Orkhontuul, Amgalankhuu
Loading...
Товч нэр
Orkhontuul, Amgalankhuu
Бүтэн нэр
Orkhontuul Amgalankhuu
Латин нэр
Orkhontuul Amgalankhuu
Албан тушаал
Судлаач
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтлийг дурангийн ба нээлттэй мэс заслын аргаар сэргээсэн үр дүн(2025-05-05); ; ;С.Батсүх ;Б.ЭрдэнэболдС.ЗолжаргалҮндэслэл: Шагайн үеэр гадагш хазгай гишгэх хөдөлгөөний үед шагайн үений гадна хажуугийн холбоос (ligamentum talofibularis anterior) гэмтдэг. Шагайн холбоосны нийт гэмтлийн 60-65 хувийг шагай үений гадна хажуугийн холбоосны гэмтэл дангаар эсвэл өсгий тахилзуурын холбоосны (ligamentum calcaneofibularis) гэмтэлтэй хавсарсан байдлаар тохиолддог байна. Сүүлийн жилүүдэд шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтэл амьдралын хэв маяг, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар цөөнгүй судалгаанд дурджээ. Шагайн үеэр гадагш хазгай гишгэх хөдөлгөөн нь гурав буюу түүнээс олон удаа давтагдсан тохиолдолд шагайн үений архаг тогтворгүйтэлд (Chronic Ankle Instability, CAI) хүргэдэг. Шагайн үений тогтворгүйтлийг эмчлэх зорилгоор олон улсад нээлттэй болон дурангийн мэс заслын эмчилгээний аргыг ашигладаг. Монгол Улсад шагайн үений гадна хажуугийн холбоосны гэмтлийг дурангийн ба нээлттэй мэс заслын аргаар эмчилж, түүний эмнэлзүйн үр дүнг үнэлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Шагай үений гадна хажуугийн холбоосны гэмтлээс үүдэлтэй шагайн архаг тогтворгүйтэлийг дурангийн ба нээлттэй мэс заслын аргаар сэргээсэн үр дүнтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмчлүүлэгчдэд суурилсан эмнэлзүйн туршилт судалгааны загварыг (clinical trial design) ашиглан Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн, Спортын гэмтлийн төвийг түшиглэн 18-55 насны шагайн үений архаг тогтворгүйтэлийг дурангийн мэс заслын аргаар (arthroscopic repair) сэргээсэн 20, нээлттэй мэс заслын аргаар (open repair) сэргээсэн 20 эмчлүүлэгчийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдыг дан нууцлал бүхий түүврийн (simple random sampling) аргаар хоёр бүлэгт хувааж мэс заслын үеийн үр дүн (мэс засал үргэлжилсэн хугацаа, чангалуур тавьсан хугацаа, эмнэлэгт хэвтсэн ор хоног) болон үйл ажиллагааны сэргэлтийг (Шагайн үений шургуулганы сорил, Anterior drawer test), (Америкын гэмтэл согог, шагай тавхайн нийгэмлэгийн үнэлгээ, American Orthopedic Foot & Ankle Society score), (Карлссоны үнэлгээг Karlsson score) ашиглаж харьцуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн дундаж нас 27.8 ± 6.3 жил ба үүнээс 60% (24) нь эрэгтэй, 40% (16 хүн) нь эмэгтэй байв. Шагайн үений дурангийн мэс заслыг нээлттэй мэс заслын аргатай харьцуулахад дурангийн мэс заслын үргэлжлэх дундаж хугацаа богино (дуран 45.58±16.6 мин, нээлттэй 67.45±11.4 мин, p=0.0001), чангалуур тавих дундаж хугацаа бага (дуран 30±15 мин, нээлттэй 50±15 мин, p=0.0001) эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх дундаж хоногийн тоо цөөн (дуран 4.41±2.57 хоног, нээлттэй 8.70±2.72 хоног) байсан нь хоёр бүлгийн хувьд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Хоёр бүлгийн үйл ажиллагааны сэргэлтийг мэс заслын дараах нэг болон гурав дахь саруудад Америкийн гэмтэл согог, шагай тавхайн нийгэмлэгийн үнэлгээгээр үнэлэхэд нэг дэхь сард дуран 80.1±5.3 оноо, нээлттэй 75.7±4.2 оноо, гурав дахь сард, дуран 86.3±3.9 оноо, нээлттэй 84.4±3.6 оноо буюу дунджаар дурангийн арга 5–7 оноогоор, Карлссоны үнэлгээ нэг дэхь сард, дуран 77.3±7.4 оноо, нээлттэй 68.2±12 оноо, гурав дахь сард, дуран 83.4±4.8 оноо, нээлттэй 76.2±3.4 оноо байсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий шууд сул хамааралтай байгааг харуулж байна. Дүгнэлт: 1. Дурангийн мэс заслын чангалуур тавьсан, хагалгаа үргэлжилсэн, эмнэлэгт хэвтсэн хугацаа нь нээлттэй мэс засалтай харьцуулахад богино байна. 2. Шагай тахилзуурын гадна хажуугийн холбоосыг дурангийн мэс заслаар эмчлэх арга нь шагайн үений тогтвортой байдлыг богино хугацаанд сайжруулж, эмнэлэгт хэвтэх дундаж ор хоногийг багасгаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Comparative short-term outcomes of arthroscopic versus open Broström-Gould repair for chronic lateral ankle instability: a randomized study from Mongolia(2026-06); ;Sukhbaatar, Batsukh ;Batchuluun, Erdenebold ;Sansarsaikhan, ZoljargalBatmurun, TuvshinbayarINTRODUCTION/OBJECTIVES: Chronic lateral ankle instability (CLAI), often resulting from incomplete healing of anterior talofibular ligament (ATFL) injuries, is common among active populations. While open BroströmGould (OBG) repair remains the standard surgical technique, arthroscopic Broström-Gould (ABG) repair has emerged as a minimally invasive alternative. The objective of this randomized comparative study was to compare short-term clinical outcomes and early recovery profiles between ABG and OBG repair in patients with CLAI. METHODS: A randomized comparative clinical study was conducted at the National Trauma and Orthopedic Research Center of Mongolia between June 2023 and June 2025. Fifty patients with magnetic resonance imaging (MRI) confirmed ATFL injuries and clinical instability were randomized to undergo either ABG (n = 25) or OBG (n = 25) repair. Functional outcomes were assessed using the anterior drawer test (ADT), visual analog scale for pain, Tegner activity score, Karlsson-Peterson (K-P) score, and American Orthopaedic Foot and Ankle Society (AOFAS) score at 6, 12, and 24 months, postoperatively. Statistical analyses included independent t tests, analysis of covariance, and difference-in-differences analysis. RESULTS: Both groups demonstrated statistically significant improvements in all clinical outcome measures at final follow-up (p < 0.001). At 24 months, no statistically significant differences were observed between groups in mechanical stability or functional scores. However, the ABG group reported statistically significantly lower pain scores at 24 months (2.88 ± 0.97 vs 3.72 ± 0.68; p = 0.001) and superior early recovery in functional scores at 6 months. The early functional advantage observed after arthroscopic repair was associated with a large effect size (Cohen's d), indicating a clinically meaningful early functional benefit. Postoperative complication rates were low and did not differ statistically significantly between groups. CONCLUSION: Both ABG and OBG repair techniques provide comparable short-term clinical and functional outcomes for CLAI. Arthroscopic repair offers advantages in early recovery and pain reduction, supporting its use as an effective alternative in appropriately selected patients. LEVEL OF EVIDENCE: Level I, randomized comparative clinical study.
