзлэх хувь нэмэгдэх тусам шүдний эмчилгээнээс айх айдсын түвшин ихсэж байгаа нь ажиглагдлаа (p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Сэргээн засах клиник”-ийн шахмал шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийн зүйлийг тодорхойлсон нь(2024-05-13); ; ;Б.Оюунцэцэг ;Г.НоминБ.БаярмааҮндэслэл: Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж наслалт өсөн Candida albicans нэмэгдсээр байгаатай холбоотой шүдгүйдэл ихэсч, нүүр амны согог Шүлс заслын эмчилгээ, тэр дундаа авагддаг шүдэлбэрийн хэрэгцээ өссөөр Салстын өвчин байна. Манай орны хувьд 2009 оны байдлаар 65-74 насны хүмүүсийн Мөөг 21.6% нь бүрэн шүдгүй, 74.1% хэсгийн шүдгүйдэлтэй ба зөвхөн 4.1% нь л бүрэн шүдтэй байсан нь шүдгүйдэл өндөр хэмжээнд байгааг илэрхийлж байна. Хэдийгээр шахмал шүдэлбэр нь дэлхий нийтэд түр хэлбэрээр ашиглагддаг боловч манай орны хувьд олон жилээр тогтмол зүүх хандлагатай байдаг бөгөөд Монгол улсад 2014 онд хийгдсэн судалгаагаар 35-44 насны нийт 3117 хүмүүсийн 40% нь шүдэлбэртэй байсны 95% нь авагддаг шахмал шүдэлбэртэй байсан тоо баримт байна. Ахимаг насны хүмүүст шүлс ялгаралт багассантай холбоотойгоор амны шингэний физик, химийн шинж чанар өөрчлөгдсөнөөс салстын чийгшил, уян хатан байдал алдагдаж, хамгаалах чанар багасан амны мөөгөнцөрийн өвчнөөр өвчлөх эрсдэл ихэсч олон дагалдах зовууриуд илэрдэг. Иймд манай улсад түгээмэл ашигладаг шахмал, бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн амны салстын байдлыг мөөгөнцөрийн үүсгэгчтэй холбон судлах нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Сэргээн засах клиник”-ээр үйлчлүүлж буй шахмал шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийн зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын “Сэргээн засах клиник эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байгаа шахмал, бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн амны салстын байдлыг байгалийн гэрэлтүүлгийн дор үзлэгийн нэг удаагийн толь ашиглан тодорхойлж, амны салст, хэлнээс арчдас авч, тэжээлт орчинд (амиес) ургуулав. Кандид хром агар дээр ургасан, ялган дүйлт хийж, мөн VITEK 2 COMPACT аппаратын тусламжтай зүйлийг тодорхойлов. Судалгааны үр дүнг статистикийн Stata-25, Microsoft Excel программ ашиглан боловсруулалт хийж, нарийвчилсан статистик шинжилгээг хийсэн. Үр дүн: Шахмал бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн 45%-д ам хуурайших, 5%-д нь ам хорсох шинж тэмдэг илэрсэн ба үүсгэгчийг илрүүлэх шинжилгээгээр 75%д амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгч илэрсэн бол шахмал шүдэлбэр зүүдэггүй хяналтын бүлгийн үйлчлүүлэгчдийн 35%-д үүсгэгч илэрсэн байна. Дүгнэлт: Шахмал бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийг ялган дүйж тодорхойлоход тохиолдлын бүлэгт 75%-д Candida albicans, 5%-д Candida rugosa, 5%-д Candida famata, 5%-д Candida ciferrii, 5%-д Candida dubliniensis тус тус тодорхойлогдсон бол хяналтын бүлэгт 35%-д Candida albicans илэрсэн үр дүн гарлаа. Тохиолдлын бүлэгт өвчний эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг илэрсэн ч эмгэг төрүүлэгч мөөгний хэд хэдэн зүйл хяналтын бүлэгтэй харьцуулахад тодорхойлогдсон нь шахмал шүдэлбэртэй хүмүүст амны мөөгөнцөрийн өвчин архаг хэлбэрээр явагдаж байна гэж бид үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн өвчлөлийг судалсан дүнҮндэслэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг нь танин мэдэхүй, хэл яриа, хөдөлгөөн, зан үйл, мэдрэхүй болон өөрийгөө арчлах чадвар зэрэг хөгжлийн аль нэг эсвэл хэд хэдэн чиглэлд удаан хугацааны хоцрогдол, хязгаарлалтын улмаас өдөр тутмын амьдралд нь дэмжлэг шаардлагатай хүүхэд юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд нь эрүүл хүүхэдтэй харьцуулахад илүү арчилгаа шаардлагатай ба өдрийн дэглэмийн онцлог, хөдөлгөөний чадварын хязгаарлалт, эмийн тогтмол хэрэглээ, хооллолтын хэв маяг, амны эрүүл ахуйн арчилгааны дутмаг байдал нь шүд цоорох өвчин (ШЦӨ) буйл, тулгуур эдийн үрэвсэл, амны хөндийн халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийнөвчлөлийн байдал нь тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд түүнийг судлах, тоо баримтан дээр үндэслэн эмчилгээний хэрэгцээг тодорхойлох шаардлага өндөр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн өвчлөл, эмчилгээний хэрэгцээг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны нэг агшны загвараар АШУҮИС-ийн НАССийн ХНАСУС-ийн тэнхим, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй нийт 888 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023/3-06 тоот зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнг статистикийн STATA Statistic version 16.0 программ хангамжийг ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 888 хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус тодорхойлогдлоо. Амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% буюу ихэнх оношны бүлгүүдэд “Муу” үнэлгээ давамгайлж байв. