Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Насанд хүрэгчдийн мухар олгойн цочмог үрэвслийн оношилгооны асуудалд
    (2021-11-01)
    М.Цэрэннадмид
    ;
    Э.Баярмаа
    ;
    Үндэслэл: Монгол улсад мухар олгойн цочмог үрэвсэл (МОЦҮ) 2020 оны байдлаар 12242 тохиолдол бүртгэгджээ. МОЦҮ нь хэвлийн мэс заслын яаралтай тусламж шаарддаг хамгийн түгээмэл юм. Манай оронд насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй МОЦҮ эмнэлзүйн урьдчилсан оноштой мэс засалд орсон тохиолдлуудад оношилгооны онооны систем болон цаг хугацааг тодорхойлсон ажил одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Мэс заслаар тайрагдсан мухар олгойн эмгэг бүтцийн өөрчлөлтийг оношилгооны зарим онооны систем болон өвдөлт илэрсэн хугацаатай харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд 2020 оны 10 сарын 01-нээс 2021 оны 06 сарын 01 хүртэл ТТАХНЭ-ийн мэс заслын тасагт МОЦҮ оношоор хагалгаанд орсон тохиолдлуудийн өвчний түүхээс эмнэлзүйн мэдээллийг цуглуулсан бөгөөд мухар олгойн эдийн шинжилгээний бичил бэлдмэлд үнэлгээ өгөв. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 99 тохиолдлыг эмгэг судлалын оношоор нь харьцуулан судлахад 84.8 хувь (n=84) нь мухар олгойн цочмог үрэвсэлтэй, 15.2 хувь (n=15) нь мухар олгойн цочмог үрэвслийн шинж илрээгүй байна. Нийт МОЦҮ нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан тохиолдлын хэвлийн өвдөлт эхэлсэн цагаас, эмнэлэгт мэс заслаар тайрагдсан мухар олгойн үрэвслийн хэлбэрүүдтэй уялдуулан судлахад хугацаа уртсах тутам илжрэлт (гангренозный) хэлбэрийн үрэвсэлтэй тохиолдлын тоо ихсэж байсан бөгөөд үрэвслийн хэлбэр болон хугацааны хамаарлыг авч үзэхэд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.049). Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын РИПАСА онооны системийн таслах утга 7.5 Алварадо онооны системийн таслах утга 7 оноо байх нь оношилгооны мэдрэг болон өвөрмөц чанарыг нэмэгдүүлж байна. Эмчлүүлэгчдийн хэвлийн өвдөлт илэрсэн эхэлсэн хугацааг тооцох нь, мухар олгойн үрэвслийн хэлбэрийг урьдчилан таамаглах ач холбогдолтой байна.