Mendjargal, Adilsaikhan
Loading...
Товч нэр
Mendjargal, Adilsaikhan
Бүтэн нэр
Mendjargal Adilsaikhan
Латин нэр
Mendjargal Adilsaikhan
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний хорт хавдрын эмнэлзүйн зарим үзүүлэлт ба эрсдэлт хүчин зүйлс(2022-11-02) ;Л.Ганчөдөр; ; ;Э.ТайванбаатарБ.Ган-ЭрдэнэМонгол улсын 100,000 хүн амд тохиолдох элэгний хорт хавдрын тоо ба нас баралт нь дэлхийд хамгийн их байна. Элэгний хорт Элэгний хорт хавдар хавдрын шалтгааны дийлэнх хувийг гепатит В вирус (ГБВ) ба гепатит Тамхи Ц (ГЦВ) вирүсийн халдвар эзэлдэг боловч нас өндөр байх, эрэгтэй Архи хүйс, афлатоксин, элэгний хатуурал, архидалт, элэгний өөхжилт, ГБВ таргалалт, тамхидалт, чихрийн шижин, аутоиммун гепатит, удамшлын ГЦВ гемохроматоз зэрэг олон хүчин зүйлс хавдар үүсэхэд чухал нөлөөтэй гэж үздэг. Бид элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг зарим эрсдэлт хүчин зүйлс болон эмнэл зүйн үзүүлэлтийг судлахаар энэхүү судалгааг хийлээ. Арга, аргачлал: Элэгний хорт хавдар нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 18 болон түүнээс дээш насны 70 өвчтөн ба тэдгээртэй нас, хүйсийн хувьд ижил харъцангуй эрүүл 70 хүнийг судалгаандаа хамруулж хавдрын эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн зарим үзүүлэлтийг судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 37 (52.8%) нь эрэгтэй, 33 (47.2%) нь эмэгтэй, дундаж нас 63±9.4 байв. Элэгний хорт хавдраар 50-69 (n=50, 71.4%) насны хүмүүс хамгийн их өвдсөн байна. Судалгаанд хамрагдсан ихэнхи хүмүүсийн (50%) хавдрын хэмжээ нь 6.1 см-ээс том хэмжээтэй байв. Элэгний хорт хавдартай хүмүүсийн 50 (75.75%) тохиолдолд цусан дахь AST, 35 (53%) тохиолдолд ALTын үзүүлэлт ихэссэн байлаа. Мөн цусан дах нийт уургийн хэмжээ 22 (33.3%) тохиолдолд, альбумины хэмжээ 12 (18.2%) тохиолдолд хэвийн хэмжээнээс буурсан байлаа. Элэгний хортой хавдрын маркер альфафето-протейн /AFP/-ыг цусанд тодорхойлуулсан хүмүүсийн 50%-д тус маркерын хэмжээ ихэссэн байхад шүлтлэг фоафатаза 19 тохиолдолд буюу 28.8%-д ихэссэн байна. Тамхи байнга татах (OR, 4.28; 95% CI=1.211.68) архи тогтмол хэрэглэх (OR, 1.23; 95% CI=1.25-1.46) нь тус хавдарт өртөх эрсдлийг статистик ач холбогдол бүхий ихэсгэж байна. (p=0.0001; p=0.006). ГБВ нь архи уух, тамхи татах, биеийн жингийн индекс их байх зэрэгтэй хавсарсан байвал (OR, 1.67; 95% CI=1.16-1.75), эдгээр хүчин зүйлстэй ГЦВ хавсарсан тохиолдлуудад (OR, 1.39; 95% CI=1.18-1.86) элэгний хорт хавдраар өвдөх эрсдэл статистик ач холбогдол бүхий ихэсч байна. (p=0.035; p=0.014). Дүгнэлт: Тамхи байнга татах, архи тогтмол хэрэглэх зэрэг нь элэгний хорт хавдарт өртөх эрсдлийг ихэсгэж байна. ГБВ ба ГЦВ нь архи уух, тамхи татах, биеийн жингийн индекс их байх зэрэгтэй хавсрах нь элэгний хорт хавдраар өвдөх эрсдлийг улам ихэсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дах зарим цитокинуудын тусламжтайгаар тодорхойлох нь(2022-04-28) ;Г.