Б.Цэлмэг
Loading...
Товч нэр
Б.Цэлмэг
Бүтэн нэр
Баатаржав Цэлмэг
Латин нэр
Baatarjav Tselmeg
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүүр амны анхан шатны тусламж үйлчилгээний эрх зүйн орчны үнэлгээ(2026-09-15) ;Г.Номин ;Б.Оюунцэцэг; Үндэслэл: Шүд цоорох өвчин нь хүний зан үйл, хооллолт, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн боловсролоос хамаардаг, урьдчилан сэргийлэх боломжтой эмгэг юм. Монгол Улсад 2022 оноос эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо мэдээнээс харахад 0-17 насны хүүхдийн (N258 008) 77.7% нь шүд цоорох өвчтэй байв. Хүүхдийн шүд цоорох өвчний тархалт, эрчмийг бууруулахын тулд зөвхөн цоорсон шүдийг эмчлэх бус, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсын анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дахь нүүр амны тусламж үйлчилгээний эрх зүйн орчин болон нөхцөлийг үнэлж, тулгамдсан асуудал, сайжруулах шаардлагатай чиглэлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бодлогын баримт бичгийн тойм судалгааны аргыг ашиглав. Судалгаанд 2026 оны байдлаар анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөж буй эрх зүйн болон бодлогын баримт бичиг, шүд, амны хөндийн өвчлөлийн статистик мэдээлэл, салбарын хүний нөөц болон санхүүжилтийн холбогдох мэдээллийг хамруулсан. Цуглуулсан өгөгдлийг үндсэн чиглэлээр бүлэглэж, матриц үүсгэн харьцуулав. Үр дүн: Монгол Улсад мөрдөгдөж буй анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог судлахад хүн амд шүд, нүүр амны тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх чиглэлээр тэгш хүртээмжтэй, хүргэх нөхцөл хангалттай бүрдээгүй байна. Ялангуяа сум, тосгоны иргэд оршин суугаа нутаг дэвсгэртээ шүд, нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломж хязгаарлагдмал байна. “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг болон анхан шатны тусламжийг уялдуулахаар тусгасан нь бодлогын эерэг өөрчлөлт боловч хэрэгжилтийг хангах механизм хангалтгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн шүдний эмчилгээний зардлыг санхүүжүүлж байгаа хэдий ч бусад насны бүлгийн хувьд шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний өртөг өндрөөс шалтгаалж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй авч чадахгүй байна. Дүгнэлт: 1. Монгол Улсад анхан шатны тусламж үйлчилгээнд нүүр амны тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх эрх зүй, бодлогын үндэс бүрдсэн боловч үйлчилгээний хамрах хүрээ, хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог уялдуулсан зохицуулалт хангалтгүй байна. Ялангуяа сум, тосгон, алслагдсан бүс нутгуудад нүүр амны тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байгаа нь бодлогын зохицуулалтыг хэрэгжилтийн түвшинд бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна. 2. Нүүр амны тусламж үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгээтэй интеграцчилан, шаардлагатай хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог үе шаттай бүрдүүлэн, сонгогдсон байгууллагад загвар үйлчилгээг туршин хэрэгжүүлж, үр дүнд үндэслэн улсын хэмжээнд өргөжүүлэх нь тохиромжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амны хөндийн эрүүл мэндийн байдлыг 12 настай Монгол хүүхдэд судалсан дүн(2023-02-16) ;Б.Баярмаа ;Г.