Nyamdavaa, Enkhgerel
Loading...
Товч нэр
Nyamdavaa, Enkhgerel
Бүтэн нэр
Nyamdavaa Enkhgerel
Латин нэр
Nyamdavaa Enkhgerel
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хандсан үйлчлүүлэгсдээс ялгасан метициллинд тэсвэржсэн стафилококк ауриусийн хоруу чанарын ген болон эмийн мэдрэг чанарыг тодорхойлсон дүн(2023-05-18) ;Х.Чаминчимэг; ;Я.ЭнхтөрЧ.БаттогтохҮндэслэл: Staphylococcus aureus (S.aureus) нь эрүүл хүмүүсийн 2530% нь арьс, хамрын хөндийд оршдог бичил биетний нэг ба ихэвчлэн арьс зөөлөн эдийн халдвар үүсгэнэ. Метициллинд тэсвэртэй S.aureus-ийн омог бүргэгдсэнээс хойш уг халдвар эрчимтэй нэмэгдсэн ба ДЭМБ-аас гаргадаг эмэнд тэсвэртэй бичил биетний жагсаалтны өндөр ач холбогдолтой бүлэгт багтдаг. Арьсны халдвар үүсгэгч S.aureus-ийн метициллинд тэсвэржилтийг mecA ген, хоруу чанарын хүчин зүйлийг PVL ген тус тус хариуцдаг. Монгол улсад хийгдсэн S.aureus-ийн тархалтын судалгаагаар 2006 оноос хойш МТСА тархалт сүүлийн 14 жилийн дотор эрчимтэй нэмэгдэж байна. Зорилго: АӨСҮТ-өөр үйлчлүүлж буй арьсны идээт халдвартай 300 үйлчлүүлэгчийн идээт шарх болон хамрын үүдэвч хэсгийн шинжлэгдэхүүн цуглуулж mecA болон PVL генүүдийг скрининг болон баталгаажуулах шинжилгээгээр илрүүлэх. Арга, аргачлал: Нийт 300 хүний арьсны идээт шархны болон хамрын үүдэвчнээс арчдас авч S.aureus өсгөвөрлөн, МТСА илрүүлэх цефокситины диск болон mecA ген илрүүлэх ПГУ-ын шилжигээгээр баталсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгсдээс эмэнд тэсвэржсэн бактери илрүүлэх шинжилгээний дүнгээр арьсны үрэвсэлтэй хэсгээс Staphylococcus aureus 71.7%-д өсгөвөрлөгдсөн. Үүнээс метициллинд тэсвэржсэн омог болох нь скрининг болон баталгаажуулах шинжилгээгээр нотлогдсон омог нийт үйлчлүүлэгсдийн 51.1%-иас илэрсэн. Харин хамрын үүдэвч хэсгээс Staphylococcus aureus 23.3%-д өсгөвөрлөгдсөн. Үүнээс метициллинд тэсвэржсэн омог болох нь скрининг болон баталгаажуулах шинжилгээгээр нотлогдсон омог нийт үйлчлүүлэгсдийн 47.1%-иас илэрсэн байлаа. Үүнээс үзэхэд Монгол улсын хэмжээнд МТСА тархалт 2006 онтой харьцуулахад маш их нэмэгдсэн байна. Дүгнэлт: Шархны идээт халдвар болон хамрын үүдэвч хэсгийн шинжлэгдэхүүн хооронд хамаарал байгааг судлахад S.aureus-ийн халдвар нь колонизаци бус бие даасан халдвар болох нь ажиглагдсан ба идээт шархны болон колонизаци хэлбэрээр орших омгийн эмэнд тэсвэржилт ялгаагүй өндөр байна.
