А.Аюурзана
Loading...
Товч нэр
А.Аюурзана
Бүтэн нэр
Амгаланбаатар Аюурзана
Латин нэр
Amgalanbaatar Ayurzana
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 0-5 насны хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөх эрсдлийг тодорхойлсон дүн(2020-01-01); ;Ж. Гэрэлмаа ;М. Мөнхчимэг ;Д. ПүрвээБатжаргалҮндэслэл: Хүүхдийн осол гэмтэл эрүүл мэндийн чухал асуудал бөгөөд амь эрсдэхээс бүрэн сэргийлэх боломжтойгоос гадна удаан хугацааны дараа үүсэх хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх боломжтой юм. Энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь уг ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн ахуй осол гэмтэлд өртөх эрсдлийн түвшин болон эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Судалгааны ажлын арга, аргачлал: 0-5 насны 400 оролцогчийг судалгаандаа хамруулж, чанарын аргаар дүн шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40% нь хоолоо дан халуун тогоонд, 25% нь зууханд, 15% нь плитканд, 7.5% (P>0.05) нь газаар, 4% (P>0.05) нь зуух ба плитка мөн 4% (P>0.05) нь халуун тогоо, гааз, зуух харин 2.5% (P>0.05) нь халуун тогоо ба зуух ашиглан хоолоо хийдэг гэж хариулжээ. Гэрийн нөхцөлд хүүхдийн унтаж байгаа ор хэтэрхий байгаа бөгөөд хүүхдэд зориулсан зөөлөн тоглоомын талаар эцэг эхчүүдийн ойлголтыг үнэлэхэд 45.5% (P>0.05) нь хэмжээ нь хэтэрхий жижиг биш бол ариутгал цэвэрлэгээ хийсэн тохиолдолд аюулгүй гэж дүгнэжээ, 9.1% нь жижиг хэсгийг нь салгаад амандаа хийх аюултай, 36.4% (P>0.05) нь осолтой гэж бодохгүй байна гэсэн бол 9% (P>0.05) нь огт хариулаагүй байна. Дүгнэлт: Түлэгдэх болон өндрөөс унах эрсдлийн түвшин хамгийн өндөр байна. Зөөлөн тоглоомын хүүхдэд үзүүлэх эрсдэлийн талаарх мэдээлэл эцэг эхчүүдэд хангалтгүй байна, хүүхдийн унтаж байгаа орны өндөр их байгаа унах эрсдлийг дагуулж байна.