Сэржбаяр ;Ө.Болор; Б.БатболдҮндэслэл: Хүний биеийн вирүсийн халдварын эсрэг, дархлааны хариу Элэгний С вирүс урвал, эсийн үрэвсэл, хавдрын эсрэг хариу урвал, эзэн биеийн дархлаа Элэгний фиброз тогтолцооны хариу урвалууд нь дархлааны олон төрлийн эсүүд, элэгний Цитокин эпителийн эсүүдээс ялгардаг цитокины оролцоотой явагддаг. Цитокин нь Интерлейкин-4 жижиг молекулт уураг бөгөөд дархлаа систем ба цусны эсүүдийг дохио Биомаркер дамжуулалтаар идэвхжүүлж байдаг. Элэгний C вирүсийн халдварын шалтгаант элэгний фиброз үүсэхэд зарим цитокинуудын хөдлөл зүй чухал үүрэгтэй оролцож байна хэмээн бид таамаглаж энэхүү судалгааг хийсэн. Зорилго: С вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дахь зарим цитокины түвшингээр тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар элэгний C вирүсийн архаг халдвартай 92 үйлчлүүлэгчийг судалгааны хамрах болон хасах шалгуурыг баримтлан судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан бүх үйлчлүүлэгчдэд асуумж болон ийлдсэнд интерлейкин-4 цитокин тодорхойлох шинжилгээг хийсэн. Судлагааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг боловсруулахдаа SPSS 20.0 статистик программ ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Бидний судалгаанд 92 үйлчлүүлэгч хамрагдсан ба 49(53.3%) эрэгтэй, 43(46.7%) эмэгтэй байлаа. Нийт оролцогчдын дундаж нас 51.9±9.4 жил байсан ба элэгний фиброзын хөнгөн зэрэгтэй бүлэгт дундаж нас 50.4±9.7 жил, хүнд зэрэгтэй бүлэгт 56.3±7.4 жил байсан. Биохимийн шинжилгээн дэх АсАТ-ын хэмжээ фиброзын хөнгөн зээргтэй бүлэгт 92.4±55.5 U/L, хүнд зэрэгтэй бүлэгт 120.8±63.2 U/L, харин ферритины түвшин хөнгөн зэрэгтэй бүлэгт 384.1±363.6 ng/mL, хүнд зэрэгтэй бүлэгт 641.0±548.0 ng/mL байсан нь хүнд зэргийн фиброзтой үйлчлүүлэгчид хөнгөн зэргийн фиброзтой үйлчлүүлэгчтэй харьцуулахад лабораторийн шинжилгээний дээрх үзүүлэлтүүд статистикийн магадлалтайгаар өндөр байгаа нь тодорхойлогдсон. Түүнчлэн бидний судалгаанд хөнгөн зэргийн фиброзтой бүлэгт интерлейкин-4 дундаж хэмжээ 309.6±41.5 pg/mL, хүнд зэргийн фиброзтой бүлэгт интерлейкин-4 дундаж хэмжээ 527.6±99.7 pg/ mL тодорхойлогдсон. Энэ нь интерлейкин-4 дундаж хэмжээ хөнгөн зэргийн фиброзтой бүлэг болон хүнд зэргийн фиброзтой бүлэг хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p=0.019) байгааг харуулж байна. Дүгнэлт: Элэгний С вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн хүнд зэргийн фиброзтой үйлчлүүлэгчдийн сийвэнгийн интерлейкин-4-ийн үзүүлэлтүүд ихэсдэг болох нь тодорхойлогдлоо.
