Б.Цэлмэг
Loading...
Товч нэр
Б.Цэлмэг
Бүтэн нэр
Баатаржав Цэлмэг
Латин нэр
Baatarjav Tselmeg
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Сэргээн засах клиник”-ийн шахмал шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийн зүйлийг тодорхойлсон нь(2024-05-13); ; ;Б.Оюунцэцэг ;Г.НоминБ.БаярмааҮндэслэл: Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж наслалт өсөн Candida albicans нэмэгдсээр байгаатай холбоотой шүдгүйдэл ихэсч, нүүр амны согог Шүлс заслын эмчилгээ, тэр дундаа авагддаг шүдэлбэрийн хэрэгцээ өссөөр Салстын өвчин байна. Манай орны хувьд 2009 оны байдлаар 65-74 насны хүмүүсийн Мөөг 21.6% нь бүрэн шүдгүй, 74.1% хэсгийн шүдгүйдэлтэй ба зөвхөн 4.1% нь л бүрэн шүдтэй байсан нь шүдгүйдэл өндөр хэмжээнд байгааг илэрхийлж байна. Хэдийгээр шахмал шүдэлбэр нь дэлхий нийтэд түр хэлбэрээр ашиглагддаг боловч манай орны хувьд олон жилээр тогтмол зүүх хандлагатай байдаг бөгөөд Монгол улсад 2014 онд хийгдсэн судалгаагаар 35-44 насны нийт 3117 хүмүүсийн 40% нь шүдэлбэртэй байсны 95% нь авагддаг шахмал шүдэлбэртэй байсан тоо баримт байна. Ахимаг насны хүмүүст шүлс ялгаралт багассантай холбоотойгоор амны шингэний физик, химийн шинж чанар өөрчлөгдсөнөөс салстын чийгшил, уян хатан байдал алдагдаж, хамгаалах чанар багасан амны мөөгөнцөрийн өвчнөөр өвчлөх эрсдэл ихэсч олон дагалдах зовууриуд илэрдэг. Иймд манай улсад түгээмэл ашигладаг шахмал, бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн амны салстын байдлыг мөөгөнцөрийн үүсгэгчтэй холбон судлах нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Сэргээн засах клиник”-ээр үйлчлүүлж буй шахмал шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийн зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын “Сэргээн засах клиник эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байгаа шахмал, бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн амны салстын байдлыг байгалийн гэрэлтүүлгийн дор үзлэгийн нэг удаагийн толь ашиглан тодорхойлж, амны салст, хэлнээс арчдас авч, тэжээлт орчинд (амиес) ургуулав. Кандид хром агар дээр ургасан, ялган дүйлт хийж, мөн VITEK 2 COMPACT аппаратын тусламжтай зүйлийг тодорхойлов. Судалгааны үр дүнг статистикийн Stata-25, Microsoft Excel программ ашиглан боловсруулалт хийж, нарийвчилсан статистик шинжилгээг хийсэн. Үр дүн: Шахмал бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдийн 45%-д ам хуурайших, 5%-д нь ам хорсох шинж тэмдэг илэрсэн ба үүсгэгчийг илрүүлэх шинжилгээгээр 75%д амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгч илэрсэн бол шахмал шүдэлбэр зүүдэггүй хяналтын бүлгийн үйлчлүүлэгчдийн 35%-д үүсгэгч илэрсэн байна. Дүгнэлт: Шахмал бүрэн шүдэлбэртэй үйлчлүүлэгчдэд амны мөөгөнцөрийн өвчний үүсгэгчийг ялган дүйж тодорхойлоход тохиолдлын бүлэгт 75%-д Candida albicans, 5%-д Candida rugosa, 5%-д Candida famata, 5%-д Candida ciferrii, 5%-д Candida dubliniensis тус тус тодорхойлогдсон бол хяналтын бүлэгт 35%-д Candida albicans илэрсэн үр дүн гарлаа. Тохиолдлын бүлэгт өвчний эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг илэрсэн ч эмгэг төрүүлэгч мөөгний хэд хэдэн зүйл хяналтын бүлэгтэй харьцуулахад тодорхойлогдсон нь шахмал шүдэлбэртэй хүмүүст амны мөөгөнцөрийн өвчин архаг хэлбэрээр явагдаж байна гэж бид үзэж байна.
