Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    КОВИД-19-ийн халдвараар нас барагсдын зарим эрсдэлт хүчин зүйлсийг вакцины тунгийн хугацаатай харьцуулсан судалгаа
    (2022-11-02) ;
    М.Мөнхцэцэг
    ;
    Н.Даваажав
    ;
    Б.Оюунгэрэл
    ;
    Үндэслэл: Шинэ коронавируст халдвар (КОВИД-19) анх 2019 оны 11-р сард БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод илэрсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны 3-р сарын 11нд цар тахал хэмээн зарласан. Манай орны нөхцөлд КОВИД-19 өвчнөөр нас барсан тохиолдлуудын зарим эрсдэлт хүчин зүйлийг вакцинд хамрагдалттай хамааруулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар 2021 оны 07-р сарын 20-оос 2021 оны 10-р сарын 20-ны хооронд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношийн зөвлөлд ирүүлсэн өвчний түүхэнд дүн шинжилгээ хийв. Үр дүн: Нийт 376 тохиолдлын дундаж наслалт 68±13.5 (26-102) байсан бөгөөд 165 (43.9%) 65-аас доош насныхан, 211 (56.1%) нь 65-аас дээш насныхан байв(Зураг 1). Хүйсээр авч үзэхэд эрэгтэй 182 (48.4%), эмэгтэй 194 (51.6%) байв. Дархлаажуулалтанд хамрагдснаас хойшхи дундаж хугацаа 77.5 (0-270) байв. 100 (26.6%) тохиолдол вакцинд огт хамрагдаагүй, 17 (4.5%) тохиолдол вакцины эхний тунд хамрагдсан, 245 (65.2%) тохиолдол вакцины бүрэн тунд хамрагдсан, байсан бөгөөд 14 (3.7%) нь вакцинд нэмэлт тунд хамрагдсан байв. Дүгнэлт: Манай орны нөхцөлд КОВИД-19-өөр эмчлүүлж нас барсан тохиолдлын 65-аас дээш нас ахих тутам, амьсгалын эрхтэн тогтолцооны зовуурь даамжирч, АДИӨ, болон чихрийн шижин суурь өвчинтэй байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна. Коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан тохиолдол вакцинд хамрагдаагүй тохиолдлоос нас барах эрсдэл бага байна. Вакцинд хамрагдснаас хойш 15-90 хоног амьдарсан байх нь нас барах эрсдлийг бууруулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Коронавируст халдвартай эмчлүүлэгчдийн хүндрэл, нас баралтад нөлөөлж буй зарим хүчин зүйлсийн судалгаа
    (2023-02-16)
    Н.Даваажав
    ;
    М.Мөнхцэцэг
    ;
    М.Цэрэннадмид
    ;
    Б.Оюунгэрэл
    ;
    Үндэслэл: КОВИД-19 өвчний эмнэлзүйн шинж, түүнд нөлөөлж буй Хавсарсан эмгэг хүчин зүйлсийн талаар судалсан эмнэлзүйн судалгаа хангалтгүй байна. КОВИД-19 Уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрх судасны өвчин, чихрийн шижин, Үхэл артерийн даралт ихсэх өвчин, таргалалт, хорт хавдар, бөөрний цочмог Эдгэрсэн дутагдал зэрэг нас баралтанд хүргэх гол шалтгаан болж буйг судлаачид SARS-CoV2 тэмдэглэсэн байна. Манай улсад КОВИД-19-ийн улмаас эмчүүлж буй өвчтнүүдийн SARS-CoV2-вирусийн хэвшинжийг тодорхойлох, эмнэлзүйн үе шат, онцлогийг судалж байгаа ч үхэлд хүргэсэн хүндрэл, нас баралтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг судалсан судалгаа харьцангуй цөөн байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Манай орны нөхцөлд коронавируст халдвар (КОВИД-19)– аар эмчлүүлэгчдийн амь насанд аюултай хүндрэл, үхлийн шалтгаанд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 2020 оны 4 дүгээр сарын 1-ээс 2021 оны 10 дугаар сарын 1-ний хооронд Улсын төв эмнэлнүүдэд КОВИД-19 өвчний улмаас эмчлүүлэн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан 161 тохиолдол, уг өвчний хүндрэлээр нас барсан 554 тохиолдлыг хамруулж, баримтын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын хүйсийн хувьд 51.5% нь эмэгтэй 48.5% нь эрэгтэй байв. Тэдгээрийн дундаж нас нь 65.5 жил (18-100) байсан бөгөөд эмчлэгдэж эдгэрсэн бүлгийнхнийг нас барсан бүлгийнхтэй харьцуулахад 60-аас дээш настай хүмүүс эзэлж байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв [57 нас, 69 нас, p<0.001]. Эмчлүүлэгчдийн нас ахих (OR: 1.034, 95% CI: 1.018-1.051, p<0.001), амьсгаадах (OR: 5.209; 95% CI, 3.218-8.430, p<001), халуурах (OR: 0.489, 95% CI, 0.305–0.784, p<0.001), толгой өвдөх (OR: 0.334; 95% CI, 0.205-0.543, p<0.001), амт үнэр мэдрэхгүй болох ( OR: 0.142; 95% CI, 0.073-0.275, p<0.001), цэртэй ханиалгах (OR: 0.509; 95% CI, 0.283-0.917, p=0.025), хоолой өвдөх (OR: 0.956) % CI, 0.251–0.865, p=0.016) зэрэг эмнэлзүйн шинж нь эдгэсэн болон нас барсан бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Артерийн даралт ихдэх (OR: 5.065, 95% CI, 3.065-8.368, p<0.001) нь эдгэрсэн болон болон нас барсан бүлгийн ооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Коронавируст халдвартай эмчлүүлэгчид 60-аас дээш настай, амьсгал давчдах, ханиалгах, цээжээр өвдөх эмнэлзүйн шинж тэмдэг илрэх мөн зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх өвчин зэрэг нь КОВИД-19 өвчнөөр нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна.