Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтлийн сүүлийн арван жилийн тохиолдолд хийсэн дүн шинжилгээ
    (2026-02-03) ; ;
    С.Батсүх
    ;
    Б.Эрдэнэболд
    ;
    С.Золжаргал
    Үндэслэл: Шагайн холбоосны гэмтэл нь спорт болон ахуйн ослоос үүдэлтэйгээр түгээмэл тохиолддог, хөдөлмөрийн чадвар алдалт, эрүүл мэндийн ачаалалд хүрэгдэг чухал асуудал юм. Монгол Улсад шагайн холбоосны гэмтлийн тархалт, механизм, улирлын хэлбэлзлийг судалсан судалгаа харьцангуй цөөн байна. Судлаачдын тодорхойлсоноор эрс тэс уур амьсгал, хотжилт, тээврийн зорчих хөдөлгөөний онцлог нь гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой тул нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх бодлого боловсруулахад үндэсний өгөгдөл зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Монгол Улсад 2014–2023 оны хооронд бүртгэгдсэн шагайн холбоосны гэмтлийн тархалт, хэв шинж, хүн ам зүйн болон орчны хүчин зүйлсийг тодорхойлж, статистик дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: Бид судалгаандаа өвчтөн тус бүрийн мэдээллийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик тандалт судалгааны албаны мэдээллийн сангаас цахим хэлбэрээр авч, шинжилгээнд хамруулахын өмнө бүрэн нэргүйжүүлэв. Судалгаанд шагайн холбоосны гэмтлийн ICD-10 кодоор бүртгэгдсэн бүх гэмтэлтэй өвчтөнүүдийг хамруулав. Гэмтлийн шалтгаантай оношнуудыг нийт 167 нарийвчилсан ангилалд хувааж, эдгээрийг 59 дэд бүлэг болон 14 үндсэн шалтгааны (этиологийн) бүлэгт нэгтгэн ангилав. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг STATA-22.0 программ ашиглан гүйцэтгэж, бүлгүүдийн хоорондын үр дүнгийн ялгааг p<0.05 түвшинд байхад статистик ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: 2014–2023 оны хооронд Монгол Улсад шагайн холбоосны 4,757 гэмтэл бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын 57.7% нь эрэгтэйчүүд тохиолдсоноос давтамж нь 15–44 насны бүлэгт хамгийн өндөр буюу 68.8% ажиглагдсан ба 45-аас дээш насны эмэгтэйчүүд давамгайлж байв. Газарзүйн хувьд гэмтлийн 75% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байв. Уналт нь гэмтлийн гол шалтгаан болж, нийт тохиолдлын 70%-иас дээш хувийг эзэлсэн бөгөөд өвлийн улиралд давтамж нэмэгдсэн байв. Тээврийн осол хоёр дахь түгээмэл шалтгаан байсан ба мотоциклийн осол хөдөө орон нутгийн эрэгтэйчүүдэд илүү түгээмэл байв. Яаралтай тусламжийн хандалт хугацааны явцад өссөн ч хэвтэн эмчлүүлэх түвшин бага, тогтвортой хэвээр байв. Дүгнэлт: Монгол Улсад шагайн холбоосны гэмтэл нь уналт болон тээврийн ослоос зонхилон үүдэж, өвлийн улирал болон хүн амын хөдөлгөөний нягтрал ихсэх үеэр нэмэгдэж байгаа нь тодорхойлогдлоо. Гэмтлийн тусламж үйлчилгээний ачаалал нь хот суурин газар ахмад насны хүн амын дунд хамгийн өндөр тохиолдож байсан бөгөөд улирлын тодорхой хэлбэлзэл ажиглагдав. Эдгээр үр дүн нь бүс нутгийн онцлогт нийцсэн, зорилтот урьдчилан сэргийлэх стратеги яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг нотолж байна.