Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Амны хөндийн эрүүл мэндийн байдлыг 12 настай Монгол хүүхдэд судалсан дүн
    (2023-02-16)
    Б.Баярмаа
    ;
    Г.Номин
    ;
    ; ;
    Үндэслэл: Шүд цоорох өвчин (ШЦӨ) нь дэлхийн улс орны хөгжлийн Шүд цоорох өвчин чиг хандлагыг дагаад хүн амын дунд өндөр тархалттай тохиолддог Шүд цоорох өвчний халдварт өвчин юм. Дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшин, нийгэм тархалт эдийн засгийн хүчин зүйл, хүн амын боловсрол, амны хөндийн эрүүл Шүд цоорох өвчний мэндийн мэдлэг дадал зэргээс хамааран шүд цоорох өвчний тархалт эрчим харилцан адилгүй байдаг талаар судлаачид цөөнгүй дурьдсан байна. Амны эрүүл ахуй 2023 оны байдлаар Дэлхий даяар 3.5 тэрбум хүн амны хөндийн Байнгын шүдний өвчлөлтэй байгаагаас 2.3 тэрбум хүн байнгын шүдний шүд цоорох зуулт өвчтэй, 530 сая хүүхэд сүүн шүдний шүд цоорох өвчтэй байна. Харин манай оронд шүд цоорох өвчин жилээс жилд нэмэгдэж, буурахгүй байгаа нь олон судлаачдын судалгааны үр дүнгүүдээс харагдаж байна. ДЭМБ-ын зөвлөмж, шалгуур үзүүлэлтийн дагуу дэлхийн бусад улс орны үзүүлэлтүүдтэй харьцуулах, мэдээллийн сан бүрдүүлэхийн тулд 12 настай хүүхдийн амны хөндийн байдлыг судлан тогтоох нь судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн байдлыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийн төсөлт ажлын хүрээнд 2015-2016 онуудад хийгдсэн Монгол орны 12 настай нийт 839 хүүхдийн амны хөндийн үзлэгийн картыг ашиглан шүд цоорох өвчний тархалт, эрчмийн үзүүлэлт, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлтийг судалсан болно. Үр дүн: Судалгаанд хамрагдагсадын ШЦӨ-ний тархалт 77% байлаа. ШЦӨ-ний тархалтыг оршин суугаа байршлаар нь харьцуулан судалж үзэхэд нийслэл хотод амьдардаг хүүхдийн 81.4% нь, орон нутагт амьдардаг хүүхдийн 71.8% нь ШЦӨ-тэй гэсэн статистик ач холбогдол бүхий ялгаатай үр дүн тодорхойлогдсон. Судалгааны үр дүнгээс харахад ШЦӨ-ний эрчим судалгаанд хамрагдсан 12 насны бүлэгт 2.3±0.03 Цоорсон, Ломбодсон, Авахуулсан/шүд (ЦЛА/ш) буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Бага” түвшинд байна. 12 настай хүүхдийн дунд ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлтийг цоорсон, ломбодуулсан болон авхуулсан шүдний үзүүлэлтээр судалж үзэхэд ломбодуулсан шүдний эзлэх хувь 23%, авхуулсан шүдний үзүүлэлт 6%, цоорсон шүдний үзүүлэлт 71% байгаа нь байнгын шүдний хувьд өндөр үзүүлэлт төдийгүй насан туршид байх байнгын шүд нь шүдэлсэн даруйдаа шүд цоорох өвчинд өртөж, авхуулж байгаа нь зайлшгүй анхаарах ёстой ноцтой асуудал юм. ШЦӨ-ний эрчмийн үзүүлэлтийг оршин суугаа байршлаар харьцуулан судлахад орон нутагт 2.1±0.10 ЦЛА/ш байхад нийслэл хотод 2.5±0.10 ЦЛА/ш байсан ба статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.0077). Судалгаанд хамрагдагсадын амны хөндийн эрүүл ахуйн байдал 54% нь хангалтгүй, 9.5% нь буйлны үрэвсэлтэй, 7.3% нь шүдний чулуутай байв. Нийслэл хотод амьдардаг 12 настай хүүхдийн 62.7% амны эрүүл ахуйн төлөв “Хангалтгүй” буюу хамгийн өндөр үзүүлэлт бүхий үр дүнтэй байлаа. Судалгаанд хамрагдагсадын буйлны байдлыг үнэлсэн дүнд нийслэл хотод амьдардаг хүүхдийн 12.8% нь буйлны үрэвсэлтэй гэсэн үр дүн нь орон нутагт амьдарч байгаа хүүхдээс 