Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Дэлхийн хүн амын дундах Helicobacter pylori-ийн онкоген cagA-гийн тархалт ба олон янз байдлын судалгаа
    (2026-04-16) ; ;
    Б.Гантуяа
    ;
    Х.Оюунцэцэг
    ;
    Ёшио Ямаока
    Үндэслэл: CagA (эс хордуулагч генийн A уураг) нь ходоодны хавдар үүсгэгч Helicobacter pylori нянгаас ялгардаг онкопротейн юм. Ходоодны хорт хавдартай хүмүүсээс илэрсэн H. pylori бүрд CagA тодорхойлогддог. Одоогоор cagA генийн генетикийн олон янз байдлын олон улсын түвшинд харьцуулсан судалгаа хомс, өвчин үүсгэх механизм бүрэн гүйцэт тодорхойгүй байна. Зорилго: H. pylori-ийн cagA генийн олон янз байдлыг дэлхийд болон бүс нутгийн түвшинд тодорхойлох, мөн тархалт ба түүний генотипийн төрлүүдийг ходоодны хорт хавдартай хэрхэн хамааралтайг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг молекул-эпидемиологийн судалгааны аргаар олон нийтэд нээлттэй мэдээллийн санд (2024 оны 11 сарын байдлаар) байршсан нийт 93 улсын хүн амын 9,276 H. pylori геном болон мэдээллийн санд бүртгэгдээгүй Монгол хүн амаас ялгасан нийт 300 H. pylori-д бүрэн геномын секвенси хийж ашигласан. Уг онкогенийн генетикийн олон янз байдлыг тодорхойлохын тулд геномын биоинформацийн анализууд болох геномын, филогенезийн, генотипийн, in silico уургийн анализуудыг хийсэн. Үр дүн: Нийт 9276 геномуудад чанарын шалгуурын хийгдсэний дараа нийт 7,150 H. pylori геномыг эцсийн үр дүг боловсруулалтад оруулсан. Судалгааны үр дүнд нийт H. pylori 80.9% (n=5,783) нь cagA генийг агуулж байгааг илрүүлсэн бөгөөд cagA-ийн тархалт Ази тивд хамгийн өндөр, Европт хамгийн бага байв. Maximum likelihood-д суурилсан филогенетикийн шинжилгээгээр cagA генотипийн хувьд ихээхэн олон янз байдалтай, мөн газарзүйн хувьд өргөн ялгаатай тархалт байгааг илрүүллээ. Тодруулбал CagA уургийн таван ялгаатай төрлийг тодорхойлсон бөгөөд үүнээс хоёр нь өмнө нь тодорхойлогдож байгаагүй шинэ төрлүүд байв. CagA-ийн төрлүүдийн тархалт нь зөвхөн cagA-эерэг H. pylori байгаа эсэхээс илүүтэйгээр ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинтэй илүү хамааралтай нь тогтоогдсон. Дүгнэлт: Дэлхийн хүн амын дунд H. pylori-ийн дийлэнх нь CagA онкопротейныг агуулдаг (тархалт ~81%). CagA-ийн төрөл хоорондын ялгаа нь бүс нутгийн хэмжээнд ходоодны хорт хавдрын эрсдэлийн ялгааг тодорхойлох нэг хүчин зүйл болдог. cagA генийн ялгарал, хувьслын өөрчлөлт нь сүүлийн үеийн генетик холилдол (admixture)-ын үйл явцыг тусгасан байх бөгөөд энэ нь түүний газарзүйн болон угсаатны тархалт, мөн өвчин үүсгэх чадавхыг тодорхойлж байна.