Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Төвөнхийн архаг үрэвсэл болон бодисын солилцооны хам шинж хоорондын хамаарал
    (2021-03-21) ; ;
    Т.Баясгалан
    ;
    Б.Сосорбарам
    Үндэслэл: Англи улсад төвөнхийн архаг үрэвсэл 100.000 хүн амд 6,6% тохиолдол байна. ОХУ-д хийсэн судалгаагаар бүх чих, хамар, хоолойн өвчлөлийн 8,4-10% эзэлж, төвөнхийн гаралтай бүх өвчлөлийн 5.5-7.7%г төвөнхийн архаг үрэвсэл эзэлж байна гэсэн судалгаа байна. Манай орны хувьд бодисын солилцооны хам шинж ба бөөрний архаг үрэвслийн харилцаа хамаарлын судалгаа байдаг ч чих, хамар, хоолойн архаг өвчнүүд хоорондын хамаарлын судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Төвөнхийн архаг үрэвслээр өвчилсөн насанд хүрэгчдийн бодисын солилцооны хам шинжийг илрүүлж хоорондын хамаарлыг судлах. Арга аргачлал: Судалгааг 2020 оны 06-р сараас 2021 оны 03-р сар хүртэл ЭМЖЖ чих хамар хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн 15-85 насны иргэдээс эмнэлэгт суурилсан агшингийн загвараар, судалгаанд хамруулах болон хасах шалгуурыг хангасан 141 хүнийг хамруулан судлав. Үр дүн: Төвөнхийн архаг үрэвсэл (J37.0) оноштой нийт 141 хүн байсан бөгөөд энэ нь нийт амбулаторын үзлэгийн 3.9%-ийг эзэлж байлаа. Судалгаанд хамрагдагсадыг хүйсийн байдлаар авч үзвэл эрэгтэй 69 (48.9%) эмэгтэй 72 (51.0%) байсан бөгөөд дундаж нас ±46 байлаа. Аль ч хүйсэнд БСХШийн үзүүлэлтүүдийн тоо төвөнхийн архаг үрэвслийн тархалтанд нөлөөж байна. Дүгнэлт. 1. Төвөнхийн архаг үрэвсэл хүмүүсийн хүйст ойролцоо, насны хувьд 40-60 насанд 56% буюу хамгийн их тохиолдож байна. Судалгаанд хамрагсдад бодисын солилцооны хам шинж 53.3%тай байна. 2. Бодисын солилцооны хам шинжийн үзүүлэлтүүд аль ч хүйсэнд төвөнхийн архаг үрэвслийн тархалтад нөлөөлж байна.