Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Гүргэм шар намуу эмийн ургамлын нөлөөг in vitro, in vivo орчинд судалсан дүн
    (2024-03-20) ;
    Б.Норжинханд
    ;
    Б.Оюундарь
    ;
    А.Бердаулет
    ;
    Б.Минжинсор
    Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд эмийн ургамлыг ашиглан аливаа Бичил биетний өвчнийг анагаах тан, бэлдмэл олон зуун жилийн турш ашиглагдсаар эсрэг нөлөө ирсэн. Гүргэм шар намуу цэцэг нь манай оронд элбэг тархсан ба Шархны эдгэрэлт алкалойдын агууламж ихтэй тул шарх анагаах, халуун бууруулах Шар намуугийн үйлдлийг нь нарийвчлан судлах шаардлагатай байна. Зорилго: Гүргэм ханд шар намуу (Papaver rubro-aurantiacum) эмийн ургамлын хандны үйлчлэлийг in vivo, in vitro орчинд судлан тогтоох. Арга, аргачлал: Гүргэм шар намуу эмийн ургамлаас 1:20 харьцаатай ханд бэлтгэн усан болон спиртэн ханд гаргаж авав. Гаргаж авсан хандны бичил биетний эсрэг үйлдлийг S.aureus (ATCC-29213), E.coli (ATCC-51755), P.aeruginosa (ATCC-27853), S.enterica (ATCC-13076), S.epidermidis (ATCC-35924), A.baumannii (ATCC-19606) стандарт омгуудыг ашиглан бичил биетний өсөлтийг саатуулах болон үхүүлэх хамгийн бага тунг тодорхойлов. Нийт 30 хулганыг эрүүл, хяналтын, харьцуулах, спиртэн хандны, усан хандны гэсэн 5 бүлэгт хуваан нурууны арьсанд асептик шарх үүсгэн, туршилтын амьтдын биеийн жин, эмнэлзүйд илрэх шинжүүдийг 7, 14, 21 дэх хоногуудад шархны талбайн өөрчлөлт болон гистологийн шинжилгээний үр дүнгээр харьцуулан тогтоов. Үр дүн: Гүргэм шар намуу эмийн ургамлаас гаргаж авсан спиртэн болон усан ханданд агуулагдах хуурай бодисын хэмжээ 25% байв. Бичил биетний эсрэг идэвхийг тодорхойлоход спиртэн ханд P.aeruginosa, S.aureus, Acinetobacter, S.epidermidis бактерийг 6.25 мкл тунгаар, E.coli-ийг 12.5 мкл тунгаар тус тус үхүүлэх бага тун тодорхойлогдсон. Усан ханд нь E.coli S.enterica P.aeruginosa S.aureus бактерийг 25 мкл, Acinetobacter, S.epidermidis-ийн эсрэг 50 мкл тунгаар үхүүлэх бага тун тодорхойлогдсон. Туршилтын амьтанд үүсгэсэн ил шарханд үзүүлэх нөлөөг 21 хоногийн дараа харьцуулахад хяналтын бүлгийн шарх 20±3.7 мм2, харьцуулах бүлэг 16.3±2.9 мм2, спиртэн хандны бүлэг 13±2.7 мм2 ургамлын хандны бүлгийн шарх бүрэн эдгэрсэн байв. Ургамлын ханд ашигласан бүлгийн шархны талбайг бүх хугацаанд хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай буурсан буюу шарх эдгэрсэн байлаа (p=0.007). Дүгнэлт: Гүргэм шар намуу эмийн ургамлаас гарган авсан ханд нь in vitro орчинд бичил биетний эсрэг нөлөө үзүүлэх ба in vivo орчинд ил шархны үрэвслийн нэвчдэсийг бууруулж, нөхөн төлжилтийг дэмжсэнээр шарх эдгээх нөлөө үзүүлж байна.