Б.Цэлмэг
Loading...
Товч нэр
Б.Цэлмэг
Бүтэн нэр
Баатаржав Цэлмэг
Латин нэр
Baatarjav Tselmeg
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харааны бэрхшээлтэй болон хэвийн хараатай хүүхдийн амны хөндийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан дүнҮндэслэл: Харааны бэрхшээл нь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа, боловсрол эзэмших боломж болон эрүүл ахуйн дадал хэвшил, амны хөндийн эрүүл ахуйг бие даан сахих чадварт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл болдог. Иймд харааны бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн төлөв байдлыг үнэлснээр нүүр амны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулахад ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Харааны бэрхшээлтэй ба хэвийн хараатай хүүхдийн шүд, амны хөндийн төлөв байдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Нийслэлийн ерөнхий боловсролын харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль болон Логарифм сургуулийн 1-12 ангийн 174 хүүхдийг судалгаанд хамруулсан. Амны хөндийн үзлэгийг картад (ДЭМБ, 2013 он) тэмдэглэж, статистик боловсруулалт хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ ш+цл/ш байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд буйлны үрэвслийн тархалт 18.4% байсан бол хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. Шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Mуу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд шүд цоорох өвчний тархалт 76.4%, шүд цоорох өвчний эрчим 4.5±3.8 ЦЛА/ш+цл/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байв. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ш+цл/ш байна. 2. Судалгаанд хамрагдагсдын 14.9% нь буйлны үрэвсэлтэй байсан ба харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд 18.4%, хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. 3. Судалгаанд хамрагдагсдын шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь “Сайн” 66.7%, “Дунд” 18.4%, “Муу” 14.9% байсан ба бүлэг тус бүрээр харьцуулан үзвэл харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Муу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүүр амны анхан шатны тусламж үйлчилгээний эрх зүйн орчны үнэлгээ(2026-09-15) ;Г.Номин ;Б.Оюунцэцэг; Үндэслэл: Шүд цоорох өвчин нь хүний зан үйл, хооллолт, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн боловсролоос хамаардаг, урьдчилан сэргийлэх боломжтой эмгэг юм. Монгол Улсад 2022 оноос эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо мэдээнээс харахад 0-17 насны хүүхдийн (N258 008) 77.7% нь шүд цоорох өвчтэй байв. Хүүхдийн шүд цоорох өвчний тархалт, эрчмийг бууруулахын тулд зөвхөн цоорсон шүдийг эмчлэх бус, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсын анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дахь нүүр амны тусламж үйлчилгээний эрх зүйн орчин болон нөхцөлийг үнэлж, тулгамдсан асуудал, сайжруулах шаардлагатай чиглэлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бодлогын баримт бичгийн тойм судалгааны аргыг ашиглав. Судалгаанд 2026 оны байдлаар анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мөрдөж буй эрх зүйн болон бодлогын баримт бичиг, шүд, амны хөндийн өвчлөлийн статистик мэдээлэл, салбарын хүний нөөц болон санхүүжилтийн холбогдох мэдээллийг хамруулсан. Цуглуулсан өгөгдлийг үндсэн чиглэлээр бүлэглэж, матриц үүсгэн харьцуулав. Үр дүн: Монгол Улсад мөрдөгдөж буй анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог судлахад хүн амд шүд, нүүр амны тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх чиглэлээр тэгш хүртээмжтэй, хүргэх нөхцөл хангалттай бүрдээгүй байна. Ялангуяа сум, тосгоны иргэд оршин суугаа нутаг дэвсгэртээ шүд, нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг цогцоор нь авах боломж хязгаарлагдмал байна. “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг болон анхан шатны тусламжийг уялдуулахаар тусгасан нь бодлогын эерэг өөрчлөлт боловч хэрэгжилтийг хангах механизм хангалтгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн шүдний эмчилгээний зардлыг санхүүжүүлж байгаа хэдий ч бусад насны бүлгийн хувьд шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний өртөг өндрөөс шалтгаалж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй авч чадахгүй байна. Дүгнэлт: 1. Монгол Улсад анхан шатны тусламж үйлчилгээнд нүүр амны тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх эрх зүй, бодлогын үндэс бүрдсэн боловч үйлчилгээний хамрах хүрээ, хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог уялдуулсан зохицуулалт хангалтгүй байна. Ялангуяа сум, тосгон, алслагдсан бүс нутгуудад нүүр амны тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байгаа нь бодлогын зохицуулалтыг хэрэгжилтийн түвшинд бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна. 2. Нүүр амны тусламж үйлчилгээг анхан шатны тусламж үйлчилгээтэй интеграцчилан, шаардлагатай хүний нөөц, дэд бүтэц, санхүүжилт, бүртгэл мэдээллийн тогтолцоог үе шаттай бүрдүүлэн, сонгогдсон байгууллагад загвар үйлчилгээг туршин хэрэгжүүлж, үр дүнд үндэслэн улсын хэмжээнд өргөжүүлэх нь тохиромжтой юм.
