Mendjargal, Adilsaikhan
Loading...
Товч нэр
Mendjargal, Adilsaikhan
Бүтэн нэр
Mendjargal Adilsaikhan
Латин нэр
Mendjargal Adilsaikhan
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цисплатинд тэсвэртэй умайн хүзүүний хорт хавдрын эсийн өсгөврийг саатуулах куркумины нөлөө(2025-01-01) ;Хуан ДанДан; ; ; Б.БолорчимэгҮндэслэл: Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог өвчин юм. Умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээнд мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ, эсвэл хими туяа хосолсон эмчилгээ хамаардаг. Цисплатин бол умайн хүзүүний хорт хавдрын химийн эмчилгээний эхний сонголтын эм юм. Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн 20 орчим хувь нь хими эмчилгээнд тэсвэртэй болж, улмаар үр дүн буурч, хавдар дахиж, тавилан мууддаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Иймээс шинэ эмийг судалж, умайн хүзүүний хорт хавдрын эсийн цисплатинд мэдрэмтгий байдлыг сайжруулах, умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулах нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Умайн хүзүүний хорт хавдрын эсийн өсгөврийг саатуулах нөлөөллийг цисплатинд тэсвэртэй Не1аЮБР, 8гНаЮБР эсийн өсгөвөрт судлах. Арга, аргачлал: Цисплатинд тэсвэртэй умайн хүзүүний хавтгай хучуур*12 эст хорт хавдрын 8гНаЮБР эсийн шугам болон аденокарциномын Не1а/ ББР эсийн шугамыг туршилтанд ашиглав. Эдгээр эсийг туршилтын бүлэгт зөвхөн өсгөврийн орчиноор, туршилтын бүлэг 8.5 мкМ куркуминаар үйлчилсэн. Колон үүсэх шинжилгээгээр эсийн олшролын чадварыг илрүүлж кристал нил будгаар будаж үүссэн колоныг тоолж бүлэг хооронд харьцуулан үнэллээ. Үр дүн: 1. Не1а/ОБР-ийн эсийг куркуминаар үйлчилсний дараа хяналтын бүлгийн колон 507.7±15.70, туршилтын бүлгийн колон 112.3±16.17 байсан бөгөөд туршилтын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад р<0.0001 байв. 2. 8гНа/ОБРийн эсийг куркуминаар үйлчилсний дараа хяналтын бүлэгт 450.3±17.95, туршилтын бүлэгт 198.3±13.05 колон үүссэн байв. Туршилтын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад р<0.0001 байлаа. Дүгнэлт: 1. Куркумин цисплатин тэсвэртэй умайн хүзүүний хавтгай хучуур эст хорт хавдрын Не1аЮБР эсийн олшролыг илэрхий багасгасан байна. 2. Куркумин цисплатин тэсвэртэй умайн хүзүүний аденокарциномын 8Ша/ОБР эсийн олшролыг мэдэгдэхүйц багасгасан байна.
