Battulga, Khuvitavilan
Loading...
Товч нэр
Battulga, Khuvitavilan
Бүтэн нэр
Battulga Khuvitavilan
Латин нэр
Battulga Khuvitavilan
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын биологийн идэвхт нэгдэл ба эластаза ферменттэй харилцан үйлчлэлийн судалгаа(2026-05-22) ;Э.Буянжаргал; ;Б.Энхтуул; Д.ЭнхжаргалҮндэслэл: Ургамлын гаралтай биологийн идэвхт нэгдлүүд нь гоо сайхны болон арьс судлалын салбарт өргөнөөр судлагдаж, хэрэглэгдэх болсон. Ялангуяа ургамлын гаралтай полифенол, антрахинон зэрэг нэгдлүүд нь антиоксидант болон эластаза ферментийн идэвхийг саатуулах идэвхээрээ онцлогтой байдаг. Эластаза нь арьсны уян хатан чанарыг хадгалахад чухал үүрэгтэй эластин уургийг задлах фермент бөгөөд түүний хэт идэвхжил нь арьсны хөгшрөлт, үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Иймээс эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх ургамлын гаралтай нэгдлүүдийг илрүүлэх нь шинэ бүтээгдэхүүний найрлага, чанар, эмчилгээний үр нөлөөг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзсэн нь судалгааны ажлын үндэслэл болно. Зорилго: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын ханданд биологийн идэвхт нэгдлүүдийг илрүүлэх, тэдгээрийн эластаза ферменттэй харилцан үйлчлэлцэх идэвхийг судлах Арга, аргачлал: Бид Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндсийг агшигласан ба шинжилгээний дээж бэлтгэхдээ эхлээд ургамлын үндсийг жижиглэж ханд гарган авсан. (50%-ийн этанол, хэт авиан усан ванн). Бэлтгэсэн хандыг вакуум центрифуг багаж ашиглан этанол уусгагчийг бүрэн ууршуулан хатаасан. Хатаасан дээжээс 10 мг-ыг жинлэн авч дээр нь 100 мкл метанол, 900 мкл ус нэмж хольсны дараа дээжийг 0.1 мкм мембранан шүүлтүүрээр шүүж, 1:1 хяналтын дээж болон эластаза энзимтэй дээж бэлтгэн LC-MS багажаар шинжилсэн. Үр дүнг Agilent Mass Hunter Qualitative Analysis 10.0 программ ашиглан боловсруулсан. Үр дүн: Шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд нийт 16 биологийн идэвхт нэгдэл илрүүлэв. Ургамлын ханд болон эластаза энзимтэй дээжийн харьцуулсан шинжилгээнд глюконы хүчил, нимбэгийн хүчлийн пикийн талбай буурч, эмодины пикийн талбай нэмэгдсэн өөрчлөлт ажиглагдав. Эдгээр өөрчлөлт нь дээжүүдийн хооронд ялгаатай байдлыг илэрхийлж байна. Дүгнэлт: Долгиотсон гишүүнэ (Rheum undulatum L.) ургамлын үндэсний ханданд шингэний хроматографи-масс спектрометрийн шинжилгээгээр антрахинон, фенолт болон флавоноидын бүлэгт хамаарах олон төрлийн биологийн идэвхт нэгдлүүд илэрсэн. Эластаза энзимтэй харьцуулсан шинжилгээнд зарим нэгдлүүдийн пикийн талбайд өөрчлөлт ажиглагдсан нь эдгээр нэгдлүүд ферменттэй харилцан үйлчлэлцэж байгааг илтгэв. Иймээс уг ургамлын үндэс нь эластаза ферментийн идэвхэд нөлөөлөх боломжтой биологийн идэвхт нэгдлүүдийг агуулж байгаа бөгөөд арьсны хөгшрөлтийн эсрэг болон гоо сайхны чиглэлд ашиглах судалгааны үндэслэлтэй болохыг харуулж байна.
