Nyamdavaa, Enkhgerel
Loading...
Товч нэр
Nyamdavaa, Enkhgerel
Бүтэн нэр
Nyamdavaa Enkhgerel
Латин нэр
Nyamdavaa Enkhgerel
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амны эрүүл ахуйд l.reuteri рrodentis-ийг ашигласан үр дүн(2024-04-13) ;З.Болорцэцэг ;Г.Ундрал ;Ц.Уранчимэг ;Г.МөрөнД.УуганцэцэгҮндэслэл: ДЭМБ-ийн тодорхойлсноор пробиотик буюу ашигтай бактери гэдэг нь бие организмд тодорхой тоо хэмжээгээр оршин, орчин тойрныхоо эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж, организмд эерэг нөлөө үзүүлдэг бүлэг ашигтай бактериудыг хэлдэг гэжээ. Prodentis Lactobacillus reuteri (DSM 17938 ба ATCC PTA 5289)-г агуулсан амны ашигтай бактер нь амны хөндийн хэвийн болон эмгэг бактеруудтай шим тэжээл, өсөлтийн факторын төлөө өрсөлддөг ба амны эрүүл ахуйг дэмждэг байна. Амны ашигтай бактери болох амьд бактериудыг тодорхой хэмжээгээр хэрэглэснээр хүний биед ашиг нөлөө үзүүлдэг (Walker and Buckley, 2006) байна. Зорилго: Амны эрүүл ахуйд L.reuteri Prodentis хэрэглэн үр дүнг тооцох. Арга, аргачлал: Бид судалгааны ажилдаа амны эрүүл ахуйд L.reuteri Prodentis хэрэглэн үр дүнг тооцох зорилго дэвшүүлэн эмнэлзүйн туршилт судалгааны загвар ашиглан АШУҮИС, Био-АС-ийн Бичил Амь Судлал, Халдварын Сэргийлэлт, Хяналтын Тэнхимийн Дэргэдэх сургалт, судалгааны лаборатори, НАСТЭ-ийн Нүүр амны эмчилгээний тасгийг түшиглэн АШУҮИС-ийн НАСС-ийн оюутнуудаас тохиолдлын бүлэгт шалгуур хангасан 25 оюутан, хяналтын бүлэгт 25 оюутан сонгон судалгааг хийв. Судалгааны болон хяналтын бүлгийн оролцогчдын шүдний өнгөрөөс микробиологийн аргаар шинжлэгдэхүүн авч S.mutans нянг тоолсон, амны бодит үзлэгээр Грийн Вермилионы аргаар амны эрүүл ахуйн индекс, чулууны үзүүлэлт, хэлний өнгөрийн байдлыг Winkel (2003)-н аргаар, амны эвгүй үнэрийг Halimeter багажаар тодорхойлж, шүд угаах аргыг зааж шүдний өнгөр, чулууг цэвэрлэсэн. Судалгааны мэдээллийг SPSS 25.0 программ ашиглан боловсруулалт хийж, дескриптив болон нарийвчилсан статистик шинжилгээ хийсэн. Үр дүн: Бидний судалгаагаар Амны эрүүл ахуйд L.reuteri Prodentis –ийн үйлчлэлийг судлахад хэлний өнгөр, шүдний өнгөрийн үзүүлэлт статистик ач холбогдолтой (p<0.005) буурсан. Амны ашигтай бактер хэрэглэх нь амны эрүүл ахуйг дэмжиж L.reuteri Prodentis нь Streptococcus mutans-ийн тоог статистик ач холбогдолтойгоор (p<0.002) бууруулж байв. Үүнээс үзэхэд L.reuteri Prodentis нь орчин тойрныхоо эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж, амны хөндийн эрүүл ахуйг сахихад эерэг нөлөөтэй болох нь судалгаагаар батлагдлаа. Дүгнэлт: L.reuteri Prodentis нь хяналтын болон судалгааны бүлгийн шүдний өнгөрийн биофильмийн идэвхийг бууруулсан. Иймээс S.mutansийн биофильмийн эсрэг нөлөөг үзүүлж байна.
