Davaadorj, Naranjargal
Loading...
Товч нэр
Davaadorj, Naranjargal
Бүтэн нэр
Davaadorj Naranjargal
Латин нэр
Davaadorj Naranjargal
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, В эсийн Ходжкины бус лимфома оношлогдсон эмчлүүлэгчдэд вирүсийн эсрэг эмчилгээний зарим үр дүн(2021-03-21); ;Б.Хишигжаргал ;Б.Дэлгэрбат ;Б.ЭнхтуулСүүлийн 15-20 жилд хийгдсэн эпидемиологи, молекул биологи, вирүсийн эсрэг эмчилгээ зэрэг олон төрөл судалгааг үндэслээд хепатитын С вирүс (ХСВ) болон В эсийн Ходжкины бус лимфома (В-ХБЛ) хоорондын холбоо, хамаарлыг нийтээр хүлээн зөвшөөрч байна.1,2 ХСВ-ийн халдвар нутагшмал Монголчуудад ХСВ-ийн архаг халдвар бүхий В-ХБЛ-той эмчлүүлэгчдэд ВЭШҮ эмийн эмчилгээ хэрхэн нөлөөлөхийг судлах нь практикийн чухал ач холбогдолтой юм. Шинээр В-ХБЛ оношлогдсон, ХСВ-ийн архаг халдвартай эмчлүүлэгчдээс ВЭШҮ эмийн эмчилгээ хийгээд хими эмчилгээнд орсон ба шууд хими эмчилгээнд орсон 2 бүлгийг хими эмчилгээний үе (хими эмчилгээний эхний циклээс хойш 10 хоногийн дараагаас сүүлийн цикл хими эмчилгээнээс <30 хоног хүртлэх хугацааны)-ийн эмнэлзүй ба шинжилгээний үзүүлэлтээр харьцуулан дагаж судалсан. Шинээр В-ХБЛ-оношлогдсон, ХСВ-ийн архаг халдвартай 11 (6 эмэгтэй, 5 эрэгтэй) хүн (бүгд ХСВ-ийн омог 1b байсан ба Sofosbuvir Ledipasvir эм уусан) ВЭШҮ эмийн эмчилгээ бүрэн хийгдэж дуусгасан байна. Дүгнэлт: 1. Шинэ оношлогдсон В-ХБЛ-ын ХСВ-ийн архаг халдвар хавсарсан эмчлүүлэгчдэд хими эмчилгээний өмнө, хими эмчилгээтэй нь хавсруулан, хими эмчилгээний дараа ВЭШҮ эмийн эмчилгээг хийхэд В-ХБЛ-ын эмнэлзүйн талаас хүндрэл гараагүй ба аль ч тохиолдолд ХСВ бүрэн эдгэрсэн буюу вирүсийн тогтвортой хариу илэрсэн болно. 2. ХСВ-ийн архаг халдвар хавсарсан В-ХБЛ-ын үед ВЭШҮ эмийн эмчилгээг хими эмчилгээний өмнө ба хавсран хийх нь төлөвлөсөн хими эмчилгээг гүйцэт хийх боломжийг нэмэгдүүлж байна.
