Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Төвөнхийн архаг үрэвсэл үүсэх эрсдэлт хүчин зүйлд илүүдэл жин ба таргалалтын нөлөө
    (2021-09-01) ; ;
    Т.Баясгалан
    ;
    Б.Сосорбарам
    ;
    Б.Рагчаасүрэн
    Үндэслэл: Дэлхий дахинд жингийн илүүдлээс болж ойролцоогоор 2.8 сая хүн нас бараад байна1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий дахинд 20-иос дээш насны хүмүүсийн 35% нь таргалалттай буюу биеийн жингийн индекс (БЖИ) ≥ 25кг/м2 (эрэгтэйчүүдийн 34%, эмэгтэйчүүдийн 35%) байна гэж тодорхойлжээ1. Таргалалт нь төвөнхийн архаг үрэвсэл үүсхэд хэрхэн нөлөөлж болохыг судлахын зэрэгцээ хүн амд эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Төвөнхийн архаг үрэвсэлт өвчтэй хүмүүсийн дундах таргалалтын байдлыг судалж, хоорондын хамаарлыг илрүүлэх. Материал, аргазүй: “ЭМЖЖ” чих хамар хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн 15-85 насны үйлчлүүлэгчдээс эмнэлэгт суурилсан агшингийн загвараар, 141 хүнийг хамруулан судлав. Үр дүн: БЖИ-ээр үндэслэсэн хоёр хүйсийн төвөнхийн архаг үрэвслийн тохиолдолын байдал эмэгтэйчүүдэд илүү хамааралтай байлаа. (эрэгтэй Р=0.35, эмэгтэй P=0.01). Төвөнхийн архаг үрэвслийн тохиолдол таргалалттай+БСХШ-тэй эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байсан бол таргалалттай+БСХШ-гүй эрэгтэй хүмүүст эмэгтэйчүүдээс илүү, өндөр тохиолдож байлаа.