П.Төгсжаргал
Loading...
Товч нэр
П.Төгсжаргал
Бүтэн нэр
Пүрэвсүх Төгсжаргал
Латин нэр
Purevsukh Tugsjargal
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгойн компьютерт томографийн шинжилгээнд шүдний эрүүл мэндийн байдлыг үнэлсэн дүн(2021-11-01) ;Д.Норовбанзад ;Д.Түвшинжаргал; ;Д.МөнхбаатарШүд цоорох өвчин нь дэлхий даяар өндөр тархалттай байдаг бөгөөд амьдралын чанарыг бууруулдаг хүчин зүйлүүдийн нэг юм. Монгол улсад 2016 оны байдлаар шүд цоорох өвчин хүүхдэд 82.9%97.8%, насанд хүрэгчдэд 99.1% байна. АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэг болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Радиологийн тасагт 2020 оны 06 сарын 20-ноос мөн оны 09 сарын 20-ны хооронд шүд, эрүү нүүрний эмгэгийн бус заалтаар 13-65 насны 300 үйлчлүүлэгчид эрүүний хэсэг тусгагдан орж хийгдсэн толгойн компьютерт томографийн (КТ) шинжилгээнд ретроспектив судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Судалгаанд оролцогчдын хүйсийн харьцаа 163 (54.3%) нь эрэгтэй, 137 (45.7%) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас нь 36.3±13.7 тус тус байлаа. Боловсролын байдлыг тодорхойлоход судалгаанд нийт хамрагдагсдын 137 (45.7%) нь дээд боловсролтой байсан бол 163 (54.3%) нь бүрэн дунд ба түүнээс доош боловсролтой байв. Судалгаанд оролцогчдын шүдний эрүүл мэндийн байдлыг КТ-ийн шинжилгээгээр үнэлэхэд шүд цоорлын өвчин 142 (47.3%), шүд алдалт 268 (89.3%), сурвалжийн оройн үрэвсэл 68 (22.7%), сурвалжийн оройн уйланхай 4 (1.2%) тус тус илэрсэн бол 21 (7%) тохиолдолд саатсан шүд илэрч байсан.
