Mendjargal, Adilsaikhan
Loading...
Товч нэр
Mendjargal, Adilsaikhan
Бүтэн нэр
Mendjargal Adilsaikhan
Латин нэр
Mendjargal Adilsaikhan
Албан тушаал
Судлаач
ORCID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрын үед ийлдсэнд пепсиногенийг тодорхойлсон дүн(2020-05-01) ;А.Дашмаа ;Л.Тулгаа ;Д.Ганчимэг ;Б.БатболдГ.Сэржбаярүндэслэл: Монгол улс дэлхийн хэмжээнд ходоодны хорт хавдрын нас баралтын түвшингээр хамгийн өндөр байна. Ходоодны хавдрыг эрт илрүүлж эмчлэх нь ходоодны хавдрын нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иймээс ходоодны хавдрыг эрт үед нь оношлох чадвартай, хүн амын дунд эрт илрүүлэг хийхэд тохиромжтой, хялбар оношилгооны арга шаардлагатай байна. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ийлдсэнд пепсиноген I, II, пепсиноген I/II маркеруудыг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан 2019-2020 оны хооронд Анагаах ухааны хүрээлэн (АУХ)-ийн Хавдар судлалын сектор болон Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн ийлдсэнд ПГI, ПГII, ПГI/ II харьцааг тодорхойлох шинжилгээг фермент холбох урвал - ELISA (enzyme linked immunosorbent assay) аргаар АУХ-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторид Финлянд улсын BIOHIT HealthCare үйлдвэрийн GastroPanel Elisa Kit ашиглан цомог үйлдвэрлэгчийн заавар, удирдамжийн дагуу тодорхойлсон болно. үр дүн: Бидний судалгаанд нийт 25-87 насны 80 оролцогч хамрагдсан бөгөөд дундаж нас 61.21, стандарт хазайлт 13.75 байлаа. Судалгааны бүлгүүдийн шинжилгээний үзүүлэлтүүдийн дундаж нь PGI 78.76±60.56, PGII 17.45±13.14, PGI/II 5.28±4.18 байсан ба статистик ач холбогдлыг нарийвчлан үнэлэхийн тулд хэт өндөр хэлбэлзэл бүхий утгуудыг хасч тооцсон ба тохиолдлын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулан үнэлэхэд PGI дундаж нь хавдартай бүлэгт 43.35±36.67 µg/l, эрүүл бүлэгт 68.11±35.39 µg/l байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.009), PGII дундаж нь хавдартай бүлэгт 14.94±10.44 µg/l, эрүүл бүлэгт 13.29±5.98µg/l байсан ба ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.434), PGI/II харьцаа хавдартай бүлэгт 3.40±2.56, эрүүл бүлэгт 5.49±2.83 байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.004) байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрын үед ийлдсийн PGI болон PGI/ II харьцаа буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдар болон ийлдсийн пепсиногений хамаарал(2020-04-13) ;А.Дашмаа ;Л.Тулгаа ;Д.Ганчимэг ;М.ЧинзоригЭ.ЭрхэмбаярМонгол улс дэлхийд ходоодны хорт хавдрын нас баралтын түвшингээр хамгийн өндөр байна. Ходоодны хавдрыг эрт илрүүлж эмчлэх нь ходоодны хавдрын нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Иймээс ходоодны хавдрыг эрт үед нь оношлох чадвартай, хүн амын дунд эрт илрүүлэг хийхэд тохиромжтой, хялбар оношилгооны арга шаардлагатай байна. Зорилго: Ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн ийлдсэнд пепсиноген I (ПГI), пепсиноген II (ПГII), пепсиноген I/II харьцаа (PGI/II) маркеруудыг үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан 2019-2020 оны хооронд Анагаах ухааны хүрээлэн (АУХ)ийн Хавдар судлалын сектор болон Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн ийлдсэнд ПГI, ПГII, ПГI/II харьцааг тодорхойлох шинжилгээг фермент холбох урвал-ELISA (enzyme linked immunosorbent assay) аргаар АУХ-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторид Финлянд улсын BIOHIT HealthCare үйлдвэрийн GastroPanel Elisa Kit цомог ашиглан Хятад улсын Biobase Biodustry үйлдвэрийн BIOBASE-EL10A reader төхөөрөмжөөр үйлдвэрлэгчийн заавар, удирдамжийн дагуу тодорхойлсон болно. Үр дүн: Бидний судалгаанд нийт 25-87 насны 82 оролцогч хамрагдсан бөгөөд дундаж нас 61.21, стандарт хазайлт 13.75 байлаа. Судалгааны бүлгүүдийн шинжилгээний үзүүлэлтүүдийн дундаж нь ПГI 78.76±60.56 нг/мл, ПГII 17.45±13.14 нг/мл, ПГI/II 5.28±4.18 байсан ба шинжилгээний үр дүнд боловсруулалт хийх зорилгоор хэт өндөр хэлбэлзэл бүхий утгуудыг хасч тооцоход тохиолдлын бүлэгт ПГI дундаж нь 43.35±36.67 нг/мл, хяналтын бүлэгт 68.11±35.39 нг/мл байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.009), ПГII дундаж нь тохиолдлын бүлэгт 14.94±10.44 нг/мл, хяналтын бүлэгт 13.29±5.98 нг/мл байсан ба ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.434), ПГI/II харьцаа тохиолдлын бүлэгт 3.40±2.56, хяналтын бүлэгт 5.49±2.83 байсан ба статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.004) байна. Судалгаанд оролцогчдыг дундаж нас буюу 60-аас доош болон дээш гэж ангилан биомаркерын түвшинг үнэлэхэд PGI ба PGII түвшин <60 насанд 94.23±62.55 нг/мл, 21.47±16.03 нг/мл, >60 насанд 64.74±55.77 нг/мл, 13.79±8.49 нг/мл буюу нас ахих тусам PGI (p=0.027), PGII (p=0.007) түвшин статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Судалгаанд оролцогчдын ийлдсийн ПГI/II харьцаагаар бүлэглэн үнэлэхэд ийлдсийн ПГI (p=0.000) болон ПГI/II (p=0.000) харьцаа бүлэг хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Судалгааны бүлгүүдэд ПГI, ПГII, ПГI/II түвшинг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр харьцуулан судлахад ПГI ≤30нг/мл болон ПГI/II ≤4 багасах нь ходоодны хорт хавдартай статистик ач холбогдол бүхий хамааралтай байна(ПГI: OR=6.44, 95%CI 2.03-20.45, p=0.002; ПГI/II:OR=4.05, 95%CI 1.41-11.64, p=0.01). ПГI/II үзүүлэлтийн cut off хэмжээг 4 гэж үзэн мэдрэг, өвөрмөц чанарыг Youden-ий индексээр үнэлэхэд мэдрэг чанар 61%, өвөрмөц чанар 72.0% (PPV 67%, NPV 65%) байлаа. ПГI биомаркерын cut off хэмжээ 30 нг/мл, мэдрэг чанар 57%, өвөрмөц чанар 82% (PPV 72%, NPV 70%), ПГII биомаркерын cut off хэмжээ 14 нг/мл, мэдрэг чанар 50%, өвөрмөц чанар 58% (PPV 42%, NPV 65%) байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрын үед ийлдсийн ПГI түвшин болон ПГI/II харьцаа статистикийн ач холбогдол бүхий ялгаатай буурч байна. Ийлдсийн ПГ түвшин нас ахих тусам багасч байна. Ходоодны хавдрын үед ийлдсийн ПГII түвшингээс илүүтэй ПГI-н түвшин ач холбогдол өндөртэй байна. Ходоодны хорт хавдрыг оношлох cut off утга ПГI ≤30 нг/мл байхад мэдрэг чанар 57%, өвөрмөц чанар 82%, ПГI/II ≤4 байхад мэдрэг чанар 61%, өвөрмөц чанар 72.0% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дах зарим цитокинуудын тусламжтайгаар тодорхойлох нь(2022-04-28) ;Г.Сэржбаяр ;Ө.Болор; Б.БатболдҮндэслэл: Хүний биеийн вирүсийн халдварын эсрэг, дархлааны хариу Элэгний С вирүс урвал, эсийн үрэвсэл, хавдрын эсрэг хариу урвал, эзэн биеийн дархлаа Элэгний фиброз тогтолцооны хариу урвалууд нь дархлааны олон төрлийн эсүүд, элэгний Цитокин эпителийн эсүүдээс ялгардаг цитокины оролцоотой явагддаг. Цитокин нь Интерлейкин-4 жижиг молекулт уураг бөгөөд дархлаа систем ба цусны эсүүдийг дохио Биомаркер дамжуулалтаар идэвхжүүлж байдаг. Элэгний C вирүсийн халдварын шалтгаант элэгний фиброз үүсэхэд зарим цитокинуудын хөдлөл зүй чухал үүрэгтэй оролцож байна хэмээн бид таамаглаж энэхүү судалгааг хийсэн. Зорилго: С вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дахь зарим цитокины түвшингээр тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар элэгний C вирүсийн архаг халдвартай 92 үйлчлүүлэгчийг судалгааны хамрах болон хасах шалгуурыг баримтлан судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан бүх үйлчлүүлэгчдэд асуумж болон ийлдсэнд интерлейкин-4 цитокин тодорхойлох шинжилгээг хийсэн. Судлагааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг боловсруулахдаа SPSS 20.0 статистик программ ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Бидний судалгаанд 92 үйлчлүүлэгч хамрагдсан ба 49(53.3%) эрэгтэй, 43(46.7%) эмэгтэй байлаа. Нийт оролцогчдын дундаж нас 51.9±9.4 жил байсан ба элэгний фиброзын хөнгөн зэрэгтэй бүлэгт дундаж нас 50.4±9.7 жил, хүнд зэрэгтэй бүлэгт 56.3±7.4 жил байсан. Биохимийн шинжилгээн дэх АсАТ-ын хэмжээ фиброзын хөнгөн зээргтэй бүлэгт 92.4±55.5 U/L, хүнд зэрэгтэй бүлэгт 120.8±63.2 U/L, харин ферритины түвшин хөнгөн зэрэгтэй бүлэгт 384.1±363.6 ng/mL, хүнд зэрэгтэй бүлэгт 641.0±548.0 ng/mL байсан нь хүнд зэргийн фиброзтой үйлчлүүлэгчид хөнгөн зэргийн фиброзтой үйлчлүүлэгчтэй харьцуулахад лабораторийн шинжилгээний дээрх үзүүлэлтүүд статистикийн магадлалтайгаар өндөр байгаа нь тодорхойлогдсон. Түүнчлэн бидний судалгаанд хөнгөн зэргийн фиброзтой бүлэгт интерлейкин-4 дундаж хэмжээ 309.6±41.5 pg/mL, хүнд зэргийн фиброзтой бүлэгт интерлейкин-4 дундаж хэмжээ 527.6±99.7 pg/ mL тодорхойлогдсон. Энэ нь интерлейкин-4 дундаж хэмжээ хөнгөн зэргийн фиброзтой бүлэг болон хүнд зэргийн фиброзтой бүлэг хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.019) байгааг харуулж байна. Дүгнэлт: Элэгний С вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн хүнд зэргийн фиброзтой үйлчлүүлэгчдийн сийвэнгийн интерлейкин-4-ийн үзүүлэлтүүд ихэсдэг болох нь тодорхойлогдлоо.