6.7%-иар илүү байсан бөгөөд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.000). Орон нутагт амьдардаг хүүхдийн буйлны үрэвсэл илрээгүй болон харьцангуй бага илэрсэн үзүүлэлт нь хоол хүнсний хэрэглээ, нийгэм орчны нөлөө зэрэг хүчин зүйлсээс хамаарсан байх талтай. Дүгнэлт: Шүд цоорох өвчний тархалт нь 77% буюу өндөр, эрчмийн үзүүлэлт 2.3 ЦЛА/ш, амны хөндийн эрүүл ахуйн байдал хангалтгүй нь 54%, буйлны үрэвсэлтэй нь 9.5%, шүдний чулуутай 7.3% байгаа нь 12 настай хүүхдийн хувьд амны хөндийн эрүүл мэндийн байдал хангалтгүй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол хүний амны хөндийн төлөв байдлын судалгаа
    (2026-02-03)
    Б.Баярмаа
    ;
    Б.Намуун
    ;
    ; ;
    Үндэслэл: Амны хөндийн өвчлөл нь хамгийн өргөн тархсан бөгөөд өвчлөлд өртсөн хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж, эрүүл мэнд болоод эдийн засгийн хүндрэл учруулдаг. Ихэнх тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой хэдий ч жилээс жилд тархалт нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал болон урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хүндрэлтэй байгааг харуулж байна. Амны хөндийн эрхтэнүүдийн өвчлөлд шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчин, амны салстын эмгэг, шүдгүйдэл, уруулын болон амны хөндийн хавдарууд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээр өвчлөлүүд нь хүндэрч даамжирсанаар эрхтэн тогтолцооны өвчнүүд үүсэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болдог байна. Дэлхий даяар нийт хүн амын 4445% нь амны хөндийн өвчлөлтэй байгаагаас 2.5 тэрбум хүн байнгын шүдний ШЦӨ-тэй, 514 сая хүүхэд сүүн шүдний ШЦӨ-тэй байна. Харин манай оронд ШЦӨ жилээс жилд нэмэгдэж, буурахгүй байгаа нь олон судлаачдын судалгааны үр дүнгүүдээс харагдаж байна. Монгол хүний амны хөндийн байдлыг 5, 12, 35-44, 65-74 насны бүлгүүдэд ДЭМБын зөвлөмжийн шалгуур үзүүлэлтийн дагуу, дэлхийн бусад улс орны үзүүлэлтүүдтэй харьцуулах мэдээллийн сан бүрдүүлэхийн тулд амны хөндийн байдлыг судлан тогтоох нь судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүний амны хөндийн төлөв байдлыг насны бүлгүүдээр судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхимийн төсөлт ажлын хүрээнд хийгдсэн 5 настай 901, 12 настай 839, 35-44 настай 879, 65-74 настай 879 хүний амны хөндийн үзлэгийн картыг ашиглан ШЦӨ-ний тархалт, эрчим, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлтийг судалсан болно. Үр дүн: Судалгаанд хамрагдагдсан 3512 хүний дунд ШЦӨ-ний тархалт 90.8%, ШЦӨ-ний тархалт, эрчмийн үзүүлэлт насны бүлгүүдэд 87.6%, 6.2±0.14 цл/ш буюу “Өндөр” түвшинд, 77%, 2.2±0.03 ЦЛА/ш буюу “Бага” түвшинд, 98.1%, 11.8±0.19 ЦЛА/ш буюу “Дунд” түвшинд, 99.8%, 23.6±0.27 ЦЛА/ш буюу “Маш өндөр” түвшинд байлаа. Амны эрүүл ахуйн төлөв 12 насанд хамгийн өндөр буюу 62.7% нь хангалтгүй, буйлны үрэвсэл, шүдний чулууны байдал 35-44 насны бүлэгт хамгийн өндөр буюу 34.5%, 62.8% тус тус байв. 35-44 насны бүлэгт 78.5% нь шүдэлбэргүй бол 65-74 насны бүлэгт 21.1% нь бүрэн шүдэлбэртэй байлаа. Дүгнэлт: Насны бүлгүүдэд ШЦӨ-ний тархалт, эрчмийн үзүүлэлт өндөр, амны хөндийн эрүүл ахуйн үзүүлэлт дунд, муу, насанд хүрэгчдийн хувьд шүдгүйдэлтэй байгаа хэдий ч шүдэлбэр зүүж хэвшээгүй байна.