Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин ба шүлсний талстжилтын үнэлгээний хамаарал
    (2024-05-13)
    Г.Номин
    ;
    Ц.Зултуяа
    ;
    О.Номин-Эрдэнэ
    ;
    Б.Рагчаа
    ;
    О.Оюунбилэг
    Үндэслэл: Шүлс нь олон найрлага бүхий биологийн шингэн бөгөөд шүдийг эргэн эрдэсжүүлэхэд ионы солилцоо үүсгэх, шүдний өнгөрт хуримтлагдах бактерийн хүчлийн нөлөөнөөс шүдийг хамгаалдаг. Шүлс нь агаарт хатах үед бичил талстжилт үүсгэдэг ба уг шинж чанарт тулгуурлан шүд цоорох өвчний эрсдэлийг үнэлж болно. Сургуулийн өмнөх буюу бага насны хүүхдийн шүлснийг шинжлэн шүд цоорч эхлэхээс өмнө цоорлын эрсдлийг үнэлэх нь эмнэл зүйн олон талын ач холбогдолтой тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин ба шүлсний талстжилтын үнэлгээний хамаарлыг судлах. Арга, аргачлал: Шүд цоорох өвчний эрсдэлийг шүлсний талстжилтаар үнэлэхдээ амны хөндийн ёроолоос 1 мл орчим шүлс цуглуулан, тавиур шилэн дээр дусааж өрөөний температурт хатаан бэлтгэж BX-10 электрон микроскопоор талстжилтын шинж чанарыг үнэлэв. Үр дүн: 1 дүгээр төрлийн талсжилттай оролцогчдод ШЦӨ-ний эрчим 8.764.46 цла/ш, 2 дугаар төрөлд 10.084.07 цла/ш, 3 дугаар төрөлд 11.45.77 цла/ш тус тус байв. Эмчлүүлсэн шүдний тоо болон талстжилтын үзүүлэлт хооронд эерэг, сул хамааралтай байсан бол (r=0.11 p=0.05) дендрит хоорондын дундаж урт 132.7µm байв. Шүлсний pH болон талстжилтын төрөл хооронд сөрөг, сул хамааралтай (r=0.11, p=0.04*) байлаа. Дүгнэлт: Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдэлийг үнэлэх үнэлгээнд талсжилтын аргыг ашиглах нь хямд, өвдөлт зовуурьгүй төдийгүй шүд цоорох өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилсан сэргийлж бага насны хүүхдүүдэд эмнэл зүйд хэрэглэх боломжтой арга болох нь тодорхойлогдлоо.