Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлтийг орон зайн төлөвт Монгол хүнд судалсан дүн
    (2024-12-21) ; ; ; ;
    Ж.Дэлгэрцэцэг
    Үндэслэл: Шүдний эмч нарын хувьд шүдний сувгийн эмчилгээг амжилттай гүйцэтгэх ажлын гол үндэс нь сурвалжийн сувгийн анатоми бүтцийн талаарх мэдлэг, анхаарал болгоомжтой нягт нямбай хийгдсэн сувгийн цэвэрлэгээ, хэлбэржүүлэх үйл явцад оршдог. Эндээс хамгийн их хүндрэл дагуулдаг сувгийн анатомийн хэлбэр бол С хэлбэрийн сувгийн систем юм. Учир нь С хэлбэрийн сувагтай шүдний сувгийн хана нимгэн, зарим хэсэгт нарийн тууз хэлбэр үүсгэсэн байдаг тул сувгийн механик цэвэрлэгээ хийж, хэлбэржүүлэх явцад сувгийн хөндийд зөөлц үлдэх, сувгийн хана цоорох зэрэг эрсдэл хүндрэлүүд үүсдэг болохыг эмч судлаачид тэмдэглэсэн байдаг. Иймд Байнгын хоёрдугаар их араа шүдний морфометрийн үзүүлэлтийг гурван хэмжээст орон зайн төлөвт буюу КЦКТ-ын шинжилгээний аргаар С хэлбэрийн сувгийн тархалтыг судлах нь эдгээр эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээг нарийн төлөвлөхөд ач холбогдолтой төдийгүй манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлт,С хэлбэрийн сувгийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 2014 оны 7 сараас Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн (НАСТЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт үйлчлүүлсэн 15-55 насны шинжлүүлэгчдийн Конус Цацрагт Компьютер Томографи (КЦКТ) зургаас зорилтот түүврийн аргаар 50 зургийг түүвэрлэв. Ингэхдээ хоншоор ба эрүүний хоёрдугаар араа шүдний сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийг сурвалж тус бүрээр тодорхойлж, нийт тохиолдол дотор С хэлбэрийн сувгийн тархалтыг судлав. Судалгааг ёс зүйн зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэсэн ба статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан хийв. Үр дүн: Хоншоорын хоёрдугаар их араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт 14.2%, эрүүний хоёрдугаар их араа шүдэнд 52.1% байв. Харин сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийн хувьд хоншоорын 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний хацар талын медиал, хацар талын дистал, тагнай талын сувагт Vertucci-ын I хэлбэрийн тохиолдол харгалзан 85%, 98%, 100% тус тус тодорхойлогдсон бол эрүүний 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний медиал сувагт IV хэлбэр зонхилон тохиолдож байсан нь нийт тохиолдлын 67% байна. Дүгнэлт: 1. Монгол хүний байнгын хоёрдугаар араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт эрүүний шүдэнд илүүтэй тохиолдож байна. 2. Сувгийн хэлбэрийн хувьд I ба IV хэлбэр зонхилон илэрлээ.