М.Мөнхзол
Loading...
Товч нэр
М.Мөнхзол
Бүтэн нэр
Малчинхүү Мөнхзол
Латин нэр
Malchinkhuu Munkhzol
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны хугаралд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-01-01) ;Б.Энхтуул ;Б.Ариунзаяа; ;Н.ТүвшинбаярҮндэслэл: Ясны сийрэгжилтийн шалтгаант хугарал нь хувь хүний эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн тулгамдаж буй асуудал хэвээр байна. Ясны сийрэгжилт нь удмын, дааврын, эрдсийн, амьдралын хэв маягтай холбоотой олон хүчин зүйлийн нөлөөгөөр ясны бичил бүтцэд өөрчлөлт орсноор ясны нягт буурдаг архаг өвчин юм. Энэ эмгэг нь эмнэлзүйн шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй хэдий ч гол хүндрэл нь хугарал, түүнээс үүдэлтэй хөдөлмөрийн чадвар алдалт, хөгжлийн бэрхшээл бөгөөд хувь хүний амьдралын чанар, өвчтөний гэр бүл, улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөөр байна. Монгол улсад ясны нягтын удаан хугацааны өөрчлөлт, хугаралд нөлөөлөх хүчин зүйлсийг даган тодорхойлсон судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Судалгаанд оролцогчдын ясны нягтын 10 жилийн дараах өөрчлөлт болон ясны хугаралд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн, ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр хийгдсэн үндэсний хэмжээний “Монгол хүний ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим эрсдэлт ба эмгэг жамын хүчин зүйлийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын эрүүл болон остеопенитэй байсан 133 оролцогчийг 2023 оны 11 сараас 2024 оны 1 сар хүртэлх хугацаанд дахин хамруулж асуумж судалгаа аван (5 бүлэг, 97 асуулт), ясны нягтыг 8ипН§М М Ы -О т т (В еа тт ей , ^ А ) ясны хэт авиан оношилгооны багажаар хэмжилт хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 54.4±9.6 (N=133) ба 33.1% (п=44) нь эрэгтэй, 66.9% (п=89) нь эмэгтэй байв. Нийт оролцогчдын 51.1% ясны хугарлын өгүүлэмжтэй байсан ба шуу яс 10.5%, бусад хугарал 40.7%-ийг эзэлж байв. Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст их байлаа (р<0.05). Ясны хугаралтай бүлэгт ясны нягтын Т-оноо хугаралгүй бүлэгтэй харьцуулахад бага байлаа (р<0.05). Д аминдэм хэрэглэхгүй байх нь ясны хугарал үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болох нь нотлогдлоо (р<0.05). Дүгнэлт: Ясны хугарал нь өндөр настай болон ясны сийрэгжилттэй хүмүүст илүү байна. Д аминдэмийн хэрэглээ хангалтгүй байх нь ясны хугарлын бодитой эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны судасны хөшүүн чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлсийг проспектив когорт аргаар судалсан нь(2024-11-07) ;Б.Ариунзаяа ;Э.Одхүү ;Н.Бат-Эрдэнэ ;Л.ОтгонбаярЦ.ЛхагвасүрэнҮндэслэл: Манай улсад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан Насжилт нь зүрх судасны тогтолцооны өвчин бөгөөд эмгэг жамын гол хүчин Судасны хөшүүн зүйл нь судас хатуурал юм. Судасны хөшүүн чанарыг илтгэх үзүүлэлт чанар болох зүрх-шагайн судасны индексийг тодорхойлох нь судас хатуурлыг Судасны хатуурал эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө оношлох боломж олгодог. Зүрх-шагайн Судасны хөшүүн чанарыг үнэлэн эрсдэлт хүчин зүйлсийг проспектив судасны индекс когорт аргаар анх удаа судлаж