Ц.Гүндэгмаа
Loading...
Товч нэр
Ц.Гүндэгмаа
Бүтэн нэр
Цэрэнсоном Гүндэгмаа
Латин нэр
Tserensonom Gundegmaa
Албан тушаал
Багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia Divaricata (Turcz) Schischk) ургамлын вирүсийн эсрэг үйлдлийн судалгаа(2020-01-01); ;Д.Эрдэнэчимэг ;Б.БолдбаатарМанай орны Хэнтий, Хангай, Дорнод Монголын нутгаар ургадаг Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata) /Turcz/ Schischk) нь үйлдвэрлэлийн өндөр ач холбогдолтой, ховордож буй ургамлаар бүртгэгдсэн эмийн ургамал юм. Иймд Монгол эх орныхоо байгалийн баялаг болон уламжлалт анагаах ухааны арвин баялаг сан хөмрөгт тулгуурлан эмийн ургамлын биологи, фармакологийн үйлдлийг тэдгээрт агуулагддаг гол ба дагалдах нэгдлүүдтэй холбон судалж шинжилсний үндсэн дээр фармакологийн идэвхтэй, ургамлын гаралтай шинэ эмийн бэлдмэл буй болгох нь эмчилгээний төдийгүй эдийн засгийн ач холбогдолтой. Бидний сонгон судалж буй Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Дорно дахины анагаах ухаанд халуун бууруулах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг болон хавдрын эсрэг үйлдлийг нь өргөн ашиглаж байгаа үнэ цэнэтэй эмийн ургамал бөгөөд ургамлын химийн бүтэц болон фармакологийн үйлдлийг Монголд судалсан шинжлэх ухааны баримт нотолгоо бидний хайлтаар мэдээлэл эх сурвалжийн хүрээнд хомс байгаа нь уг ургамлын химийн бүтэц, геномын болон фармакологийн судалгааг хийх шаардлагатайг харуулж байна. Зорилго, зорилт: Монгол оронд ургадаг Дэрэвгэр жиргэрүү (Saposhnicovia divaricata /Turcz/ Schischk) ургамлын вирүсийн эсрэг үйлдлийг тогтоох Хэрэглэгдэхүүн, арга зүй: Хүнд тархи нугасны үрэвсэл үүсгэдэг хачигт энцефалит өвчний хоруу чанар өндөртэй вирус, мөн үүсгэгчид мэдрэг ВНК-21 (Baby Hamster Kidney буюу үхэр зусагны бөөр) эсийн өсгөвөр ашигласан болно. Эсийн өсгөвөрийн Игла тэжээлт орчныг зохих орцын дагуу бэлтгэсний дараа эсийн өсгөвөрт нэмж инкубаторт 370С-д 3-4 өдөр тавьж ургуулсан. Эсийн ургалтыг өдөр бүр гэрлийн микроскопоор шалгасан. Үр дүн: ДЖ-ийн бэлдмэл in vitro нөхцөлд эсэд гэмтэл үүсгэхгүй байгаа нь бэлдмэлийн найрлагад вирүсийн эсрэг үйлчилгээ бүхий бодис агуулагдаж байгааг харуулж байна. Дүгнэлт: in vitro нөхцөлд вирүсийн эсрэг үйлдэл үзүүлж байв.
