Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Баянзүрх дүүргийн 0-23 сартай хүүхдийн хоол тэжээл, бие бялдрын хөгжлийн судалгаа
    (2021-04-06)
    Б.Уянга
    ;
    Д.Ганзориг
    ;
    ;
    Монгол улс бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдалд анхаарч, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч хүүхдүүдийн хоол тэжээлийн өнөөгийн байдал санаа зовоосон асуудлын нэг байсаар байна. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд хүүхдийн витамин, эрдэс баялгийн дутагдал, биеийн өсөлт хөгжлийн дутмаг асуудал хэвээр байсаар байна. Бид судалгаандаа Баянзүрх дүүргийн 2 хорооны 0-23 сартай хүүхдүүдийг хамруулан тэдний хоол тэжээлийн байдлыг эхийн боловсрол, амьжиргааны түвшинтэй харьцуулан үнэлэхэд насны хувьд 21-24 сартай хүүхдүүд илүү их өсөлтийн хоцрогдолтой, тусгай дунд боловсролтой ээжүүдийн хүүхдүүд өсөлтийн хоцрогдолд өртөх эрсдэл дээд боловсролтой ээжүүдийн хүүхдүүдээс 2.02 дахин их байсан. 2018 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүнтэй харьцуулахад намхан, өсөлт хоцрогдолтой хүүхдийн хувь буурсан сайн үр дүн байгаа ч хүйсийн хувьд эрэгтэй хүүхдүүд өсөлтийн хоцрогдолд өртөх эрсдэл их байсаар байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    24-59 сартай хүүхдийн хоол тэжээлийн байдалд нийгэм–эдийн засгийн ялгаатай байдлын үзүүлэх нөлөө
    (2021-09-01)
    Б.Оюундэлгэр
    ;
    Д.Ганзориг
    ;
    ;
    Үндэслэл: Хоол тэжээлийн дутал нь хүүхдийн бие бялдар, оюун сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг хамгийн том шалтгааны нэг юм. Хүүхдийн хоол тэжээлийн дутал нь дэлхийн нийт хүүхдүүдийн эндэгдлийн 45%ийг эзэлж байна. Зорилго: Бид уг судалгаандаа хоёроос тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг үнэлж, түүнийг эхийн боловсрол, амьжиргааны түвшинтэй нь харьцуулан судлахыг зорьсон. Арга зүй: Судалгааг агшингийн судалгааны загвараар Баянзүрх дүүргийн 8, 9-р хорооны 24-59 сартай 1007 хүүхэд, 1007 эхийг хамруулав. Тухайн хүүхдүүдийг 2006 оноос эхлэн Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ийн Хүүхдийн сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ийн зөвлөмж болгон боловсруулсан стандартын дагуу үнэлсэн. Энэхүү стандартын хүснэгт нь хүүхдийн хоол тэжээлийн байдлыг гурван шалгуур үзүүлэлтээр үнэлэн стандарт голч утгаас хэлбэлзэх стандарт хазайлтаар (Z утгууд) тодорхойлсон. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 24-59 сартай нийт 1007 хүүхдийн 481 нь эрэгтэй, 526 нь эмэгтэй байв. Судалгаанд хамрагдсан нийт 1007 хүүхдүүдийн дунд 10.7% (n=108) өсөлтийн хоцролттой, 0.2% (n=2) тураалтай, 5.3% (n=44) илүүдэл жинтэй байв. Тураал нь эхийн боловсролтой статистик ач холбогдолтой дүн гарав. (P=0.011) Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан 24–59 сартай хүүхдүүдийн 10.7% өсөлтийн хоцролттой, 0.2% тураалтай, 5.3% илүүдэл жинтэй байна, үүнээс эрэгтэй хүүхэд илүү буюу 14.3% өсөлтийн хоцролттой, 9% илүүдэл жинтэй байна тураал нь хүүхдийн эхийн боловсролтой статистик ач холбогдолтой байна. Хүүхдийн хоол тэжээлийн бусад дутал буюу өсөлтийн хоцролт, илүүдэл жин нь эхийн боловсрол, амьжиргааны түвшинтэй ач холбогдол бүхий хамааралгүй байна.