Erdenebaatar, Tumenjargal
Loading...
Товч нэр
Erdenebaatar, Tumenjargal
Бүтэн нэр
Erdenebaatar Tumenjargal
Латин нэр
Erdenebaatar Tumenjargal
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хиймэл оюун ухаанд суурилсан RetCAD программаар чихрийн шижингийн ретинопатийн эрт илрүүлэг хийсэн үр дүн (АШУҮИС-ийн МЯЭ-ийн жишээ дээр)(2024-01-21); ; П.БаясгаланҮндэслэл: Дэлхийн хэмжээнд сохрол, сул хараа үүсгэх тэргүүлэх шалтгаануудын нэгд чихрийн шижингийн ретинопати орж байна. Эрт илрүүлэг хийх нь уг эмгэгийн хүндрэлээс сэргийлэх хамгийн гол менежмент юм. Манай оронд одоогоор нүд судлалын салбарт Чихрийн шижингийн ретинопати (ЧШР) оношилгоонд хиймэл оюун ухааны ашиглан хийсэн судалгааны ажил бүртгэгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Хиймэл оюун ухааны RetCAD программмыг ашиглан Монгол хүнд чихрийн шижингийн ретинопатийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд нийт 18-92 насны 400 үйлчлүүлэгчийг тохиолдлын болон харьцангуй эрүүл бүлгийн харьцаа 1:3 байхаар санамсаргүй түүврийн аргаар сонгон хамрууллаа. Бүх үйлчлүүлэгчдэд нүдний эмчийн бүрэн үзлэг хийн чихрийн шижингийн ретинопатийн үе шат, хүндрэлийн зэргийг тодорхойлсон дүгнэлтийг хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн загвар RetCAD программын тоон үнэлгээтэй харьцуулан агшингийн загвараар судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагсадын дундаж нас 51.45±9.40 жил, ЧШ-тэй хүмүүсийн 59.5% нь эдийн ургалтгүй ЧШР-ийн хөнгөн зэрэг, 23% нь эдийн ургалтгүй ЧШР-ийн дунд зэрэг, 9.5% нь эдийн ургалтгүй ЧШР-ийн хүнд зэрэг, 8.0% нь эдийн ургалттай ЧШР оноштой байсан. Нүдний эмчийн дүгнэлт ба хиймэл оюун ухааны программын нийцэл хөнгөн зэргийн үед 91.4%, дунд зэргийн үед 95.6%, хүнд зэргийн үед 94.7%, эдийн ургалттай үед 93.7% байв. Нийцлийн буюу Каппа коэффициент ЧШР байхгүй үед 0.73, ЧШР-ийн үед 0.71 байв. Нүдний угийн өнгөт зургийн үнэлгээнд RetCAD хиймэл оюун ухаан программ хангамж нь мэдрэг чанар 92.4%, өвөрмөц чанар 94.7%, AUC 0.93 байв. Дүгнэлт: RetCAD хиймэл оюун ухааны программ нь чихрийн шижингийн ретинопатийг богино хугацаанд олон хүнд мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй, харьцангуй алдаа багатай эрт илрүүлэг, оношилгоог хийж байна.