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д хамгийн багадаа нэг шүд цоорсон ба цоорлын хүндрэлтэй шүд илэрч, эмчилгээний хэрэгцээ өндөр байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ШЦӨ-ний тархалт 85.5%, үүнээс сүүн зуултын үед 66.7%, эрчмийн үзүүлэлт 5.28±4.58 цл/ш, холимог зуултын үед 86.2%, 5.23±3.75 ЦЛА/ш+цл/ш, байнгын зуултын үед 83.6%, 5.44±4.00 ЦЛА/ш тус тус байв. 2. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн байдлыг өнгөрийн үнэлгээгээр үнэлэхэд “Сайн” 9.8%, “Дунд” 43.9%, “Муу” 46.3% байв. 3. ШЦӨ-ний эрчмийн бүтцэд эмчлэгдээгүй, цоорсон шүд давамгайлж, амны хөндийн эрүүл ахуйн байдалтай шууд хүчтэй хамааралтай байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 83.3%-д нүүр амны тусламж үйлчилгээ, эмчилгээний хэрэгцээ шаардлагатай байгаагаас байнгын зуулттай, эрэгтэй, оюуны бэрхшээлтэй бүлгүүдэд хамгийн өндөр байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх болон тусгай эмчилгээ үйлчилгээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний амны хөндийн төлөв байдлын судалгаа(2026-02-03) ;Б.Баярмаа ;Б.Намуун; ; Үндэслэл: Амны хөндийн өвчлөл нь хамгийн өргөн тархсан бөгөөд өвчлөлд өртсөн хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж, эрүүл мэнд болоод эдийн засгийн хүндрэл учруулдаг. Ихэнх тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой хэдий ч жилээс жилд тархалт нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал болон урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хүндрэлтэй байгааг харуулж байна. Амны хөндийн эрхтэнүүдийн өвчлөлд шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчин, амны салстын эмгэг, шүдгүйдэл, уруулын болон амны хөндийн хавдарууд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээр өвчлөлүүд нь хүндэрч даамжирсанаар эрхтэн тогтолцооны өвчнүүд үүсэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болдог байна. Дэлхий даяар нийт хүн амын 4445% нь амны хөндийн өвчлөлтэй байгаагаас 2.5 тэрбум хүн байнгын шүдний ШЦӨ-тэй, 514 сая хүүхэд сүүн шүдний ШЦӨ-тэй байна. Харин манай оронд ШЦӨ жилээс жилд нэмэгдэж, буурахгүй байгаа нь олон судлаачдын судалгааны үр дүнгүүдээс харагдаж байна. Монгол хүний амны хөндийн байдлыг 5, 12, 35-44, 65-74 насны бүлгүүдэд ДЭМБын зөвлөмжийн шалгуур үзүүлэлтийн дагуу, дэлхийн бусад улс орны үзүүлэлтүүдтэй харьцуулах мэдээллийн сан бүрдүүлэхийн тулд амны хөндийн байдлыг судлан тогтоох нь судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүний амны хөндийн төлөв байдлыг насны бүлгүүдээр судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийн төсөлт ажлын хүрээнд хийгдсэн 5 настай 901, 12 настай 839, 35-44 настай 879, 65-74 настай 879 хүний амны хөндийн үзлэгийн картыг ашиглан ШЦӨ-ний тархалт, эрчим, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлтийг судалсан болно. Үр дүн: Судалгаанд хамрагдагдсан 3512 хүний дунд ШЦӨ-ний тархалт 90.8%, ШЦӨ-ний тархалт, эрчмийн үзүүлэлт насны бүлгүүдэд 87.6%, 6.2±0.14 цл/ш буюу “Өндөр” түвшинд, 77%, 2.2±0.03 ЦЛА/ш буюу “Бага” түвшинд, 98.1%, 11.8±0.19 ЦЛА/ш буюу “Дунд” түвшинд, 99.8%, 23.6±0.27 ЦЛА/ш буюу “Маш өндөр” түвшинд байлаа. Амны эрүүл ахуйн төлөв 12 насанд хамгийн өндөр буюу 62.7% нь хангалтгүй, буйлны үрэвсэл, шүдний чулууны байдал 35-44 насны бүлэгт хамгийн өндөр буюу 34.5%, 62.8% тус тус байв. 35-44 насны бүлэгт 78.5% нь шүдэлбэргүй бол 65-74 насны бүлэгт 21.1% нь бүрэн шүдэлбэртэй байлаа. Дүгнэлт: Насны бүлгүүдэд ШЦӨ-ний тархалт, эрчмийн үзүүлэлт өндөр, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлт дунд, муу, насанд хүрэгчдийн хувьд шүдгүйдэлтэй байгаа хэдий ч шүдэлбэр зүүж хэвшээгүй байна.
