А.Аюурзана
Loading...
Товч нэр
А.Аюурзана
Бүтэн нэр
Амгаланбаатар Аюурзана
Латин нэр
Amgalanbaatar Ayurzana
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
Scopus Author ID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхэд, өсвөр насныхны дундах халдварт бус өвчний зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-05-22) ;П.Ариунзаяа ;А.Ууганбаяр ;П.Солонго ;Б.АнандашириБ.ТуяажаргалҮндэслэл: 2017-2021 онуудад 2-19 насны хүүхдийн таргалалтын тархалт 19.7% буюу 14.7 сая орчим хүүхэд, 2-5 насныхны дунд 12.7%, 6-11 насныхны хувьд 22.2% байсан байсан байна. Мөн дэлхийн нийтээр шүдний цоорол (шүд цоорох өвчин-ШЦӨ буюу амны хөндийн эмгэг) нь хамгийн түгээмэл тохиолддог халдварт бус өвчин бөгөөд өвдөлт, халдвар зэргээр хүндэрч шүдийг авахад хүргэдэг, амьдралын чанарт нөлөөлдөг өвчин юм. 2010 оноос хойш Монгол улсад хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин эрс нэмэгдсэн ба дээрх асуудал бага наснаас эхэлж байна. 2018 онд 5 хүртэлх насны 6 хүүхдийн нэг, өсвөр насны 8 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байсан байна. Зорилго: Хүүхэд өсвөр үеийнхний дундах халдварт бус өвчний зарим эрсдэлийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-ийг түшиглэн агшингийн загвараар гүйцэтгэж, 6–17 насны 622 хүүхдийг хамруулсан. Оролцогчдын биеийн жин, өндөр, бүсэлхийн тойргийг хэмжиж БЖИ-ийг тооцоолсон бөгөөд амны хөндийн үзлэгээр DMFT индексийг тодорхойлсон. Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг нас, хүйсийн өсөлтийн муруйд тулгуурлан үнэлж, хэвийн жин, илүүдэл жин, таргалалт гэж ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жин ба таргалалтын түвшинг үнэлэхэд 10.29% (n=64) нь илүүдэл жинтэй, 9.97% (n=62) нь таргалалттай байв. Илүүдэл жин эмэгтэй хүүхдүүдэд илүү түгээмэл байсан бол таргалалтын тархалт эрэгтэй хүүхдүүдэд харьцангуй өндөр байлаа (p<0.001). Шүдний цоорлын түвшинг үнэлэхэд оролцогчдын 37.6% (n=234) нь шүдний цооролгүй (DMFT=0), 48.1% (n=299) нь бага зэргийн (DMFT=1-2), 14.3% нь дунд болон хүнд зэргийн (DMFT≥3) цооролтой байв. Шүдний цоорлын нийт тархалт 62.38% байсан бөгөөд насны бүлгээр ялгаатай байж, 6-9 насанд хамгийн өндөр (69.9%), 15-17 насанд бага (46.1%) байгаа нь ач холбогдол бүхий байна. (p<0.001) Биеийн жингийн ангилал болон шүдний цоорлын хоорондын хамаарлыг үнэлэхэд DMFT=0 бүлэгт хэвийн жин давамгай (50.0%) байсан бол DMFT=1-2 бүлэгт хэвийн жингийн хувь 60.54% болж өссөн байна. Нас, хүйсийг тохируулсан логистик регрессийн шинжилгээгээр биеийн жингийн түвшин нь шүдний цооролтой статистикийн ач холбогдол бүхий холбоогүй байсан боловч 6–9 насны хүүхдүүд шүдний цооролтой байх магадлал өндөр байв (OR=0.39, 95% CI: 0.24-0.63, p<0.001) Дүгнэлт: 1.Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн дундаас илүүдэл жин, таргалалт нь хүүхдүүдийн дунд зонхилж байгаа бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байна. Эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин өндөр байна. (p<0.001). 2. Судалгаанд оролцогчдын дунд цоорлын тархалт 90.7 хувь, эрчим 6.4 (маш их) байна. Цоорлын тархалт эрчмийг насны бүлгээр авч үзвэл 6-10 насанд хамгийн өндөр буюу тархалт 93.5 хувь, эрчим 7.3 байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Блок сургалтын зохион байгуулалт болон орчны үнэлгээг судалсан дүн(2026-05-22) ;Б.