Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    В эсийн Ходжкины бус лимфома оношлогдсон эмчлүүлэгчдэд вирүсийн эсрэг эмчилгээний зарим үр дүн
    (2021-03-21) ;
    Б.Хишигжаргал
    ;
    Б.Дэлгэрбат
    ;
    Б.Энхтуул
    ;
    Сүүлийн 15-20 жилд хийгдсэн эпидемиологи, молекул биологи, вирүсийн эсрэг эмчилгээ зэрэг олон төрөл судалгааг үндэслээд хепатитын С вирүс (ХСВ) болон В эсийн Ходжкины бус лимфома (В-ХБЛ) хоорондын холбоо, хамаарлыг нийтээр хүлээн зөвшөөрч байна.1,2 ХСВ-ийн халдвар нутагшмал Монголчуудад ХСВ-ийн архаг халдвар бүхий В-ХБЛ-той эмчлүүлэгчдэд ВЭШҮ эмийн эмчилгээ хэрхэн нөлөөлөхийг судлах нь практикийн чухал ач холбогдолтой юм. Шинээр В-ХБЛ оношлогдсон, ХСВ-ийн архаг халдвартай эмчлүүлэгчдээс ВЭШҮ эмийн эмчилгээ хийгээд хими эмчилгээнд орсон ба шууд хими эмчилгээнд орсон 2 бүлгийг хими эмчилгээний үе (хими эмчилгээний эхний циклээс хойш 10 хоногийн дараагаас сүүлийн цикл хими эмчилгээнээс <30 хоног хүртлэх хугацааны)-ийн эмнэлзүй ба шинжилгээний үзүүлэлтээр харьцуулан дагаж судалсан. Шинээр В-ХБЛ-оношлогдсон, ХСВ-ийн архаг халдвартай 11 (6 эмэгтэй, 5 эрэгтэй) хүн (бүгд ХСВ-ийн омог 1b байсан ба Sofosbuvir Ledipasvir эм уусан) ВЭШҮ эмийн эмчилгээ бүрэн хийгдэж дуусгасан байна. Дүгнэлт: 1. Шинэ оношлогдсон В-ХБЛ-ын ХСВ-ийн архаг халдвар хавсарсан эмчлүүлэгчдэд хими эмчилгээний өмнө, хими эмчилгээтэй нь хавсруулан, хими эмчилгээний дараа ВЭШҮ эмийн эмчилгээг хийхэд В-ХБЛ-ын эмнэлзүйн талаас хүндрэл гараагүй ба аль ч тохиолдолд ХСВ бүрэн эдгэрсэн буюу вирүсийн тогтвортой хариу илэрсэн болно. 2. ХСВ-ийн архаг халдвар хавсарсан В-ХБЛ-ын үед ВЭШҮ эмийн эмчилгээг хими эмчилгээний өмнө ба хавсран хийх нь төлөвлөсөн хими эмчилгээг гүйцэт хийх боломжийг нэмэгдүүлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    2015-2019 онд Монгол насанд хүрэгчдийн дунд оношлогдсон лимфом, В-эсийн Ходжкины бус лимфомын тохиолдлууд
    (2022-04-28) ;
    Б.Хишигжаргал
    ;
    Б.Дэлгэрбат
    ;
    Ж.Ганболор
    ;
    Б.Энхтуул
    Лимфом хавдрын дийлэнх хувийг хамардаг В-эсийн Ходжкины бус лимфом (В-ХБЛ) үүсэн хөгжихөд эмчлүүлэгчийн нас, хүйс, гепатитын В, С вирус (ГВВ, ГСВ)-ийн халдвартай эсэх нь чухал ач холбогдолтой гэж үздэг. Арга, аргачлал: 2015-2019 оны хооронд шинээр оношлогдсон, судалгааны шалгуур хангасан лимфомтой 363 тохиолдлыг ретроспектив судаллаа. Лимфомтой тохиолдлуудыг Ходжкины лимфом (ХЛ)-той, 34 (9.4%) Т-эсийн Ходжкины бус лимфом (Т-ХБЛ)-той, В-ХБЛ-той гэж бүлэглэн нас, хүйс, ГВВ, ГСВ-ийн халдвартай эсэх гэсэн үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Лимфомтой эмчлүүлэгчдийн дундаж нас 53.3 ба тэдгээрийн 284(78.2%) В-ХБЛ-той, 45 (12.4%) ХЛ-той, 34(9.4%) Т-ХБЛ-той байсан. ХЛ-той эмчлүүлэгчдийн дундаж нас В-ХБЛ-тойгоос илт залуу (44.4 ба 55.1; p<0.000) байв. Энэхүү 3 бүлгийн дунд ГВВ-ийн халдварын хувь ялгаагүй (14.4% ба 11.1% ба 5.9%; p=0.344) байсан. Харин В-ХБЛ-той хэлбэрт ГСВ-ийн тохиолдол ХЛ, Т-ХБЛ-той эмчлүүлэгчидтэй харьцуулахад өндөр (42.6% ба 17.8% ба 17.7%; p<0.000) байв. Мөн В-ХБЛ-той хэлбэрт ГВВ, ГСВийн халдварын тохиолдлыг хүн амын дундах тархалттай харьцуулахад ГСВ-ийн халдварын хувь өндөр (42.6% ба 11.1% p<0.000) байв. Улмаар B-ХБЛ-ын жил тус бүрийн тохиолдлуудыг хооронд нь харьцуулахад нас, хүйс, ГВВ, ГСВ-ийн халдварын тохиолдолд мэдэгдэхүйц ялгаа байгаагүй (p>0.05). Дүгнэлт: Монгол улсын 100,000 насанд хүрсэн хүн амд В-ХБЛ-ын 2.87 тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн (4.82) дунджаас бага байгаа ч ГВВ, ГСВ-ийн халдварын тохиолдол өндөр байх хандлагатай байна.