Battulga, Khuvitavilan
Loading...
Товч нэр
Battulga, Khuvitavilan
Бүтэн нэр
Battulga Khuvitavilan
Латин нэр
Battulga Khuvitavilan
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэвтээ дэгд (Gentiana decumbens L.f. ) ургамлын бичил бүтэц ба гистохимийн судалгаа(2025-12-05) ;Б.Нурдана ;Л.Дэнсмаа ;Б.Энхтуул ;Б.МөнхзулҮндэслэл: Монгол орны Gentianaceae овгийн ургамлууд гашуун иридойд гликозид, флавоноид, полифенолт нэгдлээр баялаг бөгөөд уламжлалт анагаах ухаанд хоол боловсруулалт, элэг хамгаалах, халуун дарах зэрэгт өргөн хэрэглэгддэг. Эдгээрээс тархмал зүйл болох Хэвтээ дэгд (Gentiana decumbens L.f.)-ийн бичил бүтэц, гистохимийн талаарх стандарчлагдсан мэдээлэл хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэвтээ дэгд ургамлын газрын дээд ба доод хэсгийн бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх. Арга, аргачлал: 2024 оны 7-р сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас түүсэн дээжийг салхитай сүүдэрт хатаав. Микроскопийн шинжилгээнд ус-спирт-глицерин (1:1:1) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар микротомоор иш, навч, үндэс, цэцгийн (дохиур, дэлбээ, суудал/ хальс) хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидрат хэрэглэв. Будахдаа: калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂+KI), тимол+концентрацитай H₂SO₄, метилен хөх зэргийг ашиглав. Бэлтгэлийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор 40х, 100х өсгөлтөөр ажиглаж, 12 MP камерын зураглалаар баримтжуулав. Үр дүн: Навч: дорсивентрал зохион байгуулалттай, дээд талдаа нягт палисадын паренхим, доод талдаа завсар ихтэй сийрэг мезофилл, гипостомат байрлалтай амсрын эс, судлын орчмын колленхим ажиглагдсан. Гистохимид судалсан урвалжууд сөрөг (цардуул/фенол илрээгүй). Иш: гаднаас эпидермисөргөн кортикстасралтгүй склеренхимын бөгждотор талд 12–15 эвколлатерал судлын багцөргөн төв паренхим ажиглагдсан. K₂Cr₂O₇-д бор-шаргал будагдалт (полифенол/лигнин), люголиор хүрэн-бор (цардуул) эерэг; FeCl₃, метилен хөх, тимол+H₂SO₄ ихэнхидээ сөрөг (хөндлөн зүслэг). Харин ишний тууш зүслэгт люголь (цардуул) ба тимол+H₂SO₄ (полисахарид) эерэг. Үндэс: анхдагч байгууламжтай радиаль ксилем-флоэм; тод эндодерми (каспарын зурвас), перицикл. K₂Cr₂O₇ ба FeCl₃-д эерэг (фенолт нэгдэл/лигнин), люголиор паренхимд цардуул элбэг. Цэцгийн суудал/хальс: зузаан кутикултай эпидермис, трихом, гадна-төв паренхим; олон жижиг хаалттай дамжуулах багц (амфивазал маягийн зураглал). K₂Cr₂O₇, FeCl₃ эерэг (полифенол/ флавоноид, таннин), люголь эерэг (цардуул), тимол+H₂SO₄ хэсэгчлэн эерэг (полисахарид). Дохиур (тууш): эпидермис, эндотец, тоосны уут, дамжуулах багц тод, K₂Cr₂O₇, люголь, FeCl₃ эерэг будагдалт ажиглагдав. Дүгнэлт: G.decumbens-ийн анатомийн зураглал нь хуурай, өндөр гэрэлтэй орчинд тохирсон механик бэхжилт (склеренхимын бөгж), фотосинтетик үр ашиг (нягт палисад), нөөц хуримтлал (төв/кортикс паренхим дахь цардуул)-ыг харууллаа. Гистохимийн аргаар үндэс, иш, цэцгийн эрхтэнд полифенолт нэгдэл болон цардуул/полисахарид локалчлогдож, навчанд илрээгүй нь эрхтэн хооронд бодисын хуримтлал ялгаатайг нотлов.