байгаа нь үндэслэл болсон. Зорилго: ЗШСИ Судалгаанд оролцогчдын судасны хөшүүн чанарын 12 жилийн дараах өөрчлөлт болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэлээ. Судалгаанд 2011-2015 онд ШУТС-ийн санхүүжилтээр хийгдсэн “Хүн амын урт наслалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын 393 оролцогчоос хасах шалгуурын дагуу 67-105 насны 89 оролцогчийг 2024 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд дахин хамруулсан. ЭМХТ-ийн 2023 оны мэдээгээр 102 ахмад настан нас барсан тул судалгаанаас хасав. Судалгаанд оролцогчдоос нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг, зүрх судасны эрсдэлт хүчин зүйл зэргийг багтаасан 7 бүлэг, 48 асуулт бүхий асуумж судалгаа аван, бие бялдрын үзүүлэлтүүдийг(биеийн жин, өндөр, цээж, хэвлий, өгзөгний тойрог, артерийн даралт) хэмжсэн. Судасны хөшүүн чанарыг илтгэгч ЗШСИ-г VaSera VS-1000 (FUKUDA DENSHI, JAPAN) багажаар баруун, зүүн талд үзүүлэлтийг тодорхойлов. Цусанд өөх тосны нийт холестерол, триглицерид, БНЛП-Х, ИНЛП-Х тодорхойлов. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ЗШСИ суурь судалгааны (2011 он) хэмжилтээр 8.67±1.35 байсан бол дагасан судалгааны (2024 он) хэмжилтээр 9.43±1.62 болж нэмэгдсэн байна (p<0.05). 12 жилийн өмнө судас хатуурал (ЗШСИ≥9)-ын тохиолдол 41.6% (n=37) байсан бол дагасан судалгааны үр дүнд 61.8% (n=55) болж ихэсжээ. Харин эрсдэлт бүлэг (ЗШСИ 8-9) нь 28.1% (n=25)-иас 22.5% (n=20) болж, эрүүл (ЗШСИ ≤9) байсан оролцогчид 30.3% (n=27)-иас 15.7% (n=14) болж буурчээ (p<0.01). Бидний судалгаанд судас хатуурал эрэгтэйчүүдийн 84.6% (n=11), эмэгтэйчүүдийн 57.9% (n=44)-д илэрсэн. ЗШСИ ба насны хамаарлыг үнэлэхэд шууд сул (r=0.378, p<0.01) хамааралтай бөгөөд шугаман регрессийн шинжилгээгээр нас нэг нэгжээр нэмэгдэхэд ЗШСИ 0.086 (Exp(B)=0.086, p<0.01)-аар нэмэгдэж байна. Дагасан хугацаанд судас хатууралд шилжсэн 55 тохиолдолд үндэслэн харьцангуй эрсдэл (RR) тооцоолоход чихрийн шижин өвчтэй байх нь эрүүл бүлгээс 1.58 [95%CI 1.21-2.08] дахин, артерийн даралт ихсэлттэй байх нь хэвийн бүлгээс 2.36 [95%CI 1.11-5.00] дахин судас хатуурах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Давс өдөрт 5 граммаас илүү хэрэглэх нь бага хэрэглэдэг бүлэгтэй харьцуулахад 1.64 [95%CI 1.24-2.16] дахин, хонины мах түлхүү хэрэглэдэг бүлгийг үхрийн мах түлхүү хэрэглэдэг бүлэгтэй харьцуулахад 2.08 [95%CI 1.36-3.16] дахин судас хатуурах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэвтрийн хүмүүсийг бусад бүлэгтэй харьцуулахад 1.52[95%CI 1.15-2.02] дахин судас хатуурлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. (p<0.05) Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдын судасны хөшүүн чанар нас ахих тусам ихсэж байгаа бөгөөд нас нэг нэгжээр нэмэгдэхэд ЗШСИ 0.086 нэгжээр ихсэж байна. 2. Чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, давсны их хэрэглээ, хонины мах түлхүү хэрэглэх ба хэвтрийн байдал зэрэг нь судас хатуурлын эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Судасны хөшүүн чанар ба зүрх-судасны шалтгаант нас баралтын эрсдэлийг судалсан нь (13 жилийн проспектив когорт судалгаа)(2026-10-30) ;Б.Ариунзаяа ;Э.Одхүү ;Н.Бат-Эрдэнэ ;Ц.Лхагвасүрэн