Номин; ; Үндэслэл: Шүд цоорох өвчин (ШЦӨ) нь дэлхийн улс орны хөгжлийн Шүд цоорох өвчин чиг хандлагыг дагаад хүн амын дунд өндөр тархалттай тохиолддог Шүд цоорох өвчний халдварт өвчин юм. Дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшин, нийгэм тархалт эдийн засгийн хүчин зүйл, хүн амын боловсрол, амны хөндийн эрүүл Шүд цоорох өвчний мэндийн мэдлэг дадал зэргээс хамааран шүд цоорох өвчний тархалт эрчим харилцан адилгүй байдаг талаар судлаачид цөөнгүй дурьдсан байна. Амны эрүүл ахуй 2023 оны байдлаар Дэлхий даяар 3.5 тэрбум хүн амны хөндийн Байнгын шүдний өвчлөлтэй байгаагаас 2.3 тэрбум хүн байнгын шүдний шүд цоорох зуулт өвчтэй, 530 сая хүүхэд сүүн шүдний шүд цоорох өвчтэй байна. Харин манай оронд шүд цоорох өвчин жилээс жилд нэмэгдэж, буурахгүй байгаа нь олон судлаачдын судалгааны үр дүнгүүдээс харагдаж байна. ДЭМБ-ын зөвлөмж, шалгуур үзүүлэлтийн дагуу дэлхийн бусад улс орны үзүүлэлтүүдтэй харьцуулах, мэдээллийн сан бүрдүүлэхийн тулд 12 настай хүүхдийн амны хөндийн байдлыг судлан тогтоох нь судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн байдлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийн төсөлт ажлын хүрээнд 2015-2016 онуудад хийгдсэн Монгол орны 12 настай нийт 839 хүүхдийн амны хөндийн үзлэгийн картыг ашиглан шүд цоорох өвчний тархалт, эрчмийн үзүүлэлт, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлтийг судалсан болно. Үр дүн: Судалгаанд хамрагдагсадын ШЦӨ-ний тархалт 77% байлаа. ШЦӨ-ний тархалтыг оршин суугаа байршлаар нь харьцуулан судалж үзэхэд нийслэл хотод амьдардаг хүүхдийн 81.4% нь, орон нутагт амьдардаг хүүхдийн 71.8% нь ШЦӨ-тэй гэсэн статистик ач холбогдол бүхий ялгаатай үр дүн тодорхойлогдсон. Судалгааны үр дүнгээс харахад ШЦӨ-ний эрчим судалгаанд хамрагдсан 12 насны бүлэгт 2.3±0.03 Цоорсон, Ломбодсон, Авахуулсан/шүд (ЦЛА/ш) буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Бага” түвшинд байна. 12 настай хүүхдийн дунд ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлтийг цоорсон, ломбодуулсан болон авхуулсан шүдний үзүүлэлтээр судалж үзэхэд ломбодуулсан шүдний эзлэх хувь 23%, авхуулсан шүдний үзүүлэлт 6%, цоорсон шүдний үзүүлэлт 71% байгаа нь байнгын шүдний хувьд өндөр үзүүлэлт төдийгүй насан туршид байх байнгын шүд нь шүдэлсэн даруйдаа шүд цоорох өвчинд өртөж, авхуулж байгаа нь зайлшгүй анхаарах ёстой ноцтой асуудал юм. ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлтийг оршин суугаа байршлаар харьцуулан судлахад орон нутагт 2.1±0.10 ЦЛА/ш байхад нийслэл хотод 2.5±0.10 ЦЛА/ш байсан ба статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.0077). Судалгаанд хамрагдагсадын амны хөндийн эрүүл ахуйн байдал 54% нь хангалтгүй, 9.5% нь буйлны үрэвсэлтэй, 7.3% нь шүдний чулуутай байв. Нийслэл хотод амьдардаг 12 настай хүүхдийн 62.7% амны эрүүл ахуйн төлөв “Хангалтгүй” буюу хамгийн өндөр үзүүлэлт бүхий үр дүнтэй байлаа. Судалгаанд хамрагдагсадын буйлны байдлыг үнэлсэн дүнд нийслэл хотод амьдардаг хүүхдийн 12.8% нь буйлны үрэвсэлтэй гэсэн үр дүн нь орон нутагт амьдарч байгаа хүүхдээс 6.7%-иар илүү байсан бөгөөд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.000). Орон нутагт амьдардаг хүүхдийн буйлны үрэвсэл илрээгүй болон харьцангуй бага илэрсэн үзүүлэлт нь хоол хүнсний хэрэглээ, нийгэм орчны нөлөө зэрэг хүчин зүйлсээс хамаарсан байх талтай. Дүгнэлт: Шүд цоорох өвчний тархалт нь 77% буюу өндөр, эрчмийн үзүүлэлт 2.3 ЦЛА/ш, амны хөндийн эрүүл ахуйн байдал хангалтгүй нь 54%, буйлны үрэвсэлтэй нь 9.5%, шүдний чулуутай 7.3% байгаа нь 12 настай хүүхдийн хувьд амны хөндийн эрүүл мэндийн байдал хангалтгүй байна.
