Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн стандартчиллын үнэлгээ
    (2024-05-13) ;
    Я.Баярмаа
    ;
    Э.Буянжаргал
    ;
    Б.Энхтуул
    ;
    Үндэслэл: Ургамлын гаралтай уламжлалт эм нь олон мянган жил хэрэглэгдэж ирсэн, судлагдсан ба энэ нь хүний бие махбодод нийцэлтэй, хор аюул багатай, эмчилгээний идэвхтэй байдгаараа онцлог бөгөөд уламжлалт эмийн бэлдмэлийн эрдэм чадлыг судлан тогтоосны үндсэн дээр орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан эмийн хэлбэр боловсруулан үйлдвэрлэж, хэрэглэх нь ихээхэн ирээдүйтэй бөгөөд импортын эмийн бэлдмэлийг орлох идэвх өндөртэй, гаж нөлөө багатай, хямд үнэтэй эмээр хангах нь эдийн засгийн болон онол практикийн чухал ач холбогдолтой юм. Иймд уламжлалт анагаах ухаанд олон жилийн турш хэрэглэж ирсэн. Брайву-3 тан эмийг сонгон авч эмийн найрлагыг хэвээр үлдээн тосон түрхэц хэлбэрт оруулж гарган авсан тосон түрхэцийн чанарыг үнэлж, хэрэглэхэд илүү хялбар болгох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болов. Зорилго: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори” болон “Эм зохион бүтээх лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Брайву-3 тосон түрхэцийн гадна байдлыг мэдрэхүйн эрхтнээр тодорхойлсон ба чанарын шалгуур үзүүлэлт болох нэгэн төрөл чанар, хүчлийн тоо, иодын тоо, саванжилтын тоо, нийлбэр полифенолт нэгдлийг тодорхойлов. Үр дүн: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэц нь цайвар шаргал өнгөтэй, нэгэн төрлийн, хүчлийн тоо 112 г/мл, саванжилтын тоо 35 мл/г, орчин pH-4.29, иодын тоо 4.283 г/мл, нийлбэр полифенолт нэгдэл 0.503% агуулагдаж байна. Дүгнэлт: Брайву-3 тангийн найрлагатай тосон түрхэцийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Фармакопейн анхдугаар хэвлэл (2011) болон ОХУ, БНХАУын фармакопейн аргачлалаар тодорхойлов.