Туяажаргал; ; ;Б.БатхүүП.АриунзаяаҮндэслэл: Сүүлийн хагас зуун жилийн туршид анагаах ухааны боловсрол нь уламжлалт багш төвтэй загвараас оюутан төвтэй, чадамжид суурилсан, интеграцчилсан сургалтын хөтөлбөрт шилжих томоохон шинэчлэлийг туулж ирсэн. Harden RM нарын SPICES загвар нь энэхүү өөрчлөлтийн үзэл баримтлалын суурийг тавьж, интеграци нь орчин үеийн анагаах ухааны боловсролын хамгийн чухал зарчмуудын нэг болсон. Монгол Улсын анагаах ухааны боловсролын систем нь уламжлалт загвараас олон улсын стандартад нийцсэн орчин үеийн хандлагад шилжих өвөрмөц замналыг туулж ирсэн бөгөөд Анагаах Ухааны Сургууль (АУС) нь 1990-аад оноос эхлэн сургалтын хөтөлбөрөө босоо интеграцилагдсан блок сургалтын загварт шилжүүлсэн. Гэвч энэхүү шинэчлэгдсэн блок сургалтын хөтөлбөрийн чанар, үр нөлөөг оюутнуудын үнэлгээгээр системтэйгээр судалсан судалгаа хомс байсаар байна. Зорилго: “Хүний их эмч” бэлтгэх блок хөтөлбөрт чанарт өгөх оюутнуудын үнэлгээг судлаж нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2023 оны 1-р сараас 2026 оны 1-р сарын хооронд асуумжийн аргаар гүйцэтгэв. АШУҮИС-ийн АУС-ийн Хүний их эмч мэргэжлээр 3-6-р дамжаанд суралцаж буй нийт 1692 оюутнаас давхаргачилсан санамсаргүй түүврийн аргаар 1130 оюутан (эх олонлогийн 66.8%) хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас нь 22.18±1.43 жил ба эдгээрээс 79.7% нь эмэгтэй, 20.3% нь эрэгтэй байсан. Сургалтын чанарыг сургалтын агуулга (59 асуулт), сургалтын орчин (59 асуулт), зохион байгуулалт (59 асуулт) гэсэн гурван хэмжигдэхүүнээр 5 онооны Ликертийн хэмжүүр (5–санал бүрэн нийлнэ, 4–ихэнхдээ санал нийлнэ, 3–дунд зэрэг нийлнэ, 2–ихэнхдээ санал нийлэхгүй, 1–огт санал нийлэхгүй) ашиглан үнэлсэн. Асуумжийн дотоод найдвартай байдлыг Кронбахын α, блок хоорондын ялгааг нэг хүчин зүйлт ANOVA болон Tukey HSD тест, хэмжигдэхүүн хоорондын хамаарлыг Пирсоны корреляци, сургалтын агуулгад нөлөөлөх хүчин зүйлсийг олон хүчин зүйлт шугаман регрессээр тус тус шинжилсэн. Статистик үнэн магадлалыг 95%-ийн түвшинд (p<0.05) баталгаажуулав. Үр дүн: Судалгаанд ашигласан асуумжийн дотоод нийцэл бүх 7 блокт өндөр байв (Кронбахын α=0.888–0.937). Нийт дундаж оноо сургалт агуулгад 4.00±0.78, сургалтын орчинд 3.91±0.85, зохион байгуулалтад 3.92±0.82 байв. Блок 6 нь сургалтын агуулга (4.15±0.74), сургалтын орчин (4.04±0.81), зохион байгуулалт (4.03±0.81) гэсэн бүх үзүүлэлтээр хамгийн өндөр үнэлэгдсэн бол Блок 1А хамгийн бага дундаж оноо авсан (3.82–3.92). ANOVA шинжилгээгээр блок хоорондын ялгаа бүх гурван хэмжигдэхүүнд статистик ач холбогдолтой (p≤0.005) байсан ч нөлөөллийн хэмжигдэхүүн маш бага (Partial η²=0.003–0.006) байв. Tukey HSD тестээр Блок 6 нь Блок 1А-аас агуулгын хувьд 0.226 оноогоор (95% CI:0.103–0.349, p<0.001), зохион байгуулалтын хувьд 0.206 оноогоор (95% CI:0.078–0.334, p<0.001) өндөр үнэлэгдсэн. Сургалтын агуулга, орчин, зохион байгуулалт хооронд хүчтэй эерэг корреляци илэрсэн (r=0.747–0.820, p<0.001). Дамжаа нь гурван үнэлгээний хэмжигдэхүүнтэй сул сөрөг корреляци үзүүлсэн (r=(-0.033)-(-0.045), p<0.05). Олон хүчин зүйлт шугаман регрессийн шинжилгээгээр сургалтын орчин (β=0.348, p<0.001) ба зохион байгуулалт (β=0.487, p<0.001) нь сургалт агуулгын үнэлгээний нийт дисперсийн 63.6%-ийг тайлбарласан (R²=0.636, F(2,5894)=5143.82, p<0.001). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс үзэхэд оюутнууд интеграцчилсан блок сургалтын агуулга, сургалтын орчин, зохион байгуулалтыг ерөнхийдөө эерэгээр үнэлсэн бөгөөд ахлах дамжааны блокуудын үнэлгээ илүү өндөр, хоорондоо хүчтэй эерэг хамааралтай байсан нь эдгээр хүчин зүйлүүд харилцан уялдаатайгаар оюутны сэтгэл ханамжид нөлөөлж байгааг харууллаа. Түүнчлэн олон хүчин зүйлт шугаман регрессийн шинжилгээгээр сургалтын зохион байгуулалт, сургалтын орчин нь сургалтын агуулгын үнэлгээнд хамгийн өндөр нөлөө үзүүлж байсан тул сургалтын чанар, оюутны үнэлэмжийг сайжруулахад хичээлийн зохион байгуулалт, сургалтын орчныг боловсронгуй болгох нь чухал байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүний их эмч бэлтгэдэг блок сургалтын хөтөлбөрт багшийн заах арга зүй болон үнэлгээний үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-05-22); ; ;Б.Туяажаргал ;Б.БатхүүП.АриунзаяаҮндэслэл: Дэлхийн хэмжээнд анагаахын боловсрол нь уламжлалт хичээлд суурилсан загвараас суралцагч төвтэй, үр дүнд суурилсан, интеграцчилсан сургалтын тогтолцоо руу шилжиж байна. Ийм хандлага нь мэдлэгийг салангид бус, уялдаа холбоотойгоор эзэмшүүлэх, эмнэлзүйн сэтгэлгээ болон бодит чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Монгол Улсад энэхүү чиг хандлагын хүрээнд АШУҮИС нь Хүний их эмч бэлтгэх зургаан блок бүхий интеграцчилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцоо сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлж буйг цогцоор нь судалсан судалгаа хангалтгүй хэвээр байна. Зорилго: Хүний их эмч бэлтгэх блок сургалтын хөтөлбөрт суралцагсдын өгсөн үнэлгээнд тулгуурлан багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцооны сургалтын үр дүнд үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар 2023–2026 оны хооронд АШУҮИС-ийн АУС-ийн 3–6-р дамжааны нийт 1130 суралцагчийг хамруулан гүйцэтгэсэн. Давхаргачилсан санамсаргүй түүвэрлэлтийн аргаар бүрдүүлсэн түүвэр нь эх олонлогийн 66.8%-ийг төлөөлсөн. Өгөгдөл цуглуулахад Ликертийн 5 шатлалд суурилсан 185 асуулт бүхий бүтэцчилсэн асуумжийг ашигласан. Өгөгдлийг SPSS26.0 программаар боловсруулж, дескриптив статистик, Independent t-test, ANOVA, Tukey post-hoc, multiple regression шинжилгээг хийсэн. Хэмжилтийн найдвартай байдлыг Cronbach’s alpha (0.90–0.98)-аар үнэлсэн. Үр дүн: Суралцагсдын ерөнхий үнэлгээний дундаж 4.00±0.73 оноо байсан нь сургалтыг дунджаас дээгүүр түвшинд үнэлж байгааг харуулж байна. Дамжаа ахих тусам үнэлгээ буурах хандлага ажиглагдсан бөгөөд 6-р дамжааны суралцагсад хамгийн бага үнэлгээ өгсөн (M≈3.92). Блок 3 болон Блок 4-ийн хувьд дамжаа хоорондын ялгаа статистикийн хувьд ач холбогдолтой байсан (p<0.05) нь онолоос эмнэлзүйн дадлагад шилжих үе шатанд сургалтын уялдаа алдагдаж буйг илтгэнэ. Блок 5, 6-д дамжаа хоорондын ялгаа ажиглагдаагүй бөгөөд үнэлгээ харьцангуй өндөр, тогтвортой (M≈4.10-4.15) байсан. Регрессийн шинжилгээгээр багшийн заах арга зүй болон үнэлгээний үзүүлэлтүүд нь сургалтын үр дүнд статистикийн хувьд хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон (β=0.289-0.610). Загварын тайлбарлах чадвар өндөр байсан (R²=0.6680.774) нь сургалтын үр дүнгийн өөрчлөлтийн 67-77%-ийг эдгээр хүчин зүйлс тайлбарлаж байгааг илтгэнэ. Зарим загварт дисперсийн инфляцийн коэффициент (VIF) өндөр утга авсан нь хувьсагчид хоорондоо нягт уялдаатай байгааг харуулав. Дүгнэлт: Багшийн заах арга зүй болон үнэлгээний тогтолцоо нь сургалтын үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон (R²=0.668–0.774). Суралцагсдын үнэлгээ дунджаас дээгүүр байсан ч дамжаа ахих тусам буурах хандлага ажиглагдсан нь шүүмжлэлт эргэцүүллийн үзэгдлийг илэрхийлж байгаа бол Блок 3, 4-д онолоос эмнэлзүйд шилжих үе шатны уялдаа хангалтгүй байгааг харуулж байна. Иймд сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан байдлаар хөгжүүлэх, заах арга зүй болон үнэлгээний тогтолцоог практик чадварт нийцүүлэн шинэчлэн сайжруулах нь зүйтэй гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй настны олон эмийн хэрэглээний тархалтыг судалсан нь(2023-05-18) ;С.Уянга; Үндэслэл: Дэлхийн хүн амын дунд настны эзлэх хувь өссөөр байна. Манай орны хувьд 2021 оны байдлаар 60 ба түүнээс дээш насны хүн ам нийт хүн амын 7.69 хувийг эзэлж байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд нийт хүн амын 21.1 хувийг эзлэх хандлагатай байна. Бусад бүлгийн хүн амтай харьцуулахад настан нь эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдлын улмаас олон төрлийн өвчинд өртөмхий. Тиймээс настнууд олон эмийн хэрэглээ, зохисгүй эмийн хэрэглээ, эмийн гаж нөлөө зэрэг эмтэй холбоотой асуудлуудад илүү өртөмтгий байдаг. Зорилго: Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд УБ хотын төвийн 6 дүүргийн ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй настны олон эмийн хэрэглээг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 12 ӨЭМТ-д түшиглэн зохион байгуулсан. Судалгаанд ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй эмэгтэй 55, эрэгтэй 60 ба түүнээс дээш насны 420 настныг хамруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 17.1% (n=72) нь олон эм хэрэглэдэг байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд (n=62, 20.4%) эрэгтэйчүүдтэй (n=10, 8.6%) харьцуулахад илүүтэй олон эм хэрэглэдэг байна (p=0.005). Мөн 55-75 настай үйлчлүүлэгчдийн 13.8%-18.3% нь олон эм хэрэглэдэг бол 7680 настай үйлчлүүлэгчдийн 50%, 81-ээс дээш настай үйлчлүүлэгчдийн 12.5% олон эм хэрэглэдэг байна (p=0.006). Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 7.4% (n=31) Бирсийн шалгуурын эм хэрэглэдэг байна. Олон эм хэрэглэдэг байх нь 3.6 дахин их (cOR=3.611, p=0.001), насны бүлэг ба хүйсээр засварлаж харьцуулахад 3 дахин их (aOR=3.015, p=0.009), насны бүлэг ба хүйсээр ижилсүүлж жинлэж тооцоход 2.5 дахин их (wOR=2.544, p=0.026) зохимжгүй эмийн хэрэглээнд хүргэх эрсдэлтэй байна. Дүгнэлт: Улаанбаатар хотод настны олон эмийн хэрэглээний тархалт 17.1% байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд (20.4%) тархалт өндөр байна. Бирсийн шалгуурын дагуу настанд зохимжгүй эмийн хэрэглээний тархалт 7.4% байна. Олон эмийн хэрэглээ нь настанд зохимжгүй эмийн хэрэглээнд хүргэх эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүүхдийн үсний чухал хэрэгцээт эрдэс минералуудын түвшинг судалсан дүн (ICP-MS шинжилгээнд суурилсан нас, хүйс ба өсөлтийн муруйн хамаарал)(2026-10-30) ;Д.Тодням ;Д.Оюунчимэг ;М.Туул ;Yong Hyun Yoon